Цар тахлын аюул тохиолдлоо ч гэсэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажил зогсох ёсгүй.

   КОВИД-19 цар тахал дэлхий ертөнцөд айдас хүйдсийг мэдрүүлсээр байгаа бол, дэлхийн цаг уур 3-4 градусаар дулаарах үед дэлхий ертөнцөд хэний ч харж байгаагүй өөр түвшний тодорхойгүй байдлыг бий болгох болно. “Ногоон” өөрчлөлт/сэргэлтийн үйл явцын үндэс суурь нь цаг уурын талаарх урт хугацааны бодлого, биологийн олон янз байдлын алдагдал болон бохирдлыг бууруулах, дэд бүтэц болон хогны менежментийг сайжруулахад  үзүүлэх бидний яаралтай хариу үйлдлээс ихээхэн хамаарна.

  Дэлхийн нийгэм, эдийн засгийг хамарсан шокыг бий болгосон энэхүү эрүүл мэндийн хямралтай энэ үед Европын холбоо болон дэлхийн улс орнууд эдийн засгаа эрчимжүүлэх хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Шууд эрүүл мэндийн хөтөлбөрүүдээс гадна, санхүүгийн дэмжлэг үзүүлэх багцууд нь хямралаас гарахад болон “ногоон” ажлын байр бий болгох боломжоор хангаж өгдөг.

“I4CE” гэх Парист төвтэй эдийн засгийн орчны институтээс гаргасан тайланд өгүүлснээр 7 их наяд еврогийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа ба энэ нь цаашлаад 19 их наяд еврогийн хувь болон олон нийтийн хөрөнгө оруулалт бүрдэх нөхцлийг бий болгож гэж үзэж байгаа ба энэ төрлийн санхүүгийн хөтөлбөрүүд нь Франц улсыг олон улсын өмнө цаг уурын өөрчлөлттэй тэмцэх амлалтаасаа ухралгүйгээр хямралын дараах эдийн засгаа хөл дээр нь босгоход туслах болно хэмээжээ.

   I4CE институтын санхүүгийн хөтөлбөрийн захирал Иан Кокхран (Ian Cochran)-ны үзэж байгаагаар бол “цаг уурын өөрчлөлт бол хямралын үед тохиолдож байгаа саад тотгор огтоосоо биш харин ч маш үр дүнтэйгээр дасан зохицох чадварыг илтгэж байгаа ба цаашлаад Европ даяар тархах болно” хэмээжээ.

Хүрээлэн буй орчин, эдийн засаг болон эрүүл мэндийн саларт анхаарлаа хандуулах нь

I4CE институтийн үзэж байгаагаар, эдгээр санхүүгийн хөтөлбөрүүд нь доорх үр дүнгүүдийг үзүүлэх ёстой:

     Хүрээлэн буй орчны хувьд: Хүлэмжийн хий бага ялгаруулдаг аж үйлдвэрлэлийн төвүүдээ хадгалан авч үлдэх, эдийн засгаа цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох чадвартай болгох гэсэн дээрх 2 замаар “Европын Ногоон гэрээ”-ний биелэлтийг хангах.

     Эдийн засгийн хувьд: газрын тосны үнийн шок, хүнс болон аж үйлдвэрийн хангамжийн сүлжээ уналт гэх мэт ирээдүйд болох хямралуудад өртөх явдлыг багасгахын зэрэгцээгээр бизнесийн салбарын сэргэлтэд хувь нэмрээ оруулах,

   Эрүүл мэндийн салбарын хувьд: нийгмийг эрүүл мэндтэй холбоотой аюулуудад эмзэг байдлыг бууруулах. Ялангуяа агаарын чанарт анхаарах.

I4CE институт Франц улсын эдийн засгийн орчинд хийгдсэн эдгээр хөрөнгө оруулалтуудад хийгдсэн үнэлгээнд суурилаад, сэргээгдэх эрчим хүч, дугуйн зам, төмөр замын дэд бүтэц, нийтийн тээврийн дэд бүтэц, хүлэмжийн хий бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл,нийтийн болон хувийн орон сууцнуудад зориулсан 30 орчим хөрөнгө оруулалтуудыг тодорхойлсон.

  Эдгээр зорилгуудыг биелүүлэхийн тулд Франц улс нь жил тутмын хөрөнгө оруулалтаа 4,3 их наяд еврогоор (1,3 их наяд еврог сэргээгдэх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчдэд, 3 их наяд еврог айл өрх, компаниуд болон орон нутгийн засаг захиргаанд хөрөнгө оруулалтын зорилгоор) нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

   НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн  эдийн засгийн дивизийн захирал Лигиа Норонхагийн  хэлснээр “Эдгээр хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-г биелүүлэх хамгийн сайн аргуудыг нэг байна” гэжээ.

   НҮБ-ийн Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн “Хүлэмжийн хийн ялгаралтын тухай тайлан 2019-д өгүүлснээр, бид цаг уурын дулаарлыг 1,5 Цельсээс хэтрүүлэхгүй байхыг хүсэж байгаа бол ирэх 100-н жилийн турш жил бүр хүлэмжийн хийн ялгаралтыг 7,6 хувиар багасгах хэрэгтэй байгаа нь дэлхийн бүх улсууд хүчин чармайлтаа 5 дахин нэмэгдүүлэх хэрэгтэйг сануулж байна.

  Биологийн олон янз байдлын доройтол, амьтан ургамлын амьдрах орчны багасалт, уур амьсгалын дулаарал, хорт бодисын бохирдлоос болж эх дэлхий маань хямралд өртөөд байна. Хангалттай нөхөн сэргээж чадахгүй байгаа нь бидний алдаа болсоор л. Одоогоор тохиолдож буй цар тахлаас өөрсдийгөө хамгаалахын зэрэгцээ ирээдүйд тохиолдож болох дэлхийг хамарсан аюул заналхийлэлүүдээс сэргийлэхийн тулд аюултай эмнэлгийн хог хаягдлыг устгах, дахин боловсруулах менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхий дахины сүлжээ, “Илүү сайнаар дахин босгох” н уриаг биелүүлэх хичээл зүтгэл болон хүлэмжийн хийгүй эдийн засгийн бий болгохын тулд ногоон ажлын байрнуудыг бий болгох хэрэгтэй байна. Хүн төрөлхтний ирээдүй бидний тогтвортой, дасан зохицох чадвар өндөртэй ирээдүйг бий болгохын төлөө ОДОО хийх үйлдлээс бүрэн хамаарна. 

https://www.unenvironment.org/news-and-stories/story/covid-19-does-not-mean-climate-action-hold

Khan

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.