Ногоон эдийн засаг хүйсийн тэгш байдлыг мартах ёсгүй.

    9-р сард Мянганы хөгжлийн зорилтуудын талаарх томоохон олон улсын хурал, 10-р сард 10-н жилд нэг удаа болдог биологийн олон янз байдлын талаарх хэлэлцээр, 11-р сард НҮБ-ийн цаг уурын хурал гэх мэтээр 2020 он “Тогтвортой хөгжил"-ийн хувьд гайхамшигтай жил болж байна. Мөн 2020 онд Бээжинд зурагдсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөөх уриалга болох “Бээжингийн тунхаг”-ийн 25 жилийн ой мөн тохиож байгаа.

  Гэвч эмэгтэйчүүдийн эрх яагаад тогтвортой хөгжилд хамаатай вэ? Гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь гэвэл эмэгтэйчүүд болон охидын эрхийг хамгаалан бэхжүүлэхгүйгээр байгаль хамгаалах, ТХ-ын зорилтуудад хүрэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь боломжгүй зүйл юм.   

                     Эдийн засгийн шинэчлэл ба хүйсийн тэгш эрх

   Одоо үед дэлхий дахинд болж буй биологийн олон янз байдлын доройтол, хурдасч буй цаг уурын өөрчлөлт, өсөн нэмэгдэж буй тэгш бус байдлын үндэс нь эко системийн доройтол юм гэдгийг бүгд мэдэх болжээ.

   Бидний бий болгосон эдийн засаг нь эд баялгийг цөөхөн хүнд хураах боловч маш олон хүн бохирдол, хэт ашиглалт болон хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болдог ба эдийн засгийн өсөлтийг бий болгогч нь хэт олборлосон, хэт багаар үнэлэгдэх байгалийн баялгаас бүрдэж тэдгээрийг бий болгогч эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг багаар үнэлдэг, ихэнхдээ хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болдог.

   Дэлхийн хамгийн баян нэг хувийн орлого нь 6,9 их наяд хүн амын орлогоос 2 дахин их, дэлхийн хамгийн баян 22 хүний орлого нь Африк тивийн бүх эмэгтэйчүүдийн орлогоос их байгаа ба Дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын хагас хувийг  нь Дэлхийн хүн амын хамгийн баян 10-н хувь нь бий болгодог бол эсрэгээрээ хамгийн ядуу бүлэг нь зөвхөн 10 хувийг л ялгаруулдаг.

  Бидний мэдэхээр эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэйгээр цалингүй гэрийн болон бусад ажлыг хийдэг ба эдгээр нь нийгмийн сай сайхан болон эдийн засагт хамгийн чухал ба боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн ажлуудад төлөлт хийгдэх хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн цалингүй ажил эрхлэлт нь нэг жилийн 10,8 их наяд доллар-аар үнэлэгддэг ба дэлхийн технологийн салбарын жилийн орлогоос 3 дахин их. Хүн бүрийн хувьд эдгээр ажил эрхлэлтийг үнэлэхгүй байгаа явдал нь эдийн засаг болон хүйсийн тэгш бус байдлыг улам ихэсгэсээр байна.   

  Хэрвээ бид эко системээ нөхөн сэргээхгүйгээр одоогийн байгаа байдлаар устгаад байвал 2050 он гэхэд 1 триллион долларын зардал дэлхийн эдийн засагт учрахаар  байгаа ба эдгээрийн голыг нь ядуу орнууд болоод эмэгтэйчүүд үүрэхээр байна

               Экологийн сүйрлийн үр дагавар ба хүйсийн харьцуулалт

  Хүрээлэн буй орчны хямрал болон цаг уурын өөрчлөлтийн хүйсийн харьцаанд үзүүлэх нөлөөлөл нь өрх, хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгмийн доторх хүйсийн тэгш бус байдлаар илрэн гардаг. Эмэгтэйчүүдийн хувьд тэдний орлого нь голдуу ХАА, загасчлал, ойн аж ахуйд суурилах боловч байгалийн нөөц болоод эзэмшил газрын хувьд тэгш бус эрх мэдэлтэй байдаг. Мөн эмэгтэйчүүд хүнс үйлдвэрлэлийн хагас хувийг бий болгох боловч эдэлбэр газрынх нь 15-аас бага хувийг эзэмшдэг. Дэлхийн өмнөд хэсгийн хөдөө орон нутаг болоод уугуул иргэдийн дундах эмэгтэйчүүд нь байгалийн баялгийн хомсдол, цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол зэрэгт өртөмтгий бөгөөд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэх мэтийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл нь болдог.

   Мөн эмэгтэйчүүд нь шийдвэр гаргалт,  засаглалын үйл явц болоод бүтцийг хангалтгүйгээр  төлөөлдөг ба бодлого, хууль тогтоолт болон хөрөнгө оруулалтын үйл явцад нөлөөлөх чадварыг нь доогуур үнэлсээр ирсэн.

 Гэвч тогтвортой бус бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон хэрэглээ, байгалийн нөөцийн хэт ашиглалт, хөрөнгийн тэгш бус хуваарилалт болоод нүүрсэнд тулгуурласан үйлдвэрлэлүүд нь арьс өнгө, хүйсийн болоод анги давхаргын ялгааг улам нэмэгдүүлсээр байна. Мэдээж бид тогтвортой бус бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон хэрэглээ, байгалийн нөөцийн хэт ашиглалт, хөрөнгийн тэгш бус хуваарилалт болоод нүүрсэнд тулгуурласан үйлдвэрлэлүүдээс татгалзах хэрэгтэйгээс гадна бидний нийгмийг тодорхойлж буй нийгмийн тэгш бус байдал болох хүйс, арьс өнгө, анги давхарга, авьяас чадварын ялгаварлан гадуурхалтаас юуны түрүүнд татгалзах явдал нь юуны түрүүнд чухлаар тавигдаж байна.

   Тарчиг байдал, хэт их татвар, тавтраас зугтах, нийтэд зориулсан үйлчилгээг хувийн болгох болон шийдвэр гаргалтанд корпорацууд нөлөөлөх зэрэг нь эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлсөөр байна. Гэвч эдийн засгаа өсгөхийн тулд засгийн газрууд эдгээр бодлогуудыг ашигласан хэвээр байна. Мөн дэлхийн хүрээлэн буй орчин болоод цаг уурын асуудлуудаар хурал зөвлөгөөний үеэр хүйсийн мэдрэмжтэйгээр асуудалд хандахын чухлыг онцолж, төлөвлөгөөнүүдийг гаргаж байгаа боловч үндэстэн даяар хэрэгжүүлэхдээ хойрго хандсаар байна.

                         Эмэгтэйчүүдэд ээлтэй дэлхий- хүн бүрт ээлтэй дэлхий

  Эмэгтэйчүүдийн оролцоо болох байгальд ээлтэй гарааны бизнес эрхлэгч, байгаль хамгаалагч, идэвхтэн, ажилтан, асран хамгаалагч, хэрэглэгч болоод иргэн байх нь байгальд ээлтэй эдийн засаг болоод нийгмийг бүтээх үндэс нь байх болно.

  Хүйсийн тэгш байдал нь байгаль, эдийн засаг, цаг уурт сайнаар нөлөөлдөг ба илүү тогтвортой бөгөөд байгальд ээлтэй хандлагыг харуулдаг. Охидын боловсрол нь тэгш бус байдлыг арилгаж, эдийн засгийг хүчирхэгжүүлэхээс гадна хүлэмжийн хийг бууруулах нэгэн чухал арга юм. Эмэгтэйчүүдийн хувьд байгаль хамгаалах болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг жагсаал, цуглаануудад тэргүүн эгнээнд оролцдог бөгөөд шинэ үеийн эмэгтэй удирдагчид илүү бүтээлч бодлогуудыг хэрэгжүүлсээр байна.

 Гэвч эмэгтэйчүүдийн бодит бололцоог ил гаргахын тулд бид нийгэм болоод эдийн засгийнхаа үндсэн зарчмуудыг өөрчлөх хэрэгтэй байна. Учир нь эдгээр дүрэм журмууд нь тухайн нийгмээсээ бусдыг мөлжин ашиг олдог нэг хэсэгт зориулагдсан байдаг.

   Дэлхий дахины хамтын зүтгэлийн үр дүнд эмэгтэйчүүд экологи болон нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг шинэ төрлийн эко системийг бүтээх шаардлага байгааг харуулж байна. Хүйсийн тэгш байдал нь эмэгтэйчүүдийн өдөр болгон байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэхэд оролцдог оролцоог үнэлэх нь нарны хавтан, салхин сэнсний нэгэн адилаар чухал юм. Тогтвортой цаг уур болоод эрүүл дэлхийг бий болгохын тулд хүйсийн тэгш байдлыг хангах явдал нь нийгмийн хамгаалал, сайн ажлын байр, байгаль хамгаалалд зориулж буй хөрөнгө оруулалт болоод бидний эх дэлхийдээ хандаж буй хандлагаа дахин үнэлэхээс эхэлнэ.

   Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь бидэнд хүйсийн тэгш ертөнцийг бий болгох нь чухал гэдгийг сануулсаар байна. Тиймээс хамтдаа яг л фэминист шиг, байгаль дэлхийгээ хамгаалагч шиг, цаг уурын өөрчлөлтийг эсрэг тэмцэгч шиг, дэлхий дахины шударга ёсны өмгөөлөн хамгаалагч шиг, худалдааны эвсэл шиг, ажилчин шиг, дэлхийн иргэн шиг нэгэн дуу хоолойтойгоор эдийн засгаа байгальд ээлтэй, хүйсийн тэгш эрхийг хангадаг болгохын төлөө хичээцгээе.

  Хамтдаа бид өөрчлөлтийг бий болгож чадна.

Эх сурвалж: https://www.greeneconomycoalition.org/news-analysis/the-green-economy-mustnt-forget-gender

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.