Эрчим хүчний системийн өөрчлөлт- КОВИД-19 цар тахлын дараа...

  Корона вируст цар тахлын тархалтыг намжаах зорилгоор дэлхийн хүн ам нийгмээс өөрсдөө тусгаарлаж байх зуур маш олон судалгаануудын үр дүн, бид хямралын дараа хүлэмжийн хийгүй, дасан зохицох чадвар өндөртэй, эрүүл аюулгүй, өндөр хөгжилтэй нийгмийг бүтээж болно гэдгийг сануулсаар байгаа ба ажил эрхлэлт бол хүлэмжийн хийгүй эдийн засгийн өсөлтийг бий болгох гол суурь нь болно.

  Сэргээгдэх эрчим хүчний технологийг нутагшуулалт нь хангамжийн сувгуудад суурилсан ажил эрхлэлтийг бий болгож байгаа ба 2018 онд л гэхэд энэ салбар 11 сая ажлын байрыг бий болгосон гэдгийг “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг” онцолжээ.

Улам дэвшилтэт технологийг нэвтрүүлсээр байгаа энэхүү салбар нь эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ хэдэн сая ажлын байрыг бий болгож, хүмүүсийн амьдрах орчныг сайжруулсаар байна.  

“КОВИД-19 цар тахлын дараах төсвийн урамшууллын багцууд нь ногоон ажлын байрыг бий болгох замаар эдийн засгийг “ногооруулах”, өөрчлөх боломжуудыг олгож байна.

“Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ын Сэргээгдэх эрчим хүч ба ажлын байр-2019 оны тайланд” өгүүлснээр эрчим хүчний системийн өөрчлөлт нь Дэлхийн ДНБ-ий өсөлтийг эдүгээгээс 2050 он хүртэл 98 их наяд доллар-аар нэмэгдүүлэх ба сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой ажлын байрыг дөрөв дахин буюу 42 саяд, эрчим хүчний хэмнэлттэй холбоотой ажлын байрыг 21 саяд, системийн уян хатан байдалтай холбоотой ажлын байрыг 15-н саяар нэмэгдүүлэх тооцоо гарчээ.

  Мөн энэхүү тайланд дурьдснаар, Хятад, АНУ болон Европын холбоо энэхүү зах зээлд тэргүүлж байгаа бол бусад Азийн улсууд нарны хавтангийн экспортод хүч түрэн орж ирж байна. Ажил эрхлэлтийн төвшин Бразил, Хятад, Энэтхэг, АНУ, Европын холбоо гэсэн цөөхөн улсуудад төвлөрч байгаа хэдий ч газарзүйн байрлалын хувьд эрчим хүч үйлдвэрлэлийн нөөц бололцоо болон улам өсөн нэмэгдэх, тогтвортой ажил эрхлэлтийн төвшинг олон улсуудаас харж болохоор байна. 

Нарны хавтан ба Голлох ажил олгогчид

  2018 онд нарны хавтангийн үйлдвэрлэл нь хамгийн их ажлын байрыг бий болгосон ба энэхүү салбартаа 3-рт байна. Ази тивийн хувьд 3-н сая гаран ажлын байр бий болгосон нь дэлхийн дахинд бий болсон энэ салбарын ажлын байрнуудын 90 хувийг дангаараа бий болгосон гэсэн үг юм.

  Био шатахуун үйлдвэрлэлтэй холбоотой ажлын байр 2,1 сая болсон нь нийт зах зээлийн 6 хувьд хүрчээ. Бразил, Колумб болон Өмнөд Азийн улсуудад илүү хүний хүчинд суурилсан хангамжийн сувгууд байдаг бол АНУ, Европын холбооны улсуудад илүү механикжсан байна.

   Салхины эрчим хүчний салбар нь 1,2 сая ажлын байрыг бий болгодог ба эх газрын төслүүд голлох үүрэгтэй байгаа хэдий ч далай дээрх дээр хийгдэж байгаа төслүүдийн бий болгож буй дэд бүтэц болон туршлага нь цаашид далайгаас газрын тос болон байгалийн хий олборлоход ач тусаа өгөх болно.

  Усан цахилгаан станцууд нь хамгийн том нөөц бололцоог агуулдаг боловч өсөлтийн хувьд удаашралтай байгаа ба энэхүү салбарт 2,1 сая хүн ажилладгаас 75-н хувь нь үйл ажиллагаа болон хэвийн байдлыг нь хангахтай холбоотой ажил үүрэгтэй.

   Бичил нар салхины эрчим хүчний үйлдвэрлэл(Off-grid)-ийн салбар  буюу нэмэлт эрчим хүчний эх сурвалжууд нь Африк болон Ази тэвд ажлын байруудыг бий болгосоор байна.

Сэргээгдэх эрчим хүчний салбар дахь ажлын байрны өсөлт нь юунаас хамаарах вэ?

  Сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд ажлын байр бий болгоход хэд хэдэн зүйлс нөлөөлдөг ба засгийн газрын бодлого, хангамжийн сүлжээний олон талт байдал, худалдааны хэв маяг, үйлдвэрлэлийн зохион байгуулалт болон хэв маяг багтана. Эдгээр хүчин зүйлсээс гадна хөдөлмөрийн үр бүтээлтэй байдлын өсөлт голлох үүргийг гүйцэтгэж байна.

Чанар болон хүртээмжтэй байдал

  Сэргээгдэх эрчим хүчний салбарт бий болж буй ажлын байрнуудын хэмжээнд тухайн ажлын байрны чанар нь маш чухал хүчин зүйл болж өгдөг.

Ажил олголт нь өөр өөр авьяас, чадвартай хүмүүст боломж олгодог, эмэгтэйчүүд, үндэсний цөөнх гэх мэт нийгмийн бүлгүүдэд ажил олгодог гэх мэтээр хүртээмжтэй байх ёстой.

Авьяас чадварын хүрээг өргөжүүлэх нь

 Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний салбар луу шилжиж байгаа энэ үе биднээс технологийн, бизнесийн, зохион байгуулалтын, эдийн засгийн, хуулийн гэх мэт авъяас чадваруудыг шаардаж байна. Тэгэхээр авьяас чадвараа өргөжүүлэх явдал сэргээгдэх эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бас нэгэн боломж юм. Нэгэн судалгааны тайланд өгүүлснээр сэргээгдэх эрчим хүчний салбарын олон талд байдал нь хүрэн нүүрсний салбараас илүүтэйгээр эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмждэг ба энэхүү салбарын ажиллах хүчний 32 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь газрын тос болон байгалийн хийн салбараас 22 хувиар дээгүүр үзүүлэлт юм.

  Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэд хэдэн үзүүлэлтүүдийг цахилгаан эрчим хүчээр хангагдахтай холбоотой хүйсийн тэгш байдлаар дамжуулан хүрч болохоор байна. Үүнд:

-          Цэвэр, үнэ хямд, сэргээгдэх эрчим хүчээр хангагдах,

-          Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтэд саад болдог хүчин зүйлсийг багасгах.

  НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтэн Никлас Хагелбергийн үзэж байгаагаар “Сэргээгдэх эрчим хүч нь “Ногоон” ажлын байрыг бий болгож, хүлэмжийн хий ялгаруулдаггүй эдийн засагтай, цар тахал гэх мэт ирээдүйд учирч болох аюулаас хамгаалагдсан нийгмийг бүтээхэд чухал ач холбогдолтой юм. Мөн хүн төрөлхтний хувь заяа дасан зохицох чадвартай, тогтвортой ирээдүйг бий болгох эсэх талаарх бидний үйлдлээс шууд хамаарах болно”.  

Эх сурвалж: https://www.unenvironment.org/news-and-stories/story/transforming-energy-system-post-covid-19-win-win-people-and-planet

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.