Цаг уурын өөрчлөлт Ази тивийг сүйтгэх үү?   

   Цаг уурын урьдчилсан таамгаар бол дэлхийн цаг уур 1,5 градуст барих зорилтоос давах хандлагатай байгаа ба хэрвээ энэхүү улаан шугамаас хэтэрвэл Азийн эдийн засаг маш хүнд байдалд орох ба Азийн хөгжил дэвшлийн эрин үед цэг тавих магадлалтайг холбогдох эх сурвалжууд мэдээлсээр байна. 

  Хэдхэн жилийн өмнө хэн нэгэн нь 21-р бол Азийн зуун юмаа гэвэл андуурсан болохгүй байлаа. Учир нь бүхий л улс төр, эдийн засгийн хэмжигдэхүүнүүд үүнийг гэрчилж байна. “Дэлхийн эдийн засгийн форум”-ын судалгаагаар, Азийн ДНБ нь бусад бүх улсуудын ДНБ-ээс давж гарахаар байна.

   Гэсэн хэдий ч бид нэг зүйлийг энэхүү тооцоонд оруулаагүй. Тэр нь Цаг уурын өөрчлөлт. Хэрвээ та Азийн зуунтай холбоотой нийтлэлүүд уншсан бол цаг уурын өөрчлөлт гэсэн үгтэй цөөхөн л таарах болов уу. Дэлхийн цаг уур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1 градусаар дулаарчхаад байгаа ба цаашид нэмэгдэх нь тодорхой байна. Хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээнүүдийг одоо авч чадваас 2 градуст тогтоон барих боломж байгаа боловч энэхүү зорилгод хүрнэ гэдэг нь тун эргэлзээтэй. Парисийн гэрээнд дурьдсны дагуу бол 21-р зууны дунд үе гэхэд дэлхийн уур амьсгал 3 градусаар дулаарах магадлалтай харагдаж байна.

  Дээрх байдлаар дулаарвал дэлхийн улс төр, эдийн засагт маш том өөрчлөлтүүд гарна. Аливаа үндэстний эд баялаг нь зөвхөн харьцуулж болох давуу талуудад суурилдаггүй бөгөөд тогтвортой, таамаглаж болохуйц цаг уурын өөрчлөлтүүд нь ХАА, худалдаа, урт хугацааны хөрөнгө оруулалтын суурь нөхцөл нь болж өгдөг.      

   Мөн түүнчлэн, зээл, даатгал зэрэг нь таамаглахуйц, удирдаж болохоор цаг уурын эрсдэлүүдээс хамаарна. Өндөр эрсдэлтэй байх тусам өндөр зардал, өсөлтийн удаашрал, бүтээлч байдлын бууралт, орлогын хомсдол, улс төрийн тогтворгүй байдлыг авчирдаг.

    Ази тив тэр дундаа зүүн өмнөд Азийн бүсэд голчлон тохиолдож буй хэт дулаарал болон чийгшил нь хөнөөлтэй цаг уурын үзэгдлүүдийг авчирч буй нь цаг уурын аймшигтай сорилт бөгөөд тодорхой бус байдлыг бий болгож байна. Саяхан “Олон улсын цаг уурын зөвлөл”-аас гаргасан тайланд  өгүүлснээр 1,5-2,0 градусын дулаарал нь маш өөрчлөлтийг авчирч байгаа ба 2 болон түүнээс дээш хэмжээгээр дулаарах нь тодорхой байна. Хор хөнөөл нь тооцоолоход бэрх байх ба Азийн эдийн засгийн хувьд хамгийн тогтвортой, нягт суурьшсан газруудад нөлөөлөл нь хамгийн их байх болно. Байнгын давтамжтай халуун агаар, ган гачиг, халуун орны циклоны улмаас хэдэн зуун сая хүний эрүүл мэнд, амьжиргаа болон эдийн засгийн тогтвортой байдал туйлдаа хүрнэ. Мөн “Олон улсын цаг уурын зөвлөл”анхааруулснаар хүлэмжийн хийн ялгарал багасахгүй бол 21-р зууны сүүл үе гэхэд далайн усны түвшин нэгээс илүү метрээр нэмэгдэнэ. Ингэснээр далайн эргийн бүсүүдэд их хэмжээний төсөв зарцуулан хамгаалалт хийхгүй л бол Жакарта, Бангкок, Шанхай гэх мэт томоохон хотуудад олон удаагийн давтамжтай үерийн гамшиг нүүрлэнэ. Зарим улсуудын хувьд эдгээр гамшгаас өөрсдийгөө хамгаалах төлөвлөгөөтэй болоод байна. Жишээлбэл, Сингапур гэхэд л 100 их наяд долларыг далайн түвшин өсөхөөс хамгаалах зорилгоор зарцуулах ба шинээр баригдах барилга бүрт далайн түвшнээс дээш 4м-т барихыг шаардаж байгаа. Гэвч томоохон улсуудын хувьд иймэрхүү өндөр өртөгтэй арга хэмжээнүүдийг авах боломжгүй ба хохирол учрах магадлал нь өндөр юм. Бага орлоготой ядуус ихтэй газруудад хохирлын түвшин хамгийн их байх болно.  

   Энергийн олон улсын агентлагийн мэдээллийн дагуу бол эрчим хүчтэй холбоотойгоор үүсдэг хүлэмжийн хийн хэмжээ өнгөрсөн жилийн хувьд маш ихээр буурсан. Гэвч Хятад, Энэтхэг гэх мэт улсуудын сэргээгдэх эрчим хүчний түвшин өссөн хэдий ч эрчим хүчний эрэлт их байгаагийн улмаас нүүрсний хэрэглээ өссөн хэвээр байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл Азийн тив нь гамшгийн хохирогч болохоосоо гадна өөрсдөө шалтгаан нь болж байна.

   Одоо байгаа Азийн тивийн ялгаруулж буй  хүлэмжийн хийн хэмжээнээс болоод Дэлхийн бусад хэсгийнхний хувьд дэлхийн дулаарлын аюул илүү хурцаар тусах магадлалтай байна.

https://thediplomat.com/2020/02/will-climate-change-derail-the-asian-century/

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.