Тэгш бус байдлыг хазаарлах нь

     Магадгүй “Мөнгө аз жаргалыг худалдаж авч чадахгүй” гэсэн үгэнд үнэний хувь бий хэдий ч амьдрах гэр орон, хоол хүнс, гэр бүлийнхэндээ өмсгөх хувцас, хүүхдүүдээ хангах боловсрол зэрэг хүний суурь хэрэгцээгээ хангаж чадаж байгаа нөхцөлд л дээрх үгний үнэний хувь тодрох болов уу. Дэлхий даяар хэдэн сая хүн эдгээр хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нөхцөлд бид юу хийх ёстой вэ?

  “Амьдралд тэгш бус байдал үргэлж байсаар ирсэн. Амьдрал бол шударга бус.” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Ф.Кенниди тэртээх 50-н жилийн өмнө хэлсэн байдаг. Тэгэхээр бидний өөрсдөөсөө асуух асуулт бол хир их хэмжээний тэгш бус байдлыг бид өөрсдийн амьдарч буй нийгэм болон эдийн засагтаа хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Юм.

  Цар тахлын улмаас дэлхий даяар 200 сая хүн ажилгүй болж, залуучуудын ажилгүйдэл түүхэн дэх хамгийн дээд цэгтээ хүрч, засгийн газрууд нийгэмд зориулж буй мөнгөндөө харам болсон энэ үед хүмүүсийн анхаарал “Амьдралаа сайжруулах боломж бидэнд ирэх болов уу” гэсэн асуултад төвлөрч байна. Бидний амьдарч буй ардчилсан нийгмийн суурь үндэс нь баян ядуугийн хоорондын ялгаа хэт ихсэхээс сэргийлэх, улмаар хүмүүсийн энэхүү тогтолцоогоо шүүмжлэхээс сэргийлэхэд оршдог. Дунд орлоготой иргэд мөнгө олж гэр бүлээ тэжээх, өөрсдийн тэтгэвэртээ нэмэр болох болон татварт төлөхгүйгээр засгийн газруудын хувьд эдийн засгаа хэвийн авч явж чадахгүйд хүрнэ.  

  Энэхүү цар тахлын үед тогтвортой хөгжилтэй яваа эдийн засгуудын хувьд гайхшралд оруулсан нэгэн зүйл нь эдийн засгийн өсөлт нь хүн бүрд ашиг тус өгдөггүй байсан ба баячууд нь дунд болон ядуу орлоготой иргэдээсээ улам л баян болж хоорондын зааг нь тэлсээр байна.

  Мөн саяхан хөгжиж буй улс орнуудын эдийн засагт гарсан өсөлт нь амьдралын чанарыг дээшлүүлэх шалтгаан болж өгсөн боловч тэгш бус байдлыг нэмэгдүүлж, залуучуудын ажилгүйдлийг нэмэгдүүлсэн байна. Нийгмийг хөдөлгөх хүч болдог зүйл бол “эцэг эхээсээ илүү дээр амьдрах” гэсэн тэмүүлэл бөгөөд залуучуудыг өндөр боловсролтой болох, тууштай ажиллахад нь түлхэц болдог. Гэвч залуучуудын ажилгүйдэл нэмэгдэж, улам хүрээгээ тэлэх тэгш бус байдал нь хүний сайхан амьдрах гэсэн тэмүүлэлд саад болох үед залуучууд ууртай бөгөөд урам хугаралд амархан өртдөг байна.  

   Аливаа нэгдэл, санаачлага нь голдуу дундаж давхаргаас гардаг бөгөөд тэдний хүсэл тэмүүлэл, нийгмийн үйл ажиллагаанд оролцох гэсэн зориг зүрх нь өөрчлөлтийг авчрах хүч болж өгдөг. Өнөө үед дэлхий даяар 1 тэрбум хүн буюу дунд орлоготой иргэдийн тэн хагас нь өндөр өсөлтийг үзүүлж буй эдийн засагтай орчинд амьдарч байна. 2030 он гэхэд энэ тоо 3,9 тэрбумд хүрэх төлөвтэй байна.

  Засгийн газруудын хувьд хэрхэн тэгш бус байдалтай тэмцэх ёстой вэ? Гэхээр төсвийн орлого болон эдийн засгийн нөөц бололцоогоо эрүүл мэндийн систем, боловсрол, нийгмийн хамгаалал болон бусад нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах явдал юм. Ингэснээр хүмүүс өөрсдийн амьдарч буй газрын засгийн газар болоод нийгмийн хамгааллын системийг үнэлж, нийтэд зориулан гарч буй бодлогуудыг илүү үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд нь дэм болж өгдөг.

https://www.oecd.org/general/tacklinginequality.htm

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.