Ирээдүйд ажил эрхлэлт байгальд ээлтэй байх болно

   Жил бүрийн 5-р сарын 1-нд олон улсын ажилчдын эрхийн өдөр тохиодог ба энэ жилийн хувьд эрүүл мэндийн энхийн мананд зогсогчдынхоо КОВИД-19 цар тахлын эсрэг баатарлаг үйлсийг нь алдаршуулж байна. Гэвч одоо ч үргэлжилсээр байгаа хөл хорионы улмаас дэлхий даяарх 2,7 тэрбум ажил эрхлэгчдийн 80 орчим хувьд нь нөлөөллөө үзүүлж хэдэн саяаараа хүмүүс ажилгүй болсоор байна. Рөл хорио болон бусад арга хэмжээнүүд нь эдийн засаг болон хөдөлмөрийн зах зээлд маш хүндээр нөлөөлсөөр байгаа ба Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын анхааруулж буйгаар 1,6 тэрбум албан бус салбарын ажиллагчид буюу дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн бараг тэн  хагас нь амьжиргаагаа алдах аюултай тулгараад байна. Албан бус ажиллагчид нь албан ёсны гэрээгүй, нийгмийн хамгааллын хэрэгсэл бага огт байхгүй, ажил эрхлэлтийн үед тавигдах эрх болон ажлын нөхцөл байдал нь шаардлага хангадаггүй нөхцөлд ажилладаг.

   Улс орнууд хөл хориогоо сулруулж эхэлж буй энэ үед эдийн засгийг дэмжих багцууд нь эрүүл мэндийн тэнцвэртэй байдалд эерэгээр нөлөөлж эхлэхийн зэрэгцээ олон улс орнуудад цар тахлын хор уршгаас байгальд ээлтэй, тэгш бус байдлын халсан, биологийн олон янз байдлыг хамгаалсан байдлаар эдийн засгаа сэргээхийг хичээцгээж байна. Ногоон ажлын байрнуудад хөрөнгө оруулалт хийснээр дасан зохицох чадвар сайтай, тогтвортой, нийтийг хамарсан байдлыг дэмжиж өгдөг. 

  Цар тахлаас эргэн сэргэж буй эдийн засгуудад байгаль, хүнийг төвдөө байрлуулсан бодлогын шийдвэрүүдийг гаргах боломж олгогдож байна. Африкийн холбооны хувьд тахлаас эдийн засгаа сэргээхийн тулд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байгаа ба үүний зэрэгцээгээр цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 600 сая хүмүүсийг цахилгаанд холбохоор ажиллаж байна. Европын холбооны хувьд  холбооны эдийн засгийг сэргээх урт хугацааны бодлого болгон ЕХ-ны ногоон гэрээг бий болгосон. Өмнөд Солонгосын хувьд 4-р сард болсон сонгуулийн үр дүнд гарсан засгийн газар нь ЕХ-той нэгэн адилаар ногоон гэрээний төлөвлөгөөгөө боловсруулчихаад байна. 2020 онд эрүүл мэндийн хямралын үеэр Пакистаны гаргасан нэгэн гайхамшигтай шийдэл бол 5-н жилийн дотор 10 их наяд ширхэг мод тарихаар ажлаа эхлүүлээд байгаа энэ нь ажил олголтыг 3 дахин нэмэгдүүлсэн. Эдгээр санаачлагууд нь ажил олголтын нэмэгдүүлж амьжиргааг дээшлүүлж байгаа. 

  Цар тахлын дараагаар эдийн засаг 1930-д оны их хямрал, 2008 оны санхүүгийн хямралаас ч илүүтэйгээр нөхөн сэргээгдэх ёстой. Гэвч энэхүү цар тахал нь бидний эдийн засгийн сул талыг ил болгосон ба үүнд байгаль эх дэлхийгээ үл тоомсорлох байдал, төрсөн эмэгтэйчүүдийн хүүхэд асрах ажил болон бичил бизнесийг дэмжих дэмжлэг муу  гэх мэт.

   Ногоон ажлын байр гэх мэтийг багтаасан бодлогын шийдвэрүүд, загварууд болон суурь үндсийг багтаасан нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх цаг нь болоод байгаа ба бидний хувьд нийгмийн хамгааллыг бэхжүүлсэн, ажлын байр нэмэгдүүлдэг, байгаль хамгаалалд ач холбогдол өгдөг шинэ эдийн засгийг бий болгох шаардлагатай байна. 2020 оны 4-р сарын 22-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерисын хэлснээр корона вирусийн эсрэг зарцуулж буй төсөв хөрөнгүүд нь ногоон ажлын байрыг бий болгох тогтвортой хөгжлийг дэмжихэд зарцуулагдах ёстой” хэмээсэн.

Ногоон ажлын байр-Ээлтэй ажил эрхлэлт  

Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын дагуу "НОГООН АЖЛЫН БАЙР" гэдэг нь байгаль болон эко системийн олон янз байдлыг дэмждэг, эрчим хүч, ус, материалын хэрэглээг багасгадаг, бүх төрлийн бохирдол болон хог хаягдлыг ялгаруулдаггүй бөгөөд хүлэмжийн хийг бууруулдаг байх ёстой. ХАА, аж үйлдвэр, барилгын салбар гэх мэт уламжлалт салбаруудыг байгальд ээлтэй болгох болон сэргээгдэх эрчим хүч, энергийн хэмнэлттэй эсвэл дахин ашиглалт зэрэг нь ногоон ажлын байрнуудыг бий болгодог. Эдгээр ажлын байрнууд нь тэгш байдлыг хангах ёстой ба хүйсийн ялгаварлалгүйгээр ажил эрхлэх боломжийг олгож, ажилчдын нийгмийн хамгаалал болон аюулгүй байдлыг батлах ёстой.

   Өнгөрсөн арван жилд, дэлхий дахинд ногоон ажлын байрыг дэмжих зорилготой бодлого, стратеги болон хөтөлбөрүүд хэрэгжсээр байгаа ба энэхүү шинэ ногоон ажлын байрнууд нь шинэ чадвар болон хандлагыг шаардаж байна. Ногоон ажлын байрнуудын эрэлт ихсэх тусам боловсрол болон сургалтын хөтөлбөрүүдийн агуулга  болон хэлбэр эрчимтэй хувьсан өөрчлөгдсөөр байна. Ажил эрхлэлтийн талаарх олон улсын комиссын мэдээллээр эдийн засгийг ногооруулах явдал нь ирээдүйн ажил эрхлэлтийг өөрчилж байгаа ба цэвэр бөгөөд байгальд ээлтэй технологийг улс орнууд ашиглахаас гадна зөв бодлого  болон ур чадварыг дэмжвэл 2030 он гэхэд 24 сая ажлын байрууд шинээр бий болох хандлагатай байна. 

  Ногоон ажлын байранд оруулж буй нэмэлт хөрөнгө оруулалтууд нь эко системийн хамгаалалт болон эрүүл хөрс, ус, далайгаас шууд хамааралтай байдаг бага орлоготой орны иргэдийн хүрээлэн буй орчны хямрал болоод тэгш бус байдалд хүндээр нэрвэгддалтэнд эерэгээр нөлөөлнө. Дэлхий ядуучуудын орлогын 50-90 хувийг нь эко системтэй холбоотой ажлууд бүрдүүлдэг. Цар тахлын хямралын үед эдийн засгийг дэмжих зорилгоор бий болгож буй эдийн засгийг дэмжих багцууд нь ногоон ажлын байрыг бий болгоход зарцуулагдах ёстой ба эдгээр нь нийгмийн хамгаалал болон хүрээлэн буй орчны тогтвортой байдалруу шилжихэд ажлын байр нэмэгдүүлэх, уламжлалт салбаруудыг байгальд ээлтэй болгох зэргээр нөлөөлнө. Нэмэлтээр сэргээгдэх эрчим хүч болон энерги хэмнэлттэй технологийн салбар нь 2030 он гэхэд 20 сая ажлын байр бий болгохоор байна. 

 Нийтийг хамарсан тогтвортой, дасан зохицох чадвар өндөр бодлогуудыг хэрэгжүүлэх нэгдэл, холбоод нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй гамшгийг гэтлэхэд голлох үүрэг гүйцэтгэхээр байна.

Эх сурвалж: https://www.greeneconomycoalition.org/news-analysis/the-future-of-work-is-green

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.