Өөрийнхөө биеийг өвчлүүлж болох 7-н шилдэг арга (Хэрхэн үүнээс зайлсхийх вэ?)

  Корона вирусийн цар тахлын давлагаа дэлхийг нөмөрснөөр эрүүл мэндтэй холбоотой асуудлууд олны анхааралд орж ирээд байна. Цар тахлаас үүдэн бий болсон олон асуудлууд дундаас хамгийн ойлгомжтой байгаа нь бид амьдарч буй дэлхийгээ эрүүл мэндэд таагүй орчин болгочихжээ. Үүний нотолгоо нь бидний амьдрах хэв маяг болон зуршлууд маань хүрээлэн буй орчинд муугаар нөлөөлөхийн зэрэгцээ бидний эрүүл мэндийг ч гэсэн муутгасан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр бүх нас баралтын 23 хувь нь хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалсан бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Дэлхийн эрсдэлийн үнэлгээ”-ний дагуу нас баралтад нөлөөлж байгаа эхний таван шалтгаан нь бүгд хүрээлэн буй орчны бохирдлоос хамааралтай байна.

Хүрээлэн буй орчиндоо анхаараагүйгээс болж бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа 7 шалтгааныг авч үзэцгээе. Үүнд:

1.      Бид бохирдсон агаараар амьсгалж байна.

  Агаар бол хүн төрөлхтний амьд явах суурь элемент юм. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, 10-н хүн тутмын 8 нь бохир агаараар амьсгалж байна. Дизель түлш, шатаасан хог, нүүрс, киросиноос ялгардаг бичил бохирдуулагчид болон биологийн гаралтай биетүүд нь уушги болон цусанд гүн нэвчин орж олон төрлийн өвчний шалтгаан болсоор байна. Үүнээс гадна ХАА-н үйлдвэрлэл, газрын тос болон шатдаг хийнээс ялгардаг метан хийн ялгарал нь озоны төвшинг нэмэгдүүлж астма болон амьсгалах системийн ужиг өвчнүүдийг бий болгодог. Дэлхий даяар, агаарын бохирдол нь уушгины хорт хавдраас шалтгаалсан нас баралтын 7-н хувь, уушгины өвчлөлөөс хамаарсан нас баралтын 18-н хувь, цус харвалтаас шалтгаалсан нас баралтын 20-н хувь, зүрхний өвчлөлөөс хамаарсан нас баралтын 34-н хувийнх нь шалтгаан болж байна.

  Агаарын бохирдлоос гаралтай өвчлөлийн 90-ээс дээш хувь нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолддог боловч өндөр орлоготой орнуудад огт тохиолддоггүй гэсэн үг бас биш юм. 2020 оны судалгааны дагуу, АНУ-ын ихэнх хотууд агаарын бохирдлын тогтоогдсон дээд түүшнээсээ даван гарсан бөгөөд улс даяар үзвэл, хагас хувь нь агаарын бохирдолтой орчинд амьдарч байна. Корона вируст цар тахлын үед анагаахын салбарынхны анхааруулж байгаагаар одоогоор нийтийн дунд тархаад байгаа ужиг амьсгалын замын бөглөрөл болон зүрхний өвчлөл нь уушгины гэмтлийн гол шалгаан болж байгаа ба саяхны судалгаагаар чулуун нүүрс шатаахад ялгардаг азотын давхар исэлд урт хугацаагаар нэрвэгдэх нь корона вирусээс үүдэлтэй нас баралтыг дэмжигч бас нэгэн шалтгаан байж болохыг тодотгожээ.

2.      Бид бохир ус уудаг.

  Хүн ундандаа болон хувийн ариун цэвэр сахих зорилгоор өдөрт 20-50 литр ус хэрэглэдэг. Дэлхий дахинд усыг бохирдуулагч хүчин зүйлсэд ахуйн бохир, эмнэлгийн хаягдал, цэвэршүүлээгүй бохирын хаягдал, ХАА-н гаралтай бохирдлууд, үйлдвэрлэлийн хорт хаягдлууд ордог ба бүх бохирлогдсон усны 80-н хувь нь цэвэршүүлэлт хийгдэлгүй эсвэл дахин хэрэглээнд оролгүйгээр эко системд хаягддаг. Үүнээс үүдэн 1,8 тэрбум хүн холери, дизентри,хумхаа болон бусад бактерийн гаралтай өвчлөлөөр өвчлөх  эрсдэлтэй байна.

   1990 оноос хойш, Африк, Ази, Латин америк, Америк гээд дэлхийн бүх л голуудын усны бохирдол нэмэгдсэн бөгөөд корона вирусын цар тахлын үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онцолж байгаагаар бол гарын ариун цэвэр сахих нь халдварын тархалтаас сэргийлэхэд чухал  ач холбогдолтой байна. Гэвч 42 улсын мэдээллээс бүрдсэн статистикийн мэдээлэлд өгүүлж буйгаар зөвхөн хагас хувь нь л гар ариутгалын хэрэглэл болох саван болон угаалтуураар хангагдсан байна.

3.      Бидний идэж буй хүнсний тэжээллэг чанар хангалтгүй байна.

Аюулгүй бөгөөд эрүүл хооллолт нь дархлаа дэмжихээс гадна өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Гэсэн хэдий ч хүн амын өсөлт болон хотжилт нь дэлхий дахинд тэжээлийн дутагдлаас болсон эрүүл мэндийн асуудлуудыг нэмэгдүүлсээр байна. Ойролцоогоор 800 сая хүний хоол хүнсний аюулгүй байдал хангагдаж чадахгүй байгаа бол 2,1 тэрбум хүн жингийн илүүдэлтэй байгаа нь хангалттай хэмжээний хүнс хэрэглэх болон хангалттай хэмжээний тэжээллэг чанартай хүнс хэрэглэх 2-ын хооронд ихээхэн ялгаа байгааг харуулна.

   Эрчимтэй, үйлдвэржсэн хоол үйлдвэрлэлийн систем нь хүнсний үнийг хямдруулж, генийн өөрчлөлттэй, тэжээллэг чанар муутай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн ба эдгээрийн 60 орчим хувийг нь эрдэнэ шиш, будаа, арвайнаас гарган авч байна. Мөн 2 тэрбум хүн амин чухал витамин болон өсөлт хөгжилтөд нөлөөлдөг витамин А, төмөр, Зинк гэх мэт эрдэс бодисын дутагдаж байна.

   Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 3-н хүн тутмын нэг нь тэжээлийн дутагдалтай бөгөөд дэлхийн хүн амын ихэнх нь буруу хооллолтоос үүдэлтэй өвчлөл болох зүрхний өвчнүүд, харвалт, чихрийн шижин болон хавдраар өвчилсөн байна.

4.      Бид хорт бодис хэрэглэдэг.

    Хүрээлэн буй очноос гаралтай бохирдлоос гадна, эрчимжүүлсэн фермд зориулан хэрэглэгддэг хортон шавьж устгах бодисууд нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. 2001 оны “Шавьж устгалын хор хэрэглэхийг хориглох тухай” Стоколмын гэрээгээр улс орнууд ус, хөрсөнд олон турш хадгалагддаг уг хорны хэрэглээг зогсоосон боловч, хөгжиж буй орнуудад өдөр бүр 25 сая хүн шавьж устгах хоронд хордсоор байна.

   Хүнсний бүтээгдэхүүний үнэр, амт, харагдах байдал, хадгалах хугацаа болон савлагааг уртасгах, сайжруулах зорилготой бодисууд ч гэсэн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хавдрын судалгааны төвөөс зарласнаар боловсруулсан мах нь  12 нугалаа гэдэсний хорт хавдар үүсгэдэг, мөн хуванцар сав болон метал лаазанд агуулагддаг дотоод шүүрлийн бодисуудыг задалдаг химийн элементүүд нь гаж хөгжил, сэтгэлзүй болон дархлаанд сөргөөр нөлөөлдөг.

5.      Бид өөрсдийгөө Корона вирус гэх мэт амьтнаас хүнд халддаг өвчлөлд өртөмтгий болгож байна.

   Бид амьд байгалийг өөрсдийн амьдралдаа, ХАА-н болон үйлдвэрлэлийн  хэрэгцээндээ зориулан өөрчилж, байгалийг хүний нийгмээс салгадаг бүрхүүлийг устгаснаар корона вирус гэх мэт өвчинг амьтнаас хүнд халдах боломжийг бий болгожээ. Энэхүү нөхцөл байдлыг бий болгож байгаа гол хүчин зүйл нь цаг уурын дулаарал бөгөөд, үүний улмаас бичил биетүүд амьдрахын тулд хувьсан өөрчлөгдөж, нэг улсаас нөгөө улсруу хэдхэн цагийн дотор түгэн тархах болсон.

6.      Бидний биеийн антибиотикийг хүлээн авах чадвар муудсаар байна.

  20-р зууны дунд үеэс хойш бичил биетийн эсрэг эмчилгээг хүн болон амьтан дээр хэрэглэх болсон. Мөн олон улсуудад амьтдын түргэн өсгөх зорилгоор нэмэлт тэжээлүүдийг хэрэглэх болсон.НҮБ-ын ХХАА-н байгууллагын мэдээллээр, амьтны гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх антибиотикийн хэрэглээ 20-н жилийн дотор 2 дахин өсөх магадлалтай байна.

  Үүний үр дүнд, антибиотик нь хүн болон амьтанд үйлчлэх үйлчлэл нь улам муудсаар байна. Дэлхий дахинд, жил бүр ойролцоогоор 700 000-н хүн антибиотик тэсвэртэй халдвараас болж нас барж байна. 

7.      Бид дэлхийн эмийн бүтээгдэхүүний нөөцийг багасгасаар байна. 

  Дэлхий дахинд 60 000 орчим ургамал, амьтад болон бичил биетнүүд эмийн, тэжээллэг болон тансаг үнэр гаргагч эд эсийг өөртөө агуулж байдаг гэсэн тооцоо бий бөгөөд эмийн бүтээгдэхүүний ихэнх хэсгийг гарган авдаг. АНУ-д л гэхэд 150 жороор олгодог эмний 118-ийг нь  байгалиас гарган авдаг ба эдгээр төрлийн эмүүд ялангуяа хавдрын эсрэг эмчилгээнд голчлон ашиглаж байна.

  Гэвч хүмүүс хэт хэрэглээ, амьдрах орчны өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болоод эдгээр ургамал, амьтдын нөөц маш ихээр буурч байгаа. Дэлхий даяар 15 000 орчим зүйлийн эмийн ургамал устаж үгүй болоход ойрхон байгаа ба 2 жил тутамд 1 нэн шаардлагатай эмийн бүтээгдэхүүнээсээ бид салж байна гэсэн үг юм.

 Бид хүрээлэн буй орчиндоо анхаарж байна гэдэг нь бид өөрсдөдөө анхаарч байна гэсэн үг юм. 

  Биологийн олон талт байдал болон эко систем сэдэвт засгийн газар хоорондын хурлын үеэр хэвлэгдсэн нийтлэлд онцолсноор “Шуурхай бөгөөд эрс шийдэмгий өөрчлөлтийг бид хийхгүй байсаар байвал, ирээдүйд тохиолдох цар тахлын давтамж улам ойрхон болсоор байх ба эдийн засгийн нөлөөлөл нь ихэсч улам л олон хүний аминд хүрэх болно” гэжээ.

  Корона вируст цар тахал бидэнд хүн, хүрээлэн буй орчин хоёр хоорондоо ямар их хамааралтай болохыг харуулж өгсөн ба дэлхий дээрх 8 сая төрөл зүйлийн амьтдын нэг болох хүн бид бол маш хэврэг мөртлөө гайхамшигтай тэнцвэрт оршдог амьдралын модны нэгээхэн навч нь юм. Тиймээс модны нэг хэсгийг өт идвээс мод бүхэлдээ тэнцвэрт байдлаа алдана.

  Цар тахлын бидэнд олгосон бас нэгэн боломж бол учирсан хохирлыг илүү сайнаар давж гарах, илүү дээр ирээдүйг бүтээх явдал юм.

  Энэхүү цар тахлыг амжилттайгаар даван туулахын тулд НҮБ бүх улсын засгийн газруудыг 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг болон Дэлхийн дулаарлаас сэргийлэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд нь бүхий л чадлаараа туслана гэдгээ илэрхийлж байгаа. Байгалийг танин мэдэх замаар хүн төрөлхтөнд тулгараад байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөр “Эко системийг дахин сэргээх нь 2021-2030” хөтөлбөрийг эко системийн доройтлыг зогсоох, бууруулахад зориулан 10 жилийн хугацаатайгаар эхлүүлээд байна. Түүнчлэн НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөр дэлхийн удирдагчидтай хамтран “2020 оноос хойших Дэлхийн биологийн олон талт байдлын суурь үндэс”-ийг бий болгохоор ажиллаж байна.

   Мөн 6-р сарын 5-нд тохиож буй дэлхийн хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан эх дэлхийгээ анхаарлынхаа төвд байлгах зорилгоор засгийн газар, бизнесийн салбарынхан, иргэд, алдартнуудад байгальтай хэрхэн харилцдаг талаар нь нэгийг бодуулах, удирдагчдыг байгальд ээлтэй шийдвэр гаргахад уриалахад анхаарах болно.

Эх сурвалж: https://www.unenvironment.org/news-and-stories/story/seven-ways-we-are-making-ourselves-sick-and-how-we-can-stop

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.