Технологи: Фермерийн салбарын өртөгийн сүлжээнд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх нь

   Жижиг хэмжээтэй фермерийн аж ахуй эрхлэгчдэд санхүү, төлбөр, зах зээлтэй холбоотой асуудлууд ихээр тулгардаг ба өртөгийн сүлжээний бүтэц нь ойлгоход түвэгтэй байдаг. Фермерүүдийн хувьд зах зээлийн талаарх мэдээлэл муугаас бүтээгдэхүүнээ ихэнхдээ бага үнээр зардаг. Харин утсанд суурилсан технологи нь тэдэнд орлого ашгаа нэмэгдүүлэх боломж олгож байна. Африкийн фермерүүдийн хувьд өртөгийн сүлжээний бусад оролцогчидтой холбогдоход бэрхшээлтэй байдаг ба зөв байдлаар технологийг хэрхэн хэрэглэхэд сургаснаар тэдгээр фермерүүд хамтран хүчтэй зах зээлийн холбоог бусадтай тогтоож, санхүүгийн үйлчилгээг авах боломжоор хангагдах боломжтой.

  Олон улсын эдийн засаг, хөгжлийн институт “Экспорт, Худалдааны групп-ETG”, Вишн Фунд Кэйни-тэй хамтран E-Granary платформыг 2016 онд Кэйнийн 240 000 фермер, Угандагийн 15 000 фермер, Руандагийн 5 000 фермерүүдийг хамруулан бий болгосон.

   Энэхүү платформын талаарх вэбинар хийгдсэн ба оролцогчдоор уг платформын хэрэглэгчид, Вишн Фунд Кэйни-ийн төслийн менежер Каролайн Кариуки, Экспорт, Худалдааны группын захирал Стэйфэн Мучири гэх мэт хүмүүс оролцсон.

  Гар утсанд суурилсан технологи ба жижиг фермерүүд

  Стэйфэн Мучиригийн хэлснээр “ХАА-н өртөгийн сүлжээний задаргааны ойлгомжгүй байдал болон нэгдсэн зохион байгуулалттай байгууллага байдаггүйгээс фермерүүд найдвартай санхүүгийн үйлчилгээ авах боломжгүй байдаг ба фермерүүд бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнийг мэдэхгүйгээр шууд л ченжүүдэд хямд үнээр зардаг.  Гэвч ихэнх фермерүүд гар утсаараа дамжуулан технологийг ашигладаг ба энэ орон зайд нь E-Granary үйл ажиллагаагаа явуулдаг.

  E-Granary нь өртөгийн сүлжээний бүхий л оролцогчдыг хооронд нь холбож өгдөг цахим платформ бөгөөд фермерүүдэд хэд хэдэн худалдан авагчидтай зэрэг хэлэлцээр хийх болон гол хэрэгтэй санхүүгийн үйлчилгээнүүдийг авахад нь тусалдаг. Жишээлбэл:

-          e-Granary-гийн хувьд худалдан авагч нартай үнэ, худалдан авах хэмжээ гэх мэтийг тохиролцож, гарсан үр дүнг нь фермерүүдэд танилцуулдаг ба хариуд нь фермерүүд өөрсдийнх нь үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлтүүдийн талаарх мэдээллээр e-Granary-г ханган тэр нь цаашлаад хамтрагчидруу хүрдэг. Ургацын улирал эхлэхээс өмнө e-Granary өнгөрсөн улирлын үр дүнгийн талаарх нэгдмэл мэдээллээр хангах ба энэ нь ирээдүйд хийгдэх хэлцэлүүдийн суурь болж өгдөг.

   Вишн Фунд Кэйни-ийн төслийн менежер Каролайн Кариукигийн хэлснээр “Вишн Фунд Кэйни нь санхүүгийн болон ургацын  мэдээллүүд,даатгалыг хамарсан багцын үйлчилгээг үзүүлдэг ба хамгийн чухал нь тэдний зүгээс санхүүгийн боловсрол олгох сургалтууд болон даатгалын давуу талыг сурталчилсан мэдээллээр хангадаг.

   e-Granary Вишн Фунд Кэйнитэй бага хүүтэй, фермерүүдийн хэрэглээнд нийцсэн зээлийн бүтээгдэхүүн олгож байх талаар гэрээг амжилттай хийж чадсан ба үүний үр дүнд ургацын хэмжээ, болон фермерүүдийн орлого нь нэмэгдсэн.  

                  Фермерүүдэд болон платформд тулгарч буй сорилтууд

   Платформыг тухайн улс бүрийн хууль эрхзүйд нийцүүлэхийн зэрэгцээгээр фермерүүд болон бусад талуудтай хамтын ажиллагаа тогтоох нь маш их цагийг авдаг. Мөн цаг уурын өөрчлөлтөөс болж бүтээгдэхүүний чанар муудаж, экспорт нэмэгдсэн үед үнэ нь буурснаас фермерүүд зээлээ цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрдэг.

  Мөн өөр нэг нэн шаардлагатай зүйл нь фермерүүд цаг уурын эсрэг өөрсдийнхөө үйл ажиллагааг хамгаалахын тул даатгалтай болох хэрэгтэй ба бусад өртөгийн сүлжээний оролцогчидтойгоо итгэлд суурилсан хамтын ажиллагааг бий болгох хэрэгтэй байна.

  e-Granary нь хүмүүсийн нүүр нүүрээ харсан харилцааг орлож чадахгүй бөгөөд фермерүүдийн хувьд энэхүү харилцааны хэлбэр нь тэднийг шийдвэр гаргахад чухал үүрэгтэй хэвээр байсаар байна.

                   Өртөгийн сүлжээнд гарч буй өргөн хүрээний үр дүнгүүд

  Одоогоор e-Granary томоохон банкууд болон бусад оролцогчидтой харилцаа тогтоох дээр анхаарч байгаа ба ингэснээр тоног төхөөрөмжийн хангамж, тээвэрлэлт, маркетинг, ХААн тоног төхөөрөмж, үйлчилгээнүүд гэх мэтээр илүү их бололцоог бий болгоно.

   Мөн e-Granary дата анализыг шиглан борлуулалтын татаас, үйлдвэрлэл, экспорт, импорт, татвар, орлого гэх мэт мэдээллээр засгийн газруудыг хангадаг.  e-Granary цахим платформыг ХАА-д нэвтрүүлэх талаар Кейни, Уганда, Руандагийн засгийн газруудтай ярилцаж байгаа жижиг фермерүүдийн талаарх баримтлах бодлогод нөлөөлөхөөр оролдож байна.

  e-Granary мөн шинэ дата ашигласан нийгэм хүрээлэн буй орчны тухай сургалтуудыг явуулахаар төлөвлөж буй бөгөөд ингэснээр байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлтийн талаар ойлголтыг нь нэмэгдүүлж улам их үр бүтээлтэй ажиллахад нь фермерүүдэд тусална.

   Иймэрхүү байдлаар цахим платформуудыг  нэвтрүүлснээр фермерүүдийн ХАА-н  өртөгийн сүлжээнд эзлэх байр суурийг дээшлүүлэн, борлуулалт хийх чадварт суралцуулж, бусад оролцогчидтой хамтын ажиллагаа тогтоох боломжоор хангадаг. Цаашлаад фермерийн аж ахуйн талаарх төр засгийн бодлогод төлөөлөх, тодорхойлох боломжоор хангадаг.

Эх сурвалж: https://www.iied.org/using-technology-overcome-challenges-for-farmers-value-chains

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.