Балт зөгий ба Эко систем

   Байгаль дэлхий дээр шинэ зүйл гэж огт үгүй бөгөөд вирус нь ургамал, амьтны нэгэн адилаар бидний эргэн тойронд маш удаан хугацааны турш байсаар ирсэн. Ихэнх вирус нь хүн, амьтанд эерэг нөлөөтэй бөгөөд амьдралын чухал нэгэн хэсэг юм. Харин Корона вирус гэх мэт зарим нэгэн төрөл нь сөрөг нөлөөтэй байдаг.

  Зөгийн ужиг саажилт гэдэг өвчин нь дэлхий даяар тархсан вирусийн гаралтай өвчин юм. “Байгалийн харилцаа холбоо” хэмээх судалгаанд өгүүлснээр саяхныг хүртэл энэхүү өвчин нь ховор тохиолддог боловч зөгийг бүлээр нь устгах чадвартай ноцтой өвчин юм. 2019 оны 5-р сарын Биологийн олон янз байдал болон эко системийн бодлогын талаарх олон улсын засгийн газар хоорондын тайланд өгүүлснээр ихэнх тоос хүртээгчид нь байгальд зохицон амьдрах ба үүнд 20 000 орчим зүйлийн зэрлэг зөгий болон тоос хүртээгч буусад тэжээмэл зөгийнүүд нь генийн гаж өөрчлөлт болон шимэгчдээс гаралтай өвчлөлд өртөх магадлал өндөр байна.    

  “Байгалийн харилцаа холбоо” сэдэвт судалгаанд өгүүлснээр “одоогоор бий болж байгаа халдварт өвчнүүд нь ихэнхдээ мал, амьтдаас болон ургамлын нүүдлээс хамааралтай байна.

     Мөн уг судалгааны дагуу, дэлхийн дахины зөгийн балны худалдаа маш ихээр нэмэгдсэн бөгөөд энэхүү худалдаа нь вирус болон бактерийн гаралтай өвчлөл, балт зөгийн шимэгчид болон генийн гаж өөрчлөлтүүдийг тархаах нэг зам нь болж байгаа ба үр дүнд нь халдварт өвчний тархалт нэмэгдэхийн зэрэгцээгээр томоохон хэмжээний зөгийн зүйлийг устахад нөлөөлжээ.

   Зөгийн ужиг саажилт өвчин нь дэлхий даяар тархсан бөгөөд Ази, Европ, Хойд Америкт хүртэл хүрчээ.

Дэлхий хувь заяа зөгийн амьд үлдэхээс л хамаарна.

  Тоос хүртээх явц нь манай эко системийн хамгийн чухал  суурь нь бөгөөд зөгийнүүд энэ үүргийг өөртөө хүлээдэг. Дэлхийн зэрлэг цэцэгсийн 90 орчим хувь нь тоос хүртээлтээс хамааралтай ба дэлхийн ургацын 75 хувь, хөдөө аж ахуйн талбайн 35 хувь нь тус тус хамаарч байна. Тоос хүртээгчид нь хүнсний аюулгүй байдалд чухал үүрэгтэйгээс гадна биологийн олон янз байдлыг хадгалахад голлох үүрэг гүйцэтгэдэг.

  Тоос хүртээгчдийн ач холбогдлыг ойлгуулах, тэдэнд тулгардаг аюулаас сэргийлэхийн тулд НҮБ 5-р сарын 20-ны өдрийг дэлхийн зөгийн өдөр болгосон.

  Энэ жилийн дэлхийн зөгийн өдрийн уриа нь “Зөгийтэй холбогдоцгооё” бөгөөд зөгийн балны үйлдвэрлэл болон зөгийчдийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор нутагшуулсан арга туршлагуудыг түгээн дэлгэрүүлэхэд төвлөрч байгаа болно.

Эх сурвалж: https://www.unenvironment.org/news-and-stories/story/honey-bees-feel-sting-viral-disease

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.