Цар тахлын үе-Зорилготой бизнес

  Короно вируст цар тахал дэлхийн эдийн засагт гүн шокыг авчраад байна. Эдийн засгийн хөгжлийн олон улсын институтийн Лара Кейли хэлэхдээ эдийн засгийн хохирлоос гарахын тулд бизнесийн байгууллагууд илүү хариуцлагатайгаар ажиллах хэрэгтэй байна.

(Зураг: Олон улсын Хөдөлмөрийн Байгууллага- via Flickr, CC BY-NC-ND 2.0)

 Алжир дахь үйлдвэрт эмэгтэйчүүд нүүрний маск оёж байгаа нь. Загварын брэндүүд бүтээгдэхүүний захиалгаа цуцалснаар хөгжиж буй орнуудын хэдэн сая оёдлын ажилчид ажлын байраа алдаж байна.

  Дэлхий дахинд корона вирусын аюулыг багасгах, эрүүл мэндийн системд учраад байгаа дарамтыг багасгах зорилгоор тогтоогоод байгаа  хорио цээрийн дэглэм нь маш өндөр эдийн засгийн хохирол учруулж байна. Гэвч цар тахал нь хөгжиж буй орнуудад хүмүүс амьжиргаанаасаа салснаар илүү их хохиролтой байх нь гэдэг нь тодорхой болсоор байна.

  Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын тооцооллоор, бага болон дунд орлоготой орнуудад ядуурлын хэмжээ 50 гаран хувиар нэмэгдэхээр байна. Ядуу ажилчид, тэр дундаа эмэгтэйчүүд гол хохирогчид болох магадлалтай байгаа ба Бангладеш, Кэйни зэрэг дэлхийн хүнс, хувцас үйлдвэрлэлийн сүлжээний эцэст байдаг улсуудад эрэлтгүй болж компаниуд захиалгаа цуцалснаас хамгийн эхэнд хохирлыг мэдэрч байна.

  Компаниуд өөр өөрөөр хямралд хариу үзүүлж байгаа ба жишээлбэл хувцасны брэнд H&M гэхэд л өөрсдийн хувцасны захиалгаа нүүрний маск авах болгон өөрчилсөн бол тэдний өрсөлдөгч болох Аркадиа(Arcadia) Ази даяарх хувцасны захиалгуудаа цуцалсан байх жишээтэй. Компаниуд H&M-ийн эсвэл Аркадиа(Arcadia)-гийн жишигийг дагаснаас үл хамааран “Зорилготой бизнес” гэдэг уриатай огтлолцож байна. Мөн сүүлийн 18-н сарын туршид хувийн хэвшлийнхэн ашиг олохын зэрэгцээгээр хэрхэн “Тогтвортой хөгжлийн зорилт”-уудад хувь нэмрээ оруулах вэ?, нүүрс хүчлийн хийг бууруулах гэх мэтээр нийгэм болон хүрээлэн буй орчиндоо хэрхэн хувь нэмрээ оруулах вэ? гэсэн хэлэлцүүлгүүд ихээр өрнөх болжээ.

   Компануудын нүүрс хүчлийн хийг бууруулна, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг сайжруулна гэх мэт амлалтууд нь “ногоон буюу ээлтэй” эсвэл “ээлгүй” гэсэн буруушаалтууд болон эргэлзэнгүй байдлууд бий болох болжээ. Үүн дээр нэмээд энэхүү цар тахлын хямралыг давахын тулд компаниуд зөвхөн эдийн засгийн ашигтаа л төвлөрөх ёстой, харин харицлагатай бизнес гэдэг бол зүгээр л өндөр үнэтэй анхаарал сарниулалт юмаа гэж үзэх хэсэг хүртэл байна.

   Гэхдээ “Хариуцлагатай бизнес” гэдэг бол анхаарал сарниулалт биш бөгөөд аливаа бизнесийн цөм юм. Үүгээр ч барахгүй дэлхий дахинд учраад короно вируст цар тахлын нөлөө нь биднийг бизнесээ бүхэлд “хариуцлагатай” болгох эхлэлийн цэг ч болж болох юм.

Илүү сайнаар дахин бүтээх нь

  Дэлхий даяар том, жижиг гээд бүх төрлийн компаниуд хямралаас гарахын тулд чармайцгааж байна. НҮБ-ын”Илүү сайнаар дахин бүтээх нь” уриа улс орнуудын байгалийн болон хүмүүнлэгийн гамшгаас сэргэх, хэвийн байдалдаа ороход нь болон ирээдүйд болох гамшгуудад дасан зохицох чадвар суухад нь өргөнөөр ашиглагдаж байгаа ба үүнийг короно вируст цар тахлын үед бизнесийн салбарт ашигласнаар дэлхийн цаг уурын дулаарлыг 1,5 градусаас бага хэмжээнд барих болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд маш бага хичээл зүтгэл шаардагдах болно.

  Маш олон компаниуд тэр дундаа IKEA болон Danone гэх мэт компаниуд зүтгэл гаргаж байгаа ба саяхан л гэхэд 180 бизнесийн байгууллагын удирдлагууд, улс төрчид, худалдааны холбоод, ИНБ-ууд нэг эдийн засгийн орчинруу шилжих шилжилтийг, биологийн олон янз байдлыг хамгаалахыг, өндөр дасан зохицох чадвартай нийгэм бүтээхийг болон ХАА хүнс үйлдвэрлэлийн системийг илүү олон ажлын байр бий болгодог болгон өөрчлөхөд түлхэц болох зорилгоор нээлттэй уриалгад гарын үсэг зурсан.

   Бидний харж байгаагаар, бизнесийн манлайлал болон хамтын ажиллагаагүйгээр “Тогтвортой хөгжлийн зорилтууд биелэх боломж багасан, буурай хөгжилтэй орнуудын сүүлийн 20 жилийн хөгжил үл мөргүй арчигдахаар байна.

Компаниуд энэхүү боломжийг ажилчдынхаа эрхийг хүндлэх, амьжиргааны зардлыг нь төлөх, ядууст зориулсан ажлын байр болон шинэ бүтээгдэхүүн бий болгох гэх мэтээр нийгмийн нөлөөллөө сайжруулахад ашиглах хэрэгтэй байна.

  Цахим платформ гэх мэт технологийн шинэ нээлтүүд нь голлох үүрэг гүйцэтгэж болох бөгөөд янз бүрийн цахим мөнгийг ашиглан нэн яаралтай эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг цахимаар худалдан авах бололцоог ядууст бий болгоно.

   Олон улсын донор байгууллагуудын хувьд хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрүүд нь улс орнуудыг цар тахлыг даван туулахад нь туслахаас гадна урт хугацаандаа хүн ард болон хүрээлэн буй орчиндоо ээлтэй байхад н анхаарах хэрэгтэй.

Англи улсын “Олон улсын хөгжлийн газар”-ийн Короно вируст цар тахлын сан л гэхэд бизнес болон ИНБ-уудад шинэ ажлын байр болон ханган нийлүүлэгчид бий болгох зэргээр түгээлтийн системийн дасан зохицох чадварыг сайжруулахад нь дэмжлэг үзүүлж байна.

     Цар тахлыг даван туулахад бизнесийн манлайлал болон хамтын ажиллагаа маш чухал байх болно.

This blog was originally posted on the Thomson Reuters Foundation News website.

 

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.