КОВИД-19-ийн дараа: Хүмүүс, Хөгжил дэвшил ба Эх дэлхий

      Энэтхэг улсад цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос хойш 2 долоо хоногийн дотор л гэхэд цэлмэг тэнгэр, цэвэр устай болж хот доторх цэцэрлэгүүд болон гудамжаар шувууд жиргэх болсон тухай мэдээ, зургуудаар нийгмийн сүлжээ дүүрсэн ба сүүлийн хэд хоногт л гэхэд дандаа утаандаа дарагдаж байдаг үйлдвэрийн хот болох Жаландхарын тэнгэр цэлмэж 200 кмийн цаана орших Дауладхарын уулсын хярыг цонхоороо харах боломжтой болсон. Ахмадуудын ярианаас сонсоход хүүхэд наснаасаа хойш анх удаагаа ийм тэнгэрийг харж байгаагаа дурсацгаана. Энгийн үед үйлдвэрийн бохир урсаж байдаг Яамуна гол гэхэд л цэнхэр өнгөөр туяарч ёроол нь харагдах болжээ.

Юу болсныг бид бүгд мэднэ

   Бүх үйлдвэрүүд хаагдснаар суваг шуудуунд урсах бохир үгүй болж, цахилгаан үүсгэврүүдийн ялгаруулах дизелийн утаа сарнин, замын түгжрэлээс үүсэх бензиний үнэргүй, барилгын ажлаас үүсэх тоосжилтгүй болсон ба ургацаас гарах хог хаягдлыг шатаах үе хүртэл нэлээд хэдэн сарын зайтай байна. Гэвч гэнэтийн цэвэр агаараар амьсгалын хажуугаар хэдэн мянган жижиг үйлдвэрүүд хаагдсанаар хэдэн зуун мянган хүмүүс ажлын байргүй болсноор удахгүй хомсдол, өлсгөлөн, ядууралд өртөх магадлалтай байна. Эдгээр ажилчид хөл хорионоос болж ажлаа алдснаар  өөрсдийн төрөлх хот, сууринруугаа хүрэхийг хичээх болж, нийтийг хамарсан Салан тусгаарлалтын үеийг санагдуулам нүүдлийг бий болгосон.

  Жаландхар нь Хойд Энэтхэгтэй хамгийн хөдөлгөөн ихтэй үйлдвэрийн хот бөгөөд даавуун эдлэл, будаг, цаас, тавилга_ авто машины эд ангиуд, төмөр болон ган цутгалт, комьюерийн эд анги мэтийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдтэй. Гэвч засгийн газрын мэдээллээр эдгээрийн цөөхөн хувь нь л томоохон компаниудад хамаарагдах ба ихэнх нь жижиг, дунд ангилалд багтдаг ба 159 000 ажлын байрыг 2017 оны байдлаар бий болгоод байна. Гэвч бидний мартаж болохгүй зүйлс бол засгийн газарт бүртгэлгүй бичил болоод микро аж ахуй нэгжүүд юм. Ихэнх Энэтхэгийн хотууд үүнтэй нэгэн адилаар бичил болоод микро түвшний ажил эрхлэлтээс бүрдэх ба эдгээр төрлийн бичил болон дунд хэмжээний аж ахуй нэгжүүд нь Энэтхэгийн эдийн засгийн суурь болж өгдөг.

   Эдгээр ААН-үүд нь ажлын байрны аюулгүй байдал болон хүрээлэн буй орчны тухай хууль дүрмээс ихэнхдээ гадуур байх ба ажилчиндаа өдөр өдөрт нь цалинжуулах зарчмаар ажилладаг.  

   Эртнээс эдүгээг хүртэл эдгээр бичил ААН-үүд байсаар ирсэн ба одоогийн Энэтхэгийн ДНБ-ний томоохон хэсгийг томоохон үйлдвэрүүд бий болгодог боловч эдгээр бичил ААН-ийн оролцоо мөн чухал юм. Гэвч хөл хорионы улмаас бидний цэвэр агаар, ус, эрүүл мэнд, болон байгаль экологиороо төлж бий болгосон эдийн засгийн амжилтууд маань аюулд учраад байна. Гэвч яагаад заавал ийм байх ёстой гэж?

Миний санаж байгаагаар саяхан л гэхэд тамхины савлагаанд тавигдах болсон шинэ стандарт болон татварын системээс болж тамхины үйлдвэрүүдийн ашиг буурч тэдгээр нь тамхи тариалдаг фермерүүдэд нөлөөлж байгаа талаар гомдоллож байлаа. Тамхины үйлдвэрүүд хүмүүсийн амьжиргаа нь бидний мөрдүүлэх гэж буй эрүүл мэндийн бодлогуудтай зөрчилдөж байна хэмээн итгүүлэх шахам байсан ч үнэн хэрэгтэй энэ нь үйлдвэрүүдийн ашгийн бууралттай холбоотой байсан нь хожим ил болсон.

Хөгжил дэвшил-Эко системд хамаарагддаг бүхэнд

Хөгжил дэвшил-Эко системд хамаарагддаг бүхэнд” бол Энэтхэг улсын “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх зорилгоор гаргасан уриа юм. Нийтийн эрүүл мэнд нь хүн төрөлхтний сайн сайхны суурь бөгөөд голдуу засгийн газруудын хариуцлага байдаг. Улсын төсөв эмнэлгүүдэд болон эмнэлгийн тоног төхөөрөмжид зарцуулагдаж байгаа ч эдгээрийн тодорхой хэмжээ нь үйлдвэрлэлийн системийг байгальд ээлтэй болгоход зарцуулагдах хэрэгтэй байна.

  

 Агаар, усны чанарт гарч байгаа өөрчлөлтүүд болон иргэдийн үзүүлж буй хариу үйлдлээс харахад эдгээр асуудлууд нь зөвхөн бодлого тодорхойлоход, үйлдвэрүүд лобби хийхэд ашиглагддаг бус бүхий л үйл ажиллагаанд ашиглагддаг байх ёстой байна. Хамгийн чухал нь буцаад хүрэн эдийн засагруугаа орох бус хүрээлэн буй орчны өмнө хариуцлага хүлээсэн, ажил эрхлэлтийг дэмжсэн үйлдвэрлэлийг эрхлэх боломжийг олгож байна. Мөн засгийн газруудын бохирдлын эсрэг байгууллагуудын хувьд эдгээр бохирдлыг хязгаарласан дүрэм журмууд гаргах шаардлагатай ба хэтэрсэн тохиолдолд том, жижиггүй хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий болгох хэрэгтэй.

  Түүнчлэн томоохон ААН-үүд хариуцлагаа өндөржүүлснээр тэдгээрийн ханган нийлүүлэгчид болох БЖДҮйлдвэрүүд бохирдол үүсгэдэггүй технологи ашиглах боломжоор хангагдана. Түүнчлэн үйлдвэрлэлдээ байгальд ээлтэй өртгийн сүлжээг бий болгох явдал нь сайн дурын бус заавал байх ёстой зүйл болгох, үүгээр дамжин тухайн компанийн үнэлгээ болон хувьцааны чанар хэмжигддэг байх хэрэгтэй.

Эх сурвалж: https://www.greeneconomycoalition.org/news-analysis/people-planet-and-prosperity-in-a-post-covid-world

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.