Хотжилт: Дотоодын болон олон улс дахь өөрчлөлтүүд

 ӨАБНУ-ын нийслэл, Кэйп Таунд ихэнх бага орлоготой ажилчид нь Кэйп Флат гэх цөөхөн ахуйн хэрэглээний зүйлстэй, ажил эрхлэх бололцоо багатай газар амьдардаг.

  Бага болон дунд орлоготой орнуудад гарч байгаа томоохон өөрчлөлтүүдийн нэг нь бол хотжилт юм. Гэвч хотжилт юунаас үүсдэг суурь нөлөөллүүд нь юу болох нь тун түвэгтэй сэдэв юм. Эрчимтэй хотжилтын шалтгааныг авч хэлэлцэхийн тулд маш олон орон нутгийн, бүс нутгийн, үндэстний, улс дамнасан хүчин зүйлсүүдийг тооцож үзэх хэрэг гардаг. Үүний нэг нь хэрхэн тухайн улсын эдийн засаг нь хотжилтод нөлөөлдөг, хөрш эдийн засгуудтайгаа болон дэлхийн эдийн засагтай хэрхэн холбогддог зэргийг авч үзэх хэрэгтэй.Үүнд тухайн улсын орон нутгийн болон үндэсний хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалт мөн багтана. Хотжилтод  дэлхий даяар байх 80 000 үндэстэн дамнасан компаниуд болон 240 000 охин компаниудын нөлөө бас байна.

   Мэдээж, насанд хүрсэн хүн бүрийн нүүх үү? үлдэх үү?, нүүх бол хаашаа нүүх вэ? гэсэн шийдвэрээс хотжилт мөн л хамаарна. Мөн хотын төр захиргааны гаргасан шийдвэрүүд нь хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт, орлого болон эрэлтийг бий болгож байдаг. Үндсэндээ бол хөгжингүй хотууд нь их хэмжээний шилжин ирэгчдийг хүлээн авдаг ба хүн ам, ажиллах хүч, компаниуд, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууц гэх мэт зүйлс нь нөлөөгөө үзүүлж байдаг бол ажил эрхлэгчдийн хувьд дээрхээс гадна хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хөгжингүй хотуудад ихэнх өөрчлөлтүүд нь хөрөнгө чинээ бүхий хүмүүсийн хэрэглээнээс хамаарах ба тэд байрны үнийг хэт өсөхөд нөлөөлдөг.

  Орон сууцны хүртээмж нь тухайн хэрэглэгчийн жилийн орлогыг тухайн орон сууцны өртөгтэй харьцуулсан харьцаагаар тогтоогдоно. Худалдан авах чадвар нь 3-ыг харьцах нь 1 гэсэн харьцаатай байх ба хэн нэгэн жилийн 40 000 $-ийн орлоготой бол 120 000$-ын үнэтэй байшинг зээлээр авах боломжтой гэсэн үг. Гэвч ихэнх хотуудад 5:1, 10:1 эсвэл түүнээс ч дээгүүр байна.  

   Үүний үр дүнд нь бага дундаж орлоготой иргэд, голлох үйлчилгээний салбарынхан гэх мэт олон тооны ажилчид өөрсдийн ажлын байртайгаа ойрхон амьдрах боломжгүй болдог ба тэдгээрийн ихэнх нь баячуудын үйлчлүүлдэг ихэнх үйлчилгээг хөдөлгөх хүч нь байдаг.

  Надтай нэгэн удаа ярилцсан ахмад төрийн зүтгэлтэн хэлж байснаар маш олон ажилгүй иргэд албан бус байршлуудад/ядуусын хороололд амьдардаг ба тэдгээрийг анх ирсэн төрөлх тосгонруугаа эргэн явахыг хүсч байгаагаа хэлэн  гомдоллож байлаа.

  Тэр үед би түүнээс “Танд үйлчлэгч, тогооч, цэцэрлэг арчлагч, хамгаалагч, жолооч байдаг уу?  гэж асуутал “Тийм” гэж хариулав. “Та тэгвэл тэр бүх хүмүүсээсээ хаана амьдардгийг нь асуугаад үз” гэв. 7 хоногын дараа түүнтэй би ахин таарахад “Чи юу хэлээд байсныг би одоо л ойлголоо” гэж билээ. Мэдээж түүний баян тансаг амьдралын хэв маяг нь албан бус байршлуудад амьдардаг ажилчдаас нь хамааралтай байдаг.  Дэлхийн ихэнх хотод хүмүүс нь байрны үнийг дийлэхгүй учир дээрх албан бус ядуусын хороолол шиг орчин муу, аюултай байдлаар амьдардаг. Цаг өнгөрөх тусам үйлдвэрлэл, үйлчилгээндээ ойр дээрх шиг албан бус газрууд нь үнэ нь өссөөр бага орлоготой иргэдэд өртөг нь хэт өндөр болсоор байна.

                    Хотын зохион байгуулалт өөрчлөгдөхөд улс төрийн нөлөө

   Бүх л улсын засгийн газрууд болон орон нутгийн засаг захиргаа нь хотжилтод нөлөөллөө үзүүлдэг ба улс төрийн, бодлогын  өөрчлөлтүүд, засгийн газруудын ус, ариун цэвэр, зам засвар, эрүүл мэнд, сургууль, цахилгаан хангамж гэх мэтийн талаарх биелүүлсэн/биелүүлээгүй амлалтууд үүнд багтана. Засгийн ихэнх бодлого нь хотжилтод орон зайн нөлөөллөө үзүүлдэг. Нийслэлээ өөр тийш нь нүүлгэх, төвлөрлийг зогсоох, тодорхой байршилд дэд бүтэц тавих, шинэ хөрөнгө оруулалт татах гэх мэт төрийн бодлого нь орон зайн хувьд зориудаар хотжилтод нөлөөлөх гэсэн зорилготой байдаг. Эдгээр бодлогууд нь засгийн газар хэрхэн төсвийн орлогоо бүрдүүлдэг, хаана зарцуулдгаас ихээхэн шалтгаална.

  Колоничлолын хууль хэрэгжиж байсан, хаашаа шилжин суурьших эрх нь хязгаарлагдмал бүс нутгуудад улс төрийн тусгаар байдал нь маш гүн гүнзгий өөрчлөлтүүдийг бий болгосон байдаг. Үндэсний засгийн газрууд нь төвлөрлийг сааруулах бодлогыг баримталдаг ба орон нутгийн засаг захиргаанд иргэдийнхээ хэрэгцээг хангахад зориулан төсөв хуваарилахын зэрэгцээ шинэ хөрөнгө оруулалт болон бизнесийн байгууллагуудыг бизнесээ эхлээлэхэд/өргөжүүлэхэд нь өдөөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Хачирхалтай нь бараг бүх засгийн газрууд томоохон хотуудынхаа төвлөрлийг бууруулахыг хүсч байна гэдэг боловч үргэлж бүтэлгүйтдэг ба нөгөө талаар өндөр чанар, үйлчилгээтэй нийтийн тээвэр, харилцаа холбоо, цахилгаан хангамжийг дутагдаж буй хэсэгт нь хүргэхэд л төвлөрөлтийг сааруулах бодлогын суурь оршдог

  Засгийн газрын хотын төвүүдийг дэмжих бодлогын нэг илрэл нь тэдний хүргэдэг үйлчилгээний эрэлт хэрэгцээ(сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ, сэргийлэх,яаралтай тусламж, усан хангамж, хог хаягдлын менежмент) ба үүнд нь хүнд суртал ч гэсэн багтана. Эдгээр нь тухайн хотын, ажил эрхлэлт, орлого, эрэлтийн нэлээдгүй хувийг эзэлнэ.

  Одоогоор, уур амьсгалын өөрчлөлт нь хотуудын газарзүйн байрлалд мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлтийг гаргаад байгаагаас гадна олон тооны хөтөлбөрүүд барилгын тэсвэртэй байдлыг сайжруулах, дасан зохицох талаар хэрэгжиж байгаа боловч олон тооны цаг уурын аймшигт үзэгдлүүд болж байгаа нь хотуудад хүндээр нөлөөлж байна.

   Дэд бүтцэд оруулж байгаа хөрөнгө оруулалтууд нь байгалийн гамшгаас үүдэлтэй нөлөөллүүдээс хол байж чадах уу? Гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл дэлхийг хамарсан хангамжийн сувгуудад учирч болох эрсдэлүүдийг бид маш сайн судалж мэдчихээд байгаа боловч, хэрэв ямар нэгэн компанийн ажилчид нь үерийн улмаас ажилдаа ирэхгүй бол яах вэ? Гэсэн асуудал тулгарна. Үүний зэрэгцээгээр их хэмжээний нүүдэл цаг уураас хамааралтай гамшигт өртсөн хэсгүүдээс хотруу чиглэсээр байгаа.

  Мэдээж хэзээ нэгэн цагт улам эрчтэй_ улам аюултай болж байгаа цаг уурын үзэгдлүүд нь хотуудын газарзүйн хэв шинжийг их, багаар өөрчлөх нь тодорхой бөгөөд эдгээр үр дагавруудыг зөөллөх арга яаралтай хэрэгтэй байна. Түүнчлэн үндэстэн дамнасан корпорацуудын тухайн гамшиг тохиолдсон бүс нутагт байгаа үйлдвэр, оффисоо өөр тийш нь нүүлгэсэн тохиолдолд тухайн хотын эдийн засагт болон орхигдож байгаа ажилчдад маш хүндээр тусна.

                                      КОВИД-19 ба Хотжилт

   Хотуудад  учирч байгаа нэгэн нэмэлт нөлөөлөл нь цар тахлаас үүдэлтэй байна. Одоогоор энэхүү цар тахал нь тухайн хотын нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт гаргахыг, тухайн засгийн газар, иргэд, ажиллах хүчин, байгууллагууд, хөрөнгө оруулагчид юу хийхийг тодорхой хэлэхэд хэцүү байна. Бид энэхүү цар тахал хэзээ дуусахыг, ямар ямар эдийн засгийн болон нийгмийн хохирлууд тохиолдохыгхэлж мэдэхгүй байгаа ба маш их хэмжээний хүмүүс вирусээс болж ажилгүй болж, өлсгөлөнд нэрвэгдэж, амиа алдсаар байна.

  Одоогийн таамгаар бол улс төрийн өөрчлөлтүүд ихээр гарах ба засгийн газрууд болон олон улсын агентлагууд хэр бэлтгэлтэй байснаас эдийн засгийн сэргэлт хийгдэж амьдрал хэвийн байдалдаа орох нь хамаарна.

   Үүнээс үүдэн доорх асуултууд гарч ирж байна. Үүнд:

·         Цар тахлаас болж орлогоо алдсан иргэдэд засгийн газрууд хир сайн/урт хугацаанд хоол хүнс болон орлогоор хангаж чадах вэ?

·         Цаашдаа үндэстний болон олон улсын түвшинд хотуудын эдийн засаг, амьжиргаанд аюул учруулахаар хорио цээр үүд байсаар байх уу?

·         Хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт цаашид хаашаа, аль салбар луу шилжих бол? Хотуудын газарзүйн байршилд өөрчлөлт оруулах уу?

·         Цаг уурын гамшгаас сэргийлэх, хохирлыг арилгахын тулд юу юу хийгдэх ёстой вэ?

Эх сурвалж: https://www.iied.org/internal-international-influences-urban-change

2 сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
  • Miss Joel

    Энэ хоосон АТМ картын талаар би нэлээд удаан сонсож байсан бөгөөд миний эргэлзээ төрж байсан тул би огт сонирхолгүй байсан. Нэг өдөр би RICK HACKER WORLD хэмээх хакердсан залууг олж илрүүлтэл тэр үнэхээр сайн хийж байгаа юм. Буцаад буцаж ирэхэд би The Blank ATM картын талаар асуусан юм. Хэрэв энэ нь ажиллаж байгаа эсвэл Бүр Бүрэлдэж байгаа бол. Тэд надад Тийм гэж хэлсэн бөгөөд үүнийг картыг анзааралгүйгээр санамсаргүй мөнгө олох програмчлагдсан програм бөгөөд үнэгүй онлайн худалдан авалт хийхэд ашиглах боломжтой. Энэ нь цочирдом байсан бөгөөд би эргэлзээтэй хэвээр байв. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Үүнийг найдаж, залбирах нь хуурамч биш байсан. Нэг долоо хоногийн дараа би картаа аваад хамгийн ойрхон АТМ машиныг туршиж үзлээ. Энэ нь ид шид шиг ажилласан. Би 5000 евро авах боломжтой байсан. Энэ итгэмээргүй байсан. Одоогоор би ямар ч дарамт шахалтгүйгээр 100,000 еврогийн АТМ картыг захиалдаг. Би яагаад үүнийг энд илгээж байгаагаа мэдэхгүй байна, энэ нь санхүүгийн тогтвортой байдалд байгаа хүмүүст туслах болно гэж би бодож байна. хоосон АТМ миний амьдралыг үнэхээр өөрчилсөн. Хэрэв та тэдэнтэй холбоо барихыг хүсч байвал имэйл хаягаа эндээс авна уу: rickatmcardoffer@gmail.com эсвэл Whatsapp: +1 (519) 900 4925.

    2020-07-22 хариулах
  • Miss Joel

    Энэ хоосон АТМ картын талаар би нэлээд удаан сонсож байсан бөгөөд миний эргэлзээ төрж байсан тул би огт сонирхолгүй байсан. Нэг өдөр би RICK HACKER WORLD хэмээх хакердсан залууг олж илрүүлтэл тэр үнэхээр сайн хийж байгаа юм. Буцаад буцаж ирэхэд би The Blank ATM картын талаар асуусан юм. Хэрэв энэ нь ажиллаж байгаа эсвэл Бүр Бүрэлдэж байгаа бол. Тэд надад Тийм гэж хэлсэн бөгөөд үүнийг картыг анзааралгүйгээр санамсаргүй мөнгө олох програмчлагдсан програм бөгөөд үнэгүй онлайн худалдан авалт хийхэд ашиглах боломжтой. Энэ нь цочирдом байсан бөгөөд би эргэлзээтэй хэвээр байв. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Үүнийг найдаж, залбирах нь хуурамч биш байсан. Нэг долоо хоногийн дараа би картаа аваад хамгийн ойрхон АТМ машиныг туршиж үзлээ. Энэ нь ид шид шиг ажилласан. Би 5000 евро авах боломжтой байсан. Энэ итгэмээргүй байсан. Одоогоор би ямар ч дарамт шахалтгүйгээр 100,000 еврогийн АТМ картыг захиалдаг. Би яагаад үүнийг энд илгээж байгаагаа мэдэхгүй байна, энэ нь санхүүгийн тогтвортой байдалд байгаа хүмүүст туслах болно гэж би бодож байна. хоосон АТМ миний амьдралыг үнэхээр өөрчилсөн. Хэрэв та тэдэнтэй холбоо барихыг хүсч байвал имэйл хаягаа эндээс авна уу: rickatmcardoffer@gmail.com эсвэл Whatsapp: +1 (519) 900 4925.

    2020-07-22 хариулах