“2020-Байгаль хамгааллын төлөөх онцгой жил”

   Шударга, ногоон эдийн засагт шилжих шилжилтэд 2020 он маш чухал бөгөөд эргэлтийн цэг болсон он байх болно. Учир нь 3-р сард болсон“Дэлхийн далайн чуулган” далайн тэнцвэртэй байдалд учирч байгаа аюулын талаар анхаарлаа хандуулсан бол, 10-р сард Хятадад болох “Биологийн олон янз байдлын чуулган” биологийн олон янз байдлын алдагдал болон мөхлийн ирмэгт буй төрөл зүйлийг хамгаалах олон улсын санаачлагыг, 12-р сард Англи улсад Парисын гэрээнээс хойш тохиож буй томоохон хэмжээний яриа хэлэлцээр болох төлөвлөгөөтэй байгаагаас харж болно. Гэвч 2020 он эхлээд ид дундаа орж буй энэ үед “Чухал жил”-ийг үгүй хийх 3-н сорилт бидэнд тулгараад байна.

  1-рт, бидний амьдарч буй дэлхий маань гүн хямралд ороод байна. Анхны Биологийн олон янз байдлын талаарх чуулган тэртээх 1992 онд болсноос хойших 28 жилийн дотор эко системийн уналт, төрөл зүйлийн амьдрах орчны доройтлыг зогсоох эсвэл удаашруулах нь байтугай  улам эрч нэмэгдсэнээр байгааг харж болно.

2-рт итгэлтэйгээр хэлэхэд хөрөнгө санхүүг цацсанаар экосистем хамгаалагддаггүй бөгөөд бидний бий болгосон эдийн засгийн байгаль дэлхийг устгах гэсэн тэр хүчирхэг өдөөгчийг дарж чадаагүй. Жишээлбэл, ойн санг хамгаалах зорилгоор зарцуулж буй нэг доллар бүртээ зэрэгцээд ойг санг устгахад 99 долларыг зарцуулж байна. Энэ н юу гэсэн үг вэ гэвэл бидний ойтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагааны 99 хувь ой модондоо хөнөөлтай байна гэсэн үг юм.

3-рт сүүлийн 30-н жилийн туршид байгаль хамгааллын алдаанаас харахад хүсэл эрмэлзэлгүй, тууштай бус бодлогод найдаж манай засгийн газрууд тэргүүлэн оролцоно, хувийн хэвшлийнхнийг өөрсдөө хандлагаа өөрчлөнө гэдэгт найдсаар байх юм бол энэхүү эмгэнэлт түүх дахин давтагдхаар байна.

  Гэвч энэ “Онцгой жил”-ийн хувьд биологийн олон янз байдал болон эко системд олон улсын анхаарлыг шинэ байдлаар хандуулахаар байна. Харин бид өөрсдөөсөө асуух асуулт бол “Оршин байгаа дэлхийн дахиныг хамарсан эко системийн гамшигт байдлыг бууруулах/буцаахын тулд энэхүү жилийг хэрхэн ашиглах вэ?”.

Хуучин маягийн бизнесүүдэд ирээдүй байхгүй

  Юуны түрүүнд, Манай засгийн газруудад шаардлагатай цар хүрээ болон хурдаар хариу үйлдэл үзүүлэх улс төрийн хүсэл сонирхол байхгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хэдэн арван жилийн туршид бий болгосон, хэрэгжүүлсэн зорилтууд, стратегиуд, үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд нь бодит байдал дээр үр дүнг гаргаагүй бөгөөд хямралыг зогсооход хангалттай бус юм. Үүнтэй нэгэн адилаар шинжлэх ухааны салбар ч гэсэн адил байна.

Байгаль хамгааллын салбар дахь тэргүүлэх ТББ-үүдийн хувьд ч гэсэн корпорацууд, кино оддыг цуглуулан засгийн газруудад биологийн олон янз байдлыг хамгаалахад илүү өндөр хариуцлагатайгаар оролцоход түлхэц болох зорилгоор шахалт үзүүлэх зэрэгт хангалттай хэмжээгээр оролцохгүй байна. Гэвч байнга л амлаж, түүнийгээ байнга л зөрчиж байдаг энэхүү ертөнцөд өмнөх үеийнхний хийгээгүйг энэ 2020 оны биологийн олон янз байдлын чуулганаар дамжуулан хийж чадах уу? Гэдэг нь асуулт хэвээрээ үлдэж байна.

Дээрх асуулт хариу нэхсээр байна. Харамсалтай одоог хүртэл бидэнд байгаа бодит хариулт бол “ҮГҮЙ”. 1992 оноос хойш баримталсан өсөлтөд суурилсан аргууд улам л доройтож буй биологийн олон янз байдалд хэдэн мод нэмж тарьсан гэх мэт зөвхөн өсөлтөд суурилсан үр дүнг харуулж байна. Энэ нь энэ 10-н сард болох уулзалтын үеэр тухайн ТББ-уудын хувьд биологийн олон янз байдлыг хамгаалах талаарх хичээл зүтгэлээ зогсоо гэсэн үг огтоос биш ба харин ч бидний хандлага, болон хичээл чармайлт нь буруу бөгөөд хангалтгүй байна гэдгийг ойлгуулж өгнө. Бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл “Шилжилтийн өөрчлөлт” юм. Гэвч ямар өөрчлөлтийг “Шилжилтийн өөрчлөлт” гэх вэ? Хэрхэн ашиглах вэ?  

Шинэ хэм хэмжээг бий болгох нь

    Нэн тэргүүний зорилго нь одоо үед хүүхдийн хөдөлмөр, боолчлол бол хүлээн зөвшөөрөгдөшгүй зүйл гэдэгтээ хүн бүхэн санал нийлдэгийн нэгэн адилаар “байгалийг буцааж болохгүйгээр устгах нь” хүлээн зөвшөөрөшгүй зүйл гэж үздэг болох. Ямарваа нэгэн хүн, байгууллага, засгийн газар байгаль экологийг сүйтгэх нь байж болсшгүй зүйл юмаа гэсэн нийгмийн норм нормативийг бий болгон мөрдүүлэх хэрэгтэй байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах, сүйдсэн газар нутгийн нөхөн сэргээх, эко системийн эрүүл байдлыг асарч тойлсон хүн, байгууллага, засгийн газруудыг урамшуулдаг болохын зэрэгцээ тэдгээр засгийн газрууд нь амлалтандаа хүрдэг байх хэрэгтэй.

   Ийм нийгмийн хэм хэмжээг бий болгохын тулд олон нийтийн зүгээс улс төрийн хувьд үл тоохын аргагүй байхаар тийм эрчимтэй шаардлага тавих хэрэгтэй. Мэдээж ийм төрлийн өөрчлөлтийг бодит болгохын тулд эхлээд бидний нийгэм, эдийн засаг хэрхэн ажиллаж байгаад эрс өөрчлөлт хийх хэрэгтэй.

Хүмүүсийн нэгтгэх шинэ түүх бий болгох нь

   Эрс өөрчлөлтийг хийхийн тулд юуны түрүүнд шинэ түүхийг бий болгох хэрэгтэй. Одоогоор байгаа түүхүүд нь хүмүүсийг айлгах зорилготой “эко систем доройтол туйлдаа хүрлээ, удахгүй бүр мөсөн мөхөх нь” гэх мэт байдаг ба энэ төрлийн хандлага нь хүмүүст хангалттай хэмжээгээр нөлөөлдөггүй нь тогтоогдсон.    

    Харин түүний оронд биологийн олон янз байдлын доройтлыг одоо байгаа мэдлэг, технологийнхоо хүчээр байгаль экологийг сүйтгэхээс хэдэн тэрбум дахин хямд зардлаар бид дахин сэргээж чаднаа гэх мэт зоригжуулсан түүхүүдийг бий болгох хэрэгтэй. Иймэрхүү түүхүүд нь дэлхий дахины иргэд, байгууллага, засгийн газруудыг бүх түвшнийг хамарсан хичээл зүтгэл гаргахад нь түлхэц болж өгнө.

   Дэлхий дахинд байгаль хамгааллыг хэрэгжүүлэх нь “хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй өсөлтийг бий болгоно” гэсэн нео либерал эдийн засгийн үзэлтэй зүйрлэшгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ба эдийн засгийн үйл ажиллагааг эко системийн үндсэн шаардлага болох “хүн төрөлхтний хөгжлийн үндэс нь байгаль дэлхийгээ хайрладаг нийгэм байгуулах юм” гэдэгтээ нийцүүлэх хэрэгтэй байна.

  Эцэст нь хэлэхэд, зохион байгуулалттай, ул суурьтай нийгмийн шахалтгүйгээр эдгээр аль нь ч биелэгдэх боломжгүй бөгөөд олон нийтийн дэмжлэгтэйгээр биологийн олон янз байдлыг хамгаалах, эко системийг нөхөн сэргээх нь сонгуулд ялах гол арга хэлбэр болох хүртэлх тийм түвшинд хүрэх хэрэгтэй. Цаг уурын дулаарлын эсрэг цуглаанууд, байгаль хамгаалахыг шаардсан жагсаалууд гэх мэт нийтийг хамарсан үйл ажиллагаанууд ихээхэн хэрэгтэй бөгөөд эдгээр нь эерэг өөрчлөлтийг гаргахад шахалт үзүүлсэн байх ёстой. Бусдаар бол эмх замбараагүй явдал, бослого тэмцэлд хөтөлнө.

Ямар ч хүний эрхийг дээдэлдэг нийгэмд иймэрхүү төрлийн жагсаал, цуглаанууд нь одоогоор оршин байгаа эдийн засагт төвлөрсөн нийгмийг өөрчлөх хүч болж өгөх ба энэхүү нийтлэлийн эхэнд дурьдснаар 2020 он дэлхийн байгаль хамгаалалд чухал жил байлаа гэж дурсагдаж болох юм.

Эх сурвалж: https://www.greeneconomycoalition.org/news-analysis/an-agenda-for-the-super-year-for-nature

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.