Яагаад таны ажилладаг байгууллага байгаль хамгаалах үйлсэд нэгдэх ёстой вэ?

Байгаль дэлхий хүн бүхэнд хамаатай

Өнөөдөр дэлхийд амжилттай яваа бизнесүүд болох Carrefour, H&M, JD.com, Natura, Walmart гэх мэт байгууллагууд дэлхийн засгийн газруудыг байгаль дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд уриалж, байгаль бол бидний эрүүл болоод хөгжил дэвшлийн эх сурьалж юм гэдгийг таниулж байна. “Байгаль хамгааллын төлөөх бизнес” нэртэй холбоонд 50 орчим дэлхийд нөлөө бүхий компаниуд болон ИНБ-ууд нэгдсэн байдаг ба бусдыгаа ч гэсэн  байгальд ээлтэй ирээдүйн төлөө хүчээ нэгтгэхийг нээлттэй захидлаар дамжуулан уриалж байгаа билээ.

  Ойролцоогоор 44 их наяд доллар орчим эдийн засаг буюу дэлхийн ДНБ-ын хагасаас илүү хувь нь байгалиас хамааралтай байдаг. Гэвч бид байгалийн нөөц баялгийг хайр гамгүй хэрэглэж, эко системийг өөрөө өөрийгөө нөхөн сэргээж чадахаас ч их хэмжээгээр доройтуулсаар байна. Байгалийн доройтол нь цэцгийн тоос хүртээлт, цэвэр агаар, ус, өвчний хяналт гэх мэт үйл явц болоод барилгын салбар, ХАА, хоол хүнс, ус ундаа гэх мэт байгалиас шууд хамааралтай эдийн засгийн салбаруудад шууд нөлөөлж байна. Одоогийн байдлаар бид байгалийн нөөцийн хэмжээг түүхэнд байгаагүй бага хэмжээнд хүргээд байгаа ба ой устгал болон газрын ашиглалтаас үүдэлтэйгээр бий болсон цар тахлын үед бид амьдарч байна. Тиймээс бидний хувьд байгальтайгаа тасраад байгаа ээлтэй харилцаагаа сэргээх нэн шаардлагатай байна.

“Илүү сайнаар дахин  бүтээх нь“

  Ковид-19 цар тахлын улмаас хэдэн зуун сая хүний ажил, амьдралд эрсдэлд ороод байгаа ба 2,7 их наяд долларын хохирлыг дэлхийн эдийн засагт учруулаад байгаа нь бидний хир эмзэг бөгөөд эрсдэлтэй нийгэмд амьдарч байгааг харуулж байна. Хэрвээ бид энэ янзаараа үргэлжлүүлээд байх юм бол илүү олон цар тахлууд, цаг уурын аюулт үзэгдлүүд, далайн түвшний нэмэгдэл, маш олон зүйлийн ургамал амьтны мөхөл болоод бусад төрлийн байгалийн гамшгууд нь хүн төрөлхтөнд нөхөж баршгүй хохирлыг учруулах болно.

   Тийм ч учраас “Илүү сайнаар дахин  бүтээх нь“ гэсэн уриа нь илүү шударга бөгөөд байгальд ээлтэй эдийн засгийг бий болгох гэсэн засгийн газруудын, бизнесийн салбарынхны болоод санхүүгийн институтуудын анхаарлыг илүү ихээр татаж байгаа.

Их Британид л гэхэд  хэдэн зуун бизнесийн байгууллагууд КОВИД-19 цар тахлаас нөхөн сэргэх болоод Их Британийн эдийн засгийг илүү дасан зохицох чадвартай болгох талаарх төлөвлөгөөгөө танилцуулахыг шаардсан билээ. Мөн Европт л гэхэд “Ногоон нөхөн сэргэлтийн холбоо”-нд Европын парламентийн гишүүд, сайдууд, удирдлагууд болон ТББ-ынхан, худалдааны холбоонууд нэгдсэн байна. КОВИД-19 цар тахал нь биднийг ямар төрлийн ирээдүйг хүсээд байгаа талаараа эргэн бодоход хүргэсэн бөгөөд эдийн засаг болоод нийгмээ нөхөн сэргээхдээ эко системийн нөхөн сэргээлт, байгалийн доройтлыг бууруулах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, эх дэлхийгээ хамгаалах нь үүний нэгэн хэсэг байх ёстой.  

Байгальд ээлтэй дэлхий ертөнцөд хөрөнгө оруулах нь

   Хоол хүнсний хаягдлыг бууруулж усны аюулгүй байдлыг сайжруулахаас эхлээд, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, ногоон эдийн засгийг бий болгох хүртэл дэлхийд тэргүүлэх бизнесийн байгууллагууд аль хэдийн тогтвортой хөгжлийг дэмжээд эхэлчихсэн бөгөөд тэдгээрийн 1000-аас илүү нь байгальд ээлтэй, нөөц баялгийг гамтай зарцуулдаг, ногоон ажлын байрыг бий болгосон эрүүл нийгмийг бүтээхэд оролцож байна.

Тооцооллын дагуу газрын нөхөн сэргээлтэнд зарцуулагдаж байгаа 3000 төгрөг бүр нь сайжирсан ургацын хэмжээ, хөрсний үржил шим, цэвэр ус болоод эрүүл байгалиар дамжин эргээд 10 000 төгрөг болон орж ирдэг. Дэлхий дахины хувьд хүлэмжийн хий ялгаруулдаггүй технологиуд, ногоон дэд бүтэц, тогтвортой хүнсний хангамж, зэрэгт оруулж байгаа хөрөнгө оруулалтууд нь урт хугацаандаа байгальд ээлтэй ажлын байр болоод бизнесүүдийг бий болгож байна. Мөн ойжуулалт болоод ойн нөхөн сэргээлт нь цар тахалд нэрвэгдсэн эмзэг бүлгийнхнийг орлоготой болгоод зогсохгүй эрүүл мэндийн ач тустай.

   Засгийн газруудын хувьд амбиц бүхий өөрчлөлтийг бий болгох бодлого болоод түлхэц бий болгох, түүнд чиглэсэн харилцан ашигтай хөрөнгө оруулалтуудыг дэмжих зэргээр нэн чухал үүрэгтэй.

Байгаль хамгаалах үйлсэд нэгдэцгээе.

   Цар тахлын хохирлоос нөхөн сэргэх үйл явцын төвд нь байгаль хамгааллыг оруулж өгөх нь амьтан, ургамлын зүйлүүдийг аврахаас гадна байгальд ээлтэй хангамжийн суваг болоод хэдэн зуун сая ажлын байрыг бий болгох энэ нь улмаар ирээдүйд учирч болох гамшиг, цар тахлуудад илүү дасан зохицох чадвартай нийгэм болоод эдийн засгийг бий болгоно.

   Улс орны удирдагчид цар тахлаас эдийн засгаа аврах төлөвлөгөөг гаргахдаа байгальд ээлтэй бизнес эрхэлдэг төлөөллүүдийн үгийг сонсож, төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй бөгөөд шинэ зорилготой, байгальд ээлтэй эдийн засгийг бий болгох хүсэлтэй бизнесийн төлөөлөл бүрт хүрсэн бодлого, төлөвлөгөө хэрэгтэй байна.

  2020 оныг дүгнэхэд нүдэнд үл харагдах жижигхэн бичил биетэн л хүн төрөлхтний хэдэн мянган жил бий болгосон эдийн засаг, нийгмийг зогсоож, бидний нийгэмд юу нь болохгүй байгааг тодоос тодоор харуулж өглөө. Тиймээс цар тахлын улмаас бий болсон хохирлыг даван туулахдаа өөрсдийн эрүүл мэнд, сайн сайхны үндэс болсон байгаль дэлхийгээ хамгаалах нь цагаа олсон маш сайхан боломж юм.

Эх сурвалж:

https://medium.com/@WWF/why-your-company-should-join-the-call-on-governments-to-protect-nature-a50acd892a96

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.