Хэрвээ бид өнгөрснөөсөө суралцаж чадвал COVID-19 цар тахлаас үүдэлтэй өлсгөлөнгөөс сэргийлж чадна

   Улс орнууд цар тахалд нэрвэгдээд байгаа энэ үед бид өнгөрснөөсөө юу хийх ёстой  талаар суралцах хэрэгтэй.

  2007-2008 онд олон улсуудад тохиолдсон хүнсний үнийн хямрал нь 1970-аад оны эхэн үеэс  хойш тохиолдож байсан хамгийн хүнд цохилт байсан. Хүнсний түүхийн эдийн үнийн  өсөлтийн дараахан 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал болж огцом эдийн засгийн уналтийг бий болгосон ба эдгээр үйл явдлууд нь өлсгөлөнгийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн байдаг.

  Одоо үед үүсч буй өлсгөлөнгийн хямрал нь гарал үүсэл, тархалтын хувьд хоорондоо ялгаатай байна. 2007-2008 оны хүнсний үнийн огцом бөгөөд гэнэтийн өсөлтөөс хамаарсан өлсгөлөн нь хүнсний бүтээгдэхүүн экспортлогчдын хураасан ургацын хэмжээ бага, хангалт муу, эрчим хүчний үнийн өсөлт болон био шатахууны гэнэтийн хэт их эрэлтээс үүдэлтэй байсан.

Credit: ©2015CIAT/GeorginaSmith

   Харин КОВИД19 цар тахал нь дэлхийн хүнсний зах зээл хангалт сайн, ургац ихээр хураах төлөвтэй, эрчим хүчний үнэ тэр дундаа газрын тосны үнэ ихээр унасан байгаа үед тохиолдож байна. Мөн үүнээс гадна эдийн засгийн түр зогсолтоос болж эрэлт багасчхаад байна.

  Вирусийн тархалтыг удаашруулах зорилгоор тавьсан хөл хорио нь хэдэн тэрбум хүмүүсийг орлогоос нь салгахад хүргэсэн ба таамаглаж буйгаар бол эдийн засгийн уналт хэдэн жилээр ч үргэлжлэх магадлалтай байна. Мөн албан бус салбарт ажиллаж байгаа бага дунд орлоготой улс орны иргэдэд албан ёсны дэмжлэг туслалцаа ирэх магадлал тун бага байна. 

  Олон улсын хүнсний бодлогын институтийн судалгаар хэрвээ дэлхийн эдийн засаг энэ жил 5 хувиар агшвал 148 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх магадлалтай байна. Тиймээс эдгээр бүлгийн хүнсний хэрэгцээг хангах боломж бололцоог маш яаралтайгаар хамгаалах, бий болгох хэрэгтэй байна.

  Цар тахлын үеэр хоол хүнсээ олж авах боломж бололцоогоо алдах нь хүнсний аюулгүй байдлын хамгийн чухал хэсэг нь болж байгаа бөгөөд бусад төрлийн аюулууд ч гэсэн ойр байна. Орон нутгийн, бүсийн болон олон улсын хангамжийн сувгууд нь хөл хорионоос болж тогтворгүй байдалтай байгаа бөгөөд орон нутгийн төвшинд хүмүүс сандралаас болж хэт их худалдан авалт хийснээс хоосон лангуунууд үзэгдэх болсон. Мөн маш олон газруудад хөл хорионоос болж фермерүүд тариалангийн талбай болон зах зээлээс тусгаарлагдаад байна.

  Хүнсний боловсруулалт болон түгээлтийн цэгүүдэд ажилчид нь өвчилснөөс, боомтуудад шинэ дэглэмээс болж хэт их бичиг баримт бүрдүүлэх шаардлага тулгарах, нисэх буудлуудад зах зээлд импортлох зорилготой шинэ бүтээгдэхүүний тээвэрлэлтээ хийх боломжгүй болох зэргээр асуудлууд тулгарсаар байна. Чинээлэг улс орнуудад хоол үйлчилгээний салбар нь гэнэт хаагдсанаас нэг төрлөөр дагнан үйл ажиллагаа явуулдаг хүнсний салбарууд маш их хохирлыг амссан.

  Цар тахлын үед зах зээл болон засгийн газруудын сандарсан байдлаар гаргасан хариу үйлдлүүд нь өмнөх хямралуудаас ялгарч байгаа ба аль алинаас нь зайлсхийх боломжтойгоороо адил байна. Жишээлбэл, олон тооны улс орнуудын хувьд экспортдоо хориг тогтоогоод байгаа нь 2007-2008 оны хямралтай адил байна. Энэ төрлийн үйлдлүүд нь томоохон импортлогчдыг гэнэтийн худалдан авалт хийхэд нь түлхэж,  буурай орнуудыг өндөр үнээр худалдан авалт хийхэд хүргэдэг.

  2007-2008 оны хямралаас үүдэлтэй бодлого тодорхойлогчдод зориулагдсан хэд хэдэн сайн туршлагууд байна. Үүнд:

  • Өргөн хүрээний, бүтээлч нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг жендерийн мэдрэмжтэйгээр хэрэгжүүлэх.
  • Их 20-ийн ХАА зах зээлийн мэдээллийн систем /The G20’s Agricultural Market Information System/-ийг НҮБ-ийн Хүнс, ХАА-н байгууллагаас эрдэнэ шишийн ургацын хангамж болон хүртээмжтэй байдлын талаарх урьдчилсан мэдээг бэлтгэдэг болсон.
  • Дэлхийн хүнсний аюулгүй байдлын талаарх НҮБ-ийн шинэчлэгдсэн комисс хүнсний аюулгүй байдлын талаарх хэлэлцүүлгүүдийг засгийн газрууд, ИНБ, Хувийн хэвшил болон донор байгууллагуудтай хамтран хийдэг.
  • Санхүүгийн хөтөлбөрүүдийн төсөвт тэдний дуу хоолой хүрснээр шийдвэр гаргалтад нь нөлөөлж эхлээд байна. Жишээлбэл, Дэлхийн ХАА-н хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр /GAFSP/-ийн төсвийг шинэчлэхээр болсон гэх мэт.

  Эдгээр арга хэмжээнүүд нь хүнсний систем, үүний үйл ажиллагаа болон түгээлтэд нь маш чухал нөлөө үзүүлсээр байгаа боловч экспортын хорио, хязгаарлалтууд нь садаа болсоор байна. Мөн олон улсын засгийн газрууд мөнгөн шилжүүлэг зэргээр нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдээ өргөжүүлэн, нөхцөл байдалтайгаа дасан зохицож байна. 

Этиопид цагаан шошыг ангилан ялгаж байгаа нь. / Credit ©2015CIAT/GeorginaSmith

  Хоол хүнсний аюулгүй байдал гэдэг бол зөвхөн яаралтай хүнсний хэрэгцээ гэлтгүйгээр ерөнхийдөө өлсгөлөнгөөс айх айдасгүй байхыг хэлдэг ба саяхан Африкийн 12 улсад хийгдсэн санал асуулгын үр дүнгээр иргэдийн 80 хувь нь өнгөрсөн 7 хоногт идэх хангалттай хүнсгүй байгаа талаар санаа зовсон гэдгээ хэлжээ. Бид хүнсний аюулгүй байдлаа хамгаалж хэрэглэгчдэд хүргэхийн тулд хураах ургацаа, агуулах саваа, боловсруулах болон түгээх системээ хамгаалах хэрэгтэй байна. Бидний бэлэн байдлаас үл хамааран цаг уурын аюултай үзэгдлүүд бидний амьдрал болон ажилд гэнэтийн өөрчлөлтүүдийг гаргасаар байхын зэрэгцээ энэхүү Цар тахал богино хугацаанд хир их хэмжээний өөрчлөлтүүд гарч болдог ба үүний үр дагавар нь олон жилийн турш үргэлжилж болохын томоохон жишээ болж байна.

  2007-2008 оны хямралын дараа засгийн газрууд хичээл чармайлтаа эрчимжүүлж хүн төрөлхтний яаралтай хэрэгцээг хангах зорилготой инститүтүүдийг байгуулсан бол одоо илүү ихийг хийх цаг нь болжээ. Тиймээс үүний тулд дараах 3-н зарчмыг баримтлах хэрэгтэй байна. 1-рт хүн болгоны хүнсний хэрэгцээг хангах дахин түгээлтийн систем, 2-рт хоол хүнсний чанар болон олон төрөлт байдлыг хангах эрсдлийн удирдлагын систем, 3-рт хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор технологи болон мэдээллийг ухаалгаар ашиглах. Дээрх зарчмууд нь аливаа хөрөнгө оруулалтууд “Зөв” зарцуулагдах баталгаа болж өгнө.

Эх сурвалж:

https://www.iisd.org/blog/hunger-crisis-covid-19

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.