Хөрсний бохирдлыг шинжлэх нь

       2017 оны 6-р сарын 23-нд Ромд 5 дахь удаагийн Дэлхийн хөрсний асуудлаарх чуулга уулзалтаар хүний үйлдлээс болсон хөрсний бохирдлын асуудал анхаарлын төвд байлаа. Хэт их азот болон хүнцэл, кадми, хар тугалга, мөнгөн ус гэх мэт хүнд металлууд нь хөрсөнд шингэснээр ургамлын генид нөлөөлж, ургацын хэмжээ багассанаар үржил шимтэй хөрсийг устгадаг. Дээрхээр бохирдсон хүнс нь хүнсний аюулгүй байдал, усны нөөц, эрүүл мэнд болоод амьжиргаанд асар хохиролтой. “Хөрсний бохирдол нь маш олон хэлбэрээр илэрдэг учраас үүнээс ангижрах цор ганц арга нь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, найдвартай шинжлэх ухаанч нотолгоог цуглуулах шаардлагатай байна. Хөрсний бохирдолтой тэмцсэнээр цаг уурын  асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. 12 мянганы турш хүний үйл ажиллагаанаас бий болсон хөрсний бохирдлыг арилгахын тулд тогтвортой менежментээр дамжуулан 2050 он хүртэл хичээх шаардлагатай байна” хэмээн НҮБ-ын Хүнс ХАА-н байгууллагын төлөөлөл Роналд Варгас үзжээ.

“Дэлхийн хөрсний бохирдлын эсрэг хамтын ажиллагааны хөтөлбөр нь төвийг сахисан олон талт түншлэл бөгөөд  сайн туршлагиудаас суралцан хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх, эко систем болон хүнсний аюулгүй байдлыг хамгаалах хүчин чармайлт бөгөөд орон нутгийн түвшинд тэмцэл өрнөх ёстой” гэж НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд захирал Мариа Хэлэна Сэмэдо илтгэлдээ дурдсан.

Уг хөтөлбөрөөс мэдээллийн хүртээмжийн талаарх 3-н санаачлагыг гаргасан. Үүнд:

·         Дэлхийн хөрсний талаарх мэдээллийн систем

·         Дэлхий дахины хөрс судлалын лабораториудын сүлжээ

·    “Хар хөрс” буюу дэлхий дээрх хамгийн үржил шимтэй хөрсийг хамгаалах сүлжээ

Хөрсний бохирдлын шинжилгээ

   Тогтвортой бус хөрсний менежментээс болоод дэлхийн хөрсний гуравны нэг нь доройтолтой. Фермийн аж ахуйгаас хамаарсан хөрсний бохирдлын улмаас хэдэн арван их наяд тонн  хөрс алдагдаж байгаа ба зарим улсуудад бүх ургац хураах боломжтой газар нутгуудын тавны нэг нь хөрсний асуудалтай болсон.

    Хөрсний бохирдол гэдэг нь түүнд агуулагдаж байгаа химийн элементүүдийн хэмжээ нь хэт нэмэгдсэн эсвэл зохистой харьцаа нь алдагдахыг хэлдэг. Энэ төрлийн бохирдлын голлох шалтгаануудад уул уурхай, үйлдвэржилт, бохир ус болон хог хаягдал байдаг.  Зарим тохиолдолд  бохирдол нь бороо болон салхиар дамжин маш том хэмжээний газар нутгийг бохирдуулдаг. ХАА-н бүтээгдэхүүнүүд болох шавьж устгалын хор, бордоо, зэрлэг устгалын хор болон амьтны гаралтай бордоонд агуулагдах антибиотикууд мөн голлох аюулыг учруулж байгаа ба хурдан өөрчлөгдөж буй химийн найрлагуудаасаа болж үр дүнг нь тааварлахад хэцүү байна.

  Хөрсний бохирдол нь ажиглахад тун бэрх бөгөөд хөрсний элэгдэл гэх мэтээс илүү далдуур явагддаг. Үүний аюул нь хөрсөнд нэвчиж буй бодисын үйлчлэл болон хир хурдан хугацаанд эко системд аюул учруулж байгаагаас хамаардаг.

   Хөрс болон бохирдуулагчдын хэв маягаас хамааран үүнийг судлах явц нь өртөг өндөр бөгөөд хэцүү байдаг. Дэлхийн хөрсний хамтын ажиллагааны хөтөлбөр нь дээрх төрлийн мэдээллийг хуваалцан шинжилгээний прецессийг хөнгөвчлөхөд нь тусалдаг.

Хар хөрс

  Хар шороо хэмээн нийтлэг нэрлэгддэг энэхүү хөрс нь дор хаяж 25 см ялзмаг, 2 хувийн органик азот агуулагддаг ба дэлхийн гадаргын 7 хувь буюу 916 сая хэктар талбайг хамардаг. Хар хөрсний 25 хувь нь “Чернозем” ангиллынх ба 1 метр шахуу ялзмагаас бүрдэх ба Зүүн Европ, Тав Ази болон Хойд Америкаар тархсан. Хар хөрсний олон улсын сүлжээ нь хөрсний талаарх дүгнэлт гаргах, мэдээлэл болон техникийн хамтын ажиллагаагаар дамжуулан хөрс хамгаалал болон үржил шимийг нь хадгалахын төлөө ажилладаг сүлжээ юм.

Эх сурвалж: http://www.fao.org/news/story/en/item/897263/icode/

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.