Сайн мэдээ: Эдийн засгийг ногооруулах нь тийм ч өндөр зардалтай биш.

   Катамандугаас Эверэстийн оргил хэдэн арван жилийн турш агаарын бохирдолд далдлагдаж байсныг харах боломжтой болжээ. Хүлэмжийн хийн түвшин 2006 оны түвшин хүртлээ буурч, замын хөдөлгөөнөөс үүдэлтэй шуугиан намдснаар хүмүүс шувуудын жиргээнд сэрэх болжээ. Цэлмэг тэнгэр, шувуудын жиргээн сэтгэл санааг өргөж, баяр баясгаланг зүрхэнд авчирч байгаа боловч байрны түрээс, хоолны мөнгөө олоход тус болохгүй. Хөл хорионоос үүдэлтэй хүрээлэн буй орчны сэргэлт нь бид бохирдсон агаараа цэвэрлэх хэрэгтэй байгааг болон эдийн засгийн төлөө эх байгалиа устгахын аюулыг сануулж өглөө. “Хөл хорио чанга байх үед өдөр тутмын хүлэмжийн хийн ялгарал 4 дахин буурсан ба 4-р сарын байдлаар өнгөрсөн оноос 17 хувиар багассан бол дэлхийн эдийн засаг 6-н хувиар буурч ажиллах хүчний тэн хагас нь амьжиргаанаасаа салах болоод байна” гэж Дэлхийн Хөдөлмөрийн байгууллага тайлагнажээ.

Корона вируст хямрал дэлхийн сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг удаашруулж байна.

  Хүмүүс ажилдаа буцаж орно гэдэг нь 2008 оны санхүүгийн хямралын үеийнхтэй нэгэн адилаар хүлэмжийн хийх ялгарлыг огцом нэмэгдүүлнэ гэсэн үг. Хүлэмжийн хийн ялгарал эргэн нэмэгдэж эхлээд байгаа ба хэрвээ хөл хориог ирэх сард цуцлах бол хүлэмжийн хийн ялгарал өнгөрсөн жилийнхээс зөвхөн 4-н  хувиар багасна гэсэн тооцоо байна.

    Хүрээлэн буй орчингүйгээр эдийн засаг гэж байхгүй учраас хэрвээ бид экологио хамгаалахгүй бол эдийн засгийн өсөлт гэж огт байхгүй болно.  Хүмүүс ажил, амьдрах байраа алдаж байгаа энэ үед тэдэнд цаг уурын өөрчлөлтөд анхаарлаа хандуулах цаг нь ирсэн үү? Эсвэл санхүүгийн асуудлаа шийдэх зорилгоор 1,2 жил хойшлуулах ёстой юу? Гэдгээ асуух эрхтэй. Үүнд хариулах цор ганц бөгөөд тодорхой хариулт нь бол ногоон эдийн засагт хөрөнгө оруулснаар богино болон урт хугацаандаа ажлын байр нүүрсэнд суурилсан эдийн засгаас илүү ихээр бий болно.   

  Дээрх судалгааг Нобелийн шагналт эдийн засагч Жосеф Штиглиц, Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч байсан Лорд Стерн болон Оксфордын их сургуулийн тэргүүлэх эдийн засагчдын баг сангийн яам, голлох банкнууд болон 2008 оны санхүүгийн хямралын дараах нөхцөл байдалд анализ хийсний үр дүнд гарган авчээ. 2008 оны санхүүгийн хямралын дараа дэлхий нийтэд хямралыг даван туулахад зарцуулагдсан төсвийн 16 хувь нь ногоон эдийн засагт чиглэгдсэн ба тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин гэх мэт шинэ технологи болон ногоон хөгжлийн талаарх судалгаа хөгжүүлэлтэд зориулагдсан.

Энэхүү төсөв нь бусад салбараа бодвол бага мэт боловч үр дүнд нь хүлэмжийн хийн ялгаруулалт 1,4 хувиар буурсан нь 2010 оны 6-н хувьтай тун ойртсон үзүүлэлт юм. Сэргээгдэх эрчим хүчний салбарт маш их ахиц гарсан ба үнийн хувьд таамаглаж байснаас ч илүү хямд өртөгтэй болж татаасгүйгээр нүүрсний салбартай өрсөлдөхүйц болсон. Хэрвээ энэ бүх өөрчлөлтийг зөвхөн 16 хувийн төсвөөр бодит болгож байгаа бол 84 хувийн төсвөөр ямар өөрчлөлтийг авчрах вэ? Оксфордын их сургуулийн судалгаагаар бол бид ногоон ажлын байрыг бий болгоход илүү бэлтгэлтэй болсон ба өрх бүрт нэвтрүүлэхээс эхлээд цар хүрээг нь  тэлэх хүртэл. Дэлхий даяар цахилгаан машин цэнэглэдэг газруудын эрэлт өссөөр байгаа ба нийтийн тээвэрт цахилгаан автобус хэрэглэснээр төмөр замыг халахаар байна. 

   Засгийн газрын дэмжлэгтэйгээр машин үйлдвэрлэгчид дизель болон бензийн хөдөлгүүрээс татгалзах явцыг хурдасгах боломжтой ба өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбарт өсөлт гарч буй нь өрх бүрт нарны цахилгаан үүсгүүр тавихад хямд болгож, салхины эрчим хүчийг илүү найдвартай болгоход нь тусалж байна. Эдгээр нь татварын орлогд ихээхэн нэмэр болох нь тодорхой юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Биролын үзэж байгаагаар удахгүй цахиур хагалах салбаруудын нэг бол баттери болон ус төрөгчийн салбарууд бөгөөд аммонийн формд байгаа устөрөгчөөр дамжуулан нүүрстөрөгчийн хийг бууруулах боломжтой боловч төрийн дэмжлэг дутагдаж байна.

Нүүрстөрөгчийн хийг салгах нь бидний ирээдүй тул цар тахлаас эдийн засгаа сэргээх үйл явцын зайлшгүй нэг хэсэг нь байх ёстой.

Pradeep Philip and Will Rayward-Smith

    Хэрвээ засгийн газрууд үүнийг ойлгон хүлээн авч чадваас ирэх 30-н жилийн дотор хүлэмжийн хийн ялгаралтыг зогсоох бүрэн боломжтой ба ажлын байр болон түүний аюулгүй байдалд ихээхэн хэмжээний эерэг өөрчлөлтүүд гарна. Одоогоор хүмүүсийн анхаарал машин үйлдвэрлэл, нүүрс болон нисэхийн салбар дахь ногоон өөрчлөлтүүд хандаж байгаа ба мэдээж эдгээр нь их хэрэгтэй боловч эдгээр салбарын ажилчид нь мөн л бусдын адил зээлтэй амьдрах гэж байгаа хүмүүс тул ногоон эдийн засаг бий болгохын тулд тэдний ажлын байрыг устгах нь тийм ч зөв сонголт биш юм. Үүнийг

   Нийтийн тээврийн салбарыг байгальд ээлтэй болгосноор 15 сая орчим ажлын байр бий болгох боломжтой.

Нэгэн судалгааны дагуу тээвэрлэлтийн салбарт 10н сая нэмэлт ажлын байр шинээр бий болох боломжтой ба хэрвээ бүх үйлдвэрлэгдэж байгаа машины 50-н хувь нь цахилгаан бол эдгээр ажлын байрнуудын 2,9 сая нь Европд бий болохоор байна.

  Тээврийн салбараас гадна ажлын байр бий болоход туслах хүчин зүйлсүүдэд тос тосон бүтээгдэхүүнд зарцуулдаг төсвөөс хэмнэлт гарч, тэдгээрийг үйлчилгээний салбарт зарцуулснаар гарахаар байна. Мөн энэхүү тайлангийн дагуу тээврийн салбарт гарах эдгээрийн өөрчлөлтийн үр дүнд хүлэмжийн хийн ялгарал, дуу чимээний бохирдол, түгжрэл, замын осол гэх мэт нь буурах боломжтой. “ногоон эдийн засгийг бий болгоход бүтцийн өөрчлөлт шаардлагатай ба үүгээр дамжуулан ажилчид болон тэдгээрийн гэр бүлийг дэмжих боломжтой.    

“Газрын тээвэрлэлт нь Дэлхийн эдийн засгийн гол тулгууруудын нэг бөгөөд ДНБ болон ажил эрхлэлтийн томоохон хэсгийг бий болгодог тул засгийн газрууд болон тээврийн салбар нь өөрөө зөв шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаснаар тээврийн салбарыг ногооруулахад нэн ач холбогдолтой. Хийгдэх шаардлагатай бүтцийн өөрчлөлтүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгодог үйлдвэрлэлийн процесс болон үйлчилгээний процессуудыг бүрэн хамрах ба таатай бодлогоор дэмжигдэх ёстой.” Хэмээн Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын төлөөлөл үзжээ.

   Ажил эрхлэх боломжийг тээврийн салбарыг байгальд ээлтэй болгох явдалтай холбохын тулд өргөн хүрээний цогц бодлогын хэрэгжилт шаардагдах ба үүнд чадвар хөгжүүлэлт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн зах зээлийн бодлогууд, ажил эрхлэлттэй холбоотой хүний эрхийн ойлголтууд хамаарна.   

   Тээврийн салбарын чухал хүчин зүйлс:

·         Тээврийн салбар нь Дэлхийн ДНБ-ийн голлох бүрдэл хэсэг бөгөөд газрын тээвэртэй холбоотой 60 орчим сая ажлын байдаг ба энэ нь нийт ажлын байрнуудын 2 хувь болдог. Тээврийн салбар нь хүмүүс болон бараа бүтээгдэхүүнийг хооронд нь холбож өгөх ба бусад салбаруудын хооронд нь холболт болдог, ажлын байр нэмэгдүүлдэг, эдийн засагт үнэ цэнэ бий болгохын зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилт 2030 гэх мэт нийгмийн чухал баримт бичгүүдийн биелэлтэд чухлаар нөлөөлдөг.

·         2015 онд АНУ-д тээврийн салбар ДНБ-ынх нь 9 хувийг бий болгож 13 сая хүнд ажил олгожээ.

·         Европын холбоонд 12 сая хүн тээврийн салбарт ажилладаг ба энэ нь нийт ажиллах хүчнийх нь 5 хувь юм.

·         Европт айл өрхүүдийн зардлын 13 хувь нь тээвэрлэлттэй холбоотой зардалд зарцуулагддаг.

·         Дэлхий даяар нийтийн тээврийн салбарт 13 сая хүн ажилладаг ба тээврийн салбарын 20 хувийг бүрдүүлдэг.

·         Тээврийн салбар нь хүрээлэн буй орчин болоод хүний эрүүл мэндэд маш их нөлөөлдөг ба цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хий, хүчиллэг бороо,ургацын доройтол, байгалийн баялгийн хомсдол, нуур цөөрийн замагжилт, хог хаягдал, амьтан ургамлын амьдрах орчны доройтолд голлох үүргийг гүйцэтгэдэг. Тээвэр салбар нь хүлэмжийн хийн ялгаруулалт, осол гэмтэл, дуу чимээний бохирдол, түгжрэл гэх мэтээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ба хүлэмжийн хийн бохирдлын 25 хувийг дангаараа ялгаруулдаг. Европын холбооны улсуудад тээврийн салбар нь нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын Казакстанд 10 хувь, Швед, Люксэнбургт 50 хувь гэх мэтээр хүлэмжийн хий ялгаруулдаг.

https://www.ilo.org/global/about-the-ilo/newsroom/news/WCMS_745099/lang--en/index.htm

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.