Агаарын бохирдол №3: Утаанбаатар



1990-ээд оны эхээр Улаанбаатар хотын хүн амын тоо 548.3 мянга, өрхийн тоо 108.1 мянга, 2007 онд 235.0 мянган өрх байсан. Хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж 2017 оны байдлаар 235.0 мянгаас 380.8 мянга хүртэл буюу 160 гаруй хувиар өссөн байна. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд орлогын төвшнөөс хамааран орон сууц худалдан авах боломжгүй учраас гэр хороолол тэлж, гэр хорооллын өрхийн тоо 100 гаруй мянгаар өсжээ. Гэр хорооллын байшингуудын 90 гаруй хувь нь инженерийн тооцоололгүй, зураг төсөлгүй, стандартын бус ахуйн аргаар баригдсан бөгөөд гал түймэрт өртөмтгий, дулаан алдагдал өндөртэй, чанар аюулгүй байдлын хяналт хийхэд хүндрэлтэй.



Улаанбаатар хотод 2018 онд нийт 537 672 тээврийн хэрэгсэл тоологдож өмнөх жилээс 25 мянган автомашинаар нэмэгдсэн.


• Дэлхийд жил бүр 7 сая хүн нас бардгаас, 8 нас баралтын 1 нь Агаарын бохирдлын улмаас үүдэлтэй байна.

• Улаанбаатар хотод 10 нас баралт тутмын нэг нь Агаарын бохирдлын улмаас үүдэлтэй байна.


Эх сурвалж: "Агаарын бохирдлын тухай товчхон" (Зориг сан, Конрад-Аденауэр-Сан)

 

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.