Дасан зохицох чадвар бүхий эдийн засаг бий болгохын төлөөх уралдаан

Сүүлийн хэдэн жилүүдэд биологийн олон янз байдал, ногоон хувьцаа болон хоол хүнс болон бараа бүтээгдэхүүнээ илүү тогтвортой байдлаар үйлдвэрлэх бидний хэв маягт асуудал байгааг илтгэсэн он жилүүд байлаа. Нийгэм болоод бизнесийн салбарынханд ашигтай бөгөөд эрсдэл багатай байлгахад маш их хичээл зүтгэл шаардлагатай бөгөөд энэ нь эдгээр салбаруудад шууд холбогддог хэсэгт чухал нөлөөтэй байна.

   Гэвч эдгээр хичээл зүтгэл нь хүрээлэн буй орчны хамгаалалын түвшинд хэрэгжихдээ томоохон салбаруудын ашиг сонирхлыг хөнддөг учраас хүчин мөхөстдөг. Бодит байдал дээрх энэ төрлийн туршлага нь хэв хэмжээ болтлоо өргөжих хэрэгтэй бөгөөд эко системийн түвшинд илүү гүн бөгөөд тогтвортой өөрчлөлтүүдийг ирэх 10-н жилийн туршид хийх хэрэгтэй байна.

Саяхан тайлагнасан “Дэлхийн биологийн олон янз байдал болон эко системийн үнэлгээ”-ний тайланд өгүүлснээр засгийн газрууд, эдийн засгууд болон нийгэм бүрд Дэлхийн биологийн олон янз байдал болон эко системийн доройтлын эсрэг өөрчлөлтийг хийх хэрэгтэй байгаа бөгөөд технологи, эдийн засаг, нийгмийн хүчин зүйлс, зорилго, үнэт зүйлүүдийг бүгдийг нь хамарсан суурь дахин зохион байгуулалтыг шаардаж байна.

 Азаар бидний хувьд засгийн газруудад, санхүүгийн болон бизнесийн салбаруудад дасан зохицох чадвар өндөртэй эдийн засгийг бий болгохын тулд ямар ямар өөрчлөлтийг бий болгох шаардлагатай талаарх нийтлэг ойлголттой болцгоосон байна. 

Байгалиа хамгаалахын тулд бид эдийн засагтаа ямар эрс өөрчлөлт хийх шаардлагатай вэ?

  Нөөцийн хуваарилалтын талаарх Биологийн олон янз байдлын мэргэжилтнүүдийн комиссоос 3-н суурь бүрэлдэхүүн хэсгүүдийг өөрчлөлтийг хэрхэн хийх талаар санал болгож байна. Үүнд:

1-рт, биологийн олон янз байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа нөөц баялгийн хэрэглээг багасгах, өөр зүйлээр орлуулах. Энгийнээр бол байгальд сөргөөрөө нөлөөлж байгаа зүйлд бага мөнгө зарцуул. Энэ нь Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийн тулд хүрэн нүүрсний

салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаа багасган, өөр байгальд ээлтэй салбарлуу шилжүүлснээр биологийн олон янз байдлын тэнцвэрийг хадгална гэсэн үг юм. 

  2-рт, Байгальд ээлтэй нэмэлт нөөц баялгийг бий болгох. Үүнд төсвөөс биологийн олон янз байдлыг хамгаалахад зориулагдсан шууд хөрөнгө оруулалтуудаа нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхнийг биологийн олон янз байдлыг дэмжих чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулахад нь бодит боломжуудыг бий болгох, “Цаг уурын өөрчлөлтийн эсрэг байгальд суурилсан шийдлүүд” гэх мэт байгальд ээлтэй, нийтийг хамарсан нөлөөлөл бий болгох боломжтой хөрөнгө оруулалтуудыг дэмжих.

“Бидний амьдран буй нийгмийн бүтэц нь хэдэн зуун жилийн туршид бий босон бөгөөд үүнд бид дүгнэлт хийж, бидний сайн сайханд хэрэггүйг өөрчлөх зориг зүрх хэрэгтэй”

  3-рт, Нөөц баялгийн хэрэглээгээ илүү үр дүнтэй болгох. Үүнд жишээлбэл үр дүнд суурилсан төсвийн систем бий болгох, нийгэм, хувийн хэвшил хооронд дархан цаазат газруудыг хамгаалах хамтын ажиллагаа бий болгох гэх мэтээр байгаа зүйлсээ тордон сайжруулах.

Энэхүү гурван бүлэгт аргачлал нь төсөл хөтөлбөрт суурилсан оролцоо болон хувь хүн бүрийн оролцоотойгоор л хэрэгжих боломжтой.

Бид байгаль дэлхийгээ устгахад хэдэн зуун их наядаар нь зарцуулдаг боловч хамгаалахын тулд хэдхэн тэрбумыг л зарцуулдаг.

Засгийн газрууд байгальд хортой татаасуудад байгаль хамгаалалд зарцуулдаг мөнгөнөөсөө хэт ихийг зарцуулдаг ба хувийн хэвшлийн хувьд ч гэсэн адилхан байна. Одоо үед хэрэглэгчдийн дунд эко бүтээгдэхүүний эрэлт илүү байгаа ба үүний дагуу компаниуд ч гэсэн байгальд ээлтэй болон өөрчлөгдөж байгаа боловч хямд өртөгтэй бөгөөд өндөр ашгийн төлөө явах сонирхол байсаар байна. Байгальд ээлтэй бүтээгдэхүүний салбар улам батжих хэдий ч бусад салбарын нөлөөллөөр байгалийн олон янз байдлын доройтол нэмэгдсэн хэвээр байгаа.

  Одоо бидний амьдран буй нийгэмд дээрх нөхцөл байдал нь хамгийн ашигтай  байдлыг хувийн хэвшилд бий болгож байгаа ба корпорацууд болон санхүүгийн салбарынхны хувьд богино хугацааны ашигтай байдал нь илүү чухал байна. Энэ нөхцөлд байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс бага хэмжээний орлогыг богино хугацаандаа бий болгож буйгаас хамааран зах зээлд хөлөө олж чадахгүй байна.

Хэрхэн байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих вэ?

   Засгийн газрууд нь аливаа бизнесийн салбарын дүрэм тогтоогч байдаг бөгөөд нээлттэй эдийн засагт ч гэсэн татвар болон өмчийн удирдлагаар дамжуулан дүрэм тогтоодог. Эдгээр дүрмүүд нь талуудыг хөрөнгө оруулах, зарах эсэх, хамгаалах эсвэл устгах эсэхэд нөлөөлөх ба байгалийн олон янз байдлын нөлөөлөл гэх мэт гадна хүчин зүйлст анхаарах бололцоог олгодоггүй.

Тиймээс засгийн газруудын байгаль хамгаалах талаарх үүрэг хариуцлага, оролцоо тун чухал байна.   

Үүнд байгальд ээлгүй салбаруудад оруулах хөрөнгө оруулалтуудыг хазаарлах бодлого хэрэгтэй. Засгийн газруудын хувьд одоогоор тарааж буй татаасаа байгальд ээлтэй байдлын зэргээр ангилан хуваарилах хэрэгтэй бөгөөд нэн тэргүүнд анхааралдаа авах салбаруудад ХАА, загасчлал, ой мод, дэд бүтэц, уул уурхай болон эрчим хүч хамаарна. Хэрвээ эдгээр салбарууд нь байгальд хортой үйл ажиллагаа эрхэлбэл хориглох, өндөр татвар оногдуулах зэргээр торгож шийтгэх, харин байгальд ээлтэй үйл ажиллагаа бүрээр нь урамшуулах тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Аливаа улс орны хөгжлийн банкууд нь засгийн газраас чиглэл авдаг бөгөөд улс орныг хамарсан томоохон үйл ажиллагаануудыг дэмжих байдлаар эдийн засгийг эрчимжүүлдэг. Тиймээс хөгжлийн банкны хувьд байгальд ээлтэй үр дүнг гаргах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, зээл олгох зэргээр ажиллах хэрэгтэй.

   Төв банкууд тухайн оронд үйл ажиллагаагаа явуулж буй бүх банк, санхүүгийн байгууллагуудад нөлөөлөх чадвартай байдаг тулд үүгээрээ дамжуулан зээл олголт бүрт хамаарах байгальд ээлтэй байдлын тухай бодлогыг хэрэгжүүлэх замаар биологийн олон янз байдлыг дэмжих ёстой.

Төв банкууд биологийн олон янз байдалд хор хөнөөлтэй үйл ажиллагаанд зориулж зээлийн дээд хязгаарыг ашиглах боломжтой бөгөөд эргээд давуу эрх бүхий “ногоон” хөрөнгөд шаардлагатай нөөцийн доод хэмжээг тогтоох, биологийн олон янз байдалд эерэг салбаруудад олгох зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар биологийн олон янз байдалд эерэг хөрөнгө оруулалтыг дэмжиж болно.

Биологийн олон янз байдлын эрсдэл, хамаарал, нөлөөллийг хөрөнгө оруулалтын шийдвэрт нэгтгэх нь сайн хэмжигдэхүүн шаарддаг бөгөөд санхүүгийн салбарт биологийн олон янз байдлын хэмжигдэхүүнийг боловсруулж, оруулахад хүчтэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Санхүүгийн салбарынхан өөрсдөө нөлөөллийн арга хэмжээг боловсруулж байхыг уриалж байна.

  Засгийн газар, санхүүгийн салбарт тоглоомын дүрмийг өөрчлөхийн тулд хувийн хэвшлийн салбарт биологийн олон янз байдлыг бий болгох “Нэг гарагийн бизнес” гэх мэт өөрчлөлтийг бий болгох чиглэлээр ажиллаж байгаа тэргүүлэгч тоглогчид байгааг олж мэдэх болно. Манай өнөөгийн эдийн засгийн тогтолцоонд Даноне тэргүүтэй Мексикийн гүзээлзгэнэ үйлдвэрлэгчдийн сэргээн засах хөдөө аж ахуйн төсөл болох "Madre Tierra" гэх мэт санаачилгууд нь хамгийн тод жишээ юм. Системчилсэн өөрчлөлт хийснээр эдгээрийг томруулж, ердийн бизнес буюу бизнесийн стандарт, шинэ хэв маяг болгож чадна. 

“ Бидний хүч чадал бол аливаа зүйлд сонирхол болоод даруу төлөв байдлаар хандан суралцаж, дасан зохицох  чадвар бөгөөд ингэхэд их зориг шаардагддаг.”

Бизнесийн салбар нь байгальд ээлтэй стандартууд, сертификатуудыг нутагшуулах, шинэ дүрэм журмуудыг бий болгох, бүхий л өртгийн сүлжээнд нөлөөгөө үзүүлж болох тайлагнах системийг бий болгох зэргээр хэрэглэгчид болон үйлдвэрлэгчдийн зуршил, дадлыг өөрчлөх боломжтой.

Дээр дурдсан өртгийн сүлжээнд оролцогч талуудын аль нь ч гэсэн дангаараа үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд байгалийн олон янз байдлыг хамгаалахын тулд хамтын ажиллагаанаас гадна хичээл зүтгэл, шийдвэртэй байдал мөн хэрэгтэй. Мөн ТББ болон олон улсын байгууллагуудын хувьд оролцогч талуудыг нэгтгэх, гүүр болох, шийдэл гаргах, тал бүрийн хэрэгцээг хангах гэх мэтээр дасан зохицох чадвартай эдийн засгийг бий болгоход оролцох оролцоо их чухал байна.

  НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн биологийн олон янз байдлыг санхүүжүүлэх санаачлага бол сангийн яамд,хөгжил, хамтын ажиллагаа, хүрээлэн буй орчин, гол бүтээгдэхүүн үйлчилгээ гэх мэт голлох салбарууд болон талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх санаачлагуудын нэг юм.

   Бидний хувьд шинэ суурь зарчим бий болгож өдөр болгон хийдэг зүйлсээсээ хөндийрөн, шинэ зүйлсийг санаачлан хийх хэрэгтэй бөгөөд ингэхэд ямар мэргэшсэн хүн гэж үгүй ба бүгдийн туршлага үнэлэшгүй чухал юм.

Эх сурвалж: https://www.greeneconomycoalition.org/news-analysis/creating-a-race-to-the-top-for-a-resilient-economy

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.