Амьдран буй хотоо “Ногооруулцгаая”

    Эдүгээ Дэлхийн хүн амын 55 хувь нь хотод амьдардаг ба 2050 он гэхэд 68 хувь нь хотод амьдардаг болохоор байна. Энэ нь хотын хүн амын одоогийн тоо болох 3,5 тэрбум хүн нь 2050 он гэхэд 6,7 тэрбум буюу бараг 2 дахин нэмэгдэхээр байна. Мэдээж хотууд нь тухайн үндэстний соёлын төвлөрөл болж эдийн засаг, технологийн төвлөрөлтийг үүсгэдэг. Гэвч харамсалтай нь дэлхий газрын гадаргын 2,3-хан хувийг эзлэх хэрнээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын ихэнх хувийг, хог хаягдлын 50 хувийг ялгаруулж байгалийн нөөц баялгийн 75 хувийг хэрэглэдэг. Хотжилтоос болж 1992-2000 оны хооронд дэлхийн амьтан ургамал амьдрахад таатай орчны 15 хувь нь устсан ба хотод амьдарч байгаа хүмүүсийн 80 хувь нь агаарын бохирдлын золиос болж, агаарын чанар нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хязгаараас аль хэдийн давчхаад байна.

Үүнтэй зэрэгцээд хотууд нь өөрөө дээрх асуудлуудыг арилгах, нөхөн сэргээх гол түлхүүр нь бөгөөд эхнээсээ ажил хэрэг болгоод эхэлчихсэн байна. Үүний гол учир нь хүрээлэн буй орчноо хамгаалах, нөхөн сэргээх явдал нь зүгээр нэг ёс суртахууны хариуцлага биш бөгөөд байгаль нь бидний эдийн засаг, нийгэм, хотуудыг тэжээж байдаг ба цаг уурын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцэлд гол холбоотон болно.

     Хотын эргэн тойронд байх мод, ургамал нь “Халуун арлын нөлөөлөл” гэж яригддаг хэт халалтаас сэргийлж, хоол хүнсээр хангах, цэвэр ус, сэрүүцэх сүүдэр зэргийг санал болгодог. Судалгаагаар нийтэд зориулсан ногоон байгууламжууд нь сайн зохион байгуулалттайгаар хийгдэж чадсан бол тухайн хотын агаар цэвэр байдаг.

Цэвэр агаар, ус, үржил шимтэй хөрс, олон төрлийн хүнс, гээд л маш олон төрлийн үйлдвэрлэл болоод амьжиргааны эх үүсвэр нь байгаль болж өгдөг ба цаг уурын өөрчлөлтийг хянаж, хүлэмжийн хийг өөртөө шингээж, үер болоод хөрсний нуралтаас хамгаалж, хур тунадасны унах давтамжийг хүртэл тогтмолжуулахад эрүүл байгаль нөлөөлж байдаг.

   Хот суурин газрын амьдралын хэв маягийг харгалзан үзвэл хотууд нь хүн төрөлхтний байгальтай харьцах харьцаанд нөлөөлж, нүүрстөрөгчийн саармаг, байгальд ээлтэй ертөнцрүү шилжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Байгалийн алдагдлыг хурдасгах хямралыг харуулсан засгийн газар хоорондын томоохон эрдэм шинжилгээний тайлан (жишээ нь IPCC, IPBES) дээр дурдсанчлан хүний үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөө, бидний тулгарч буй үр дагаврыг шинжлэх ухаан үргэлж тодорхой бус байсаар ирсэн. Хотуудын хувьд эзэлж буй зай талбай нь бага мэт боловч байгальд үзүүлж буй нөлөөлөл нь хэмжээлшгүй их бөгөөд байгалийн олон янз байдлын доройтол, мөхөлд хүргэхээр байна. 2000-2030 оны хооронд 290 000 км2 талбай бүхий байгаль устахаар тооцоо гарсан бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд хотууд болоод тэнд оршин суугчийн хувьд байгальд үзүүлж буй хохирлоос сэргийлэх зорилгоор хамтарсан хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна.   

Хүмүүс болон дэлхийд ээлтэй хот

   Тогтвортой хөгжил бол хүн болгоны хамтдаа туулах аялал бөгөөд бид хамтдаа энэхүү зорилгыг биелүүлэхийн тулд өөрсдийн амьдран буй хотоо түлхэж, өдөөх ёстой. 2016 онд хийгдсэн “Дэлхийн хотуудын тайлан”, 2018 онд хийгдсэн “ Эх дэлхийн амьдралын тайлан” болон бусад шинлэх ухааны тайлангуудын мэдээлэлд бидний амьдарч буй орчинд аюул учраад буйг харуулсаар байгаа ба эдгээрээс сэргийлэх бодлогууд бодлого болон хэлбэрээ олсоор байна. Хүрэн нүүрсний хэрэглээ болоод хүлэмжийн хийн ялгаруулалт нь байгальд учруулж буй бидний бий болгосон хор хөнөөлийн ихээхэн хувийг эзлэхийн зэрэгцээ байгалийн баялгын ашиглалт, ХАА-н эрчимжилт зэрэг нь томоохон хэсгийг эзлэж байна. Эдгээр хохирлын түвшин нь өндөр орлоготой улсуудын хувьд бага орлогтой орнуудаас 5 дахин их байна.

  Байгаль болон эко системийг хамгаалах  буюу хотын ногоон байгууламжыгнэмэгдүүлэх нь гэр хороолол гэх мэт бага орлоготой, хувийн орон зайгүй, агаарын бохирдлын золиос болдог хэсгийн амьжиргааг маш ихээр нэмэгдүүлнэ.

   НҮБ-ийн хамгийн анхны Биологийн олон янз байдлын чуулган энэ 9-р сард болох ба байгаль хүний хоорондын харилцаа болон Эко системийн нөхөн сэргээлтийн талаарх 2021 оны гэрээ хэлэлцээр, бодлого, төсөөлөл болоод шийдлүүдэд чухал өөрчлөлтийг авчирна гэж найдаж байна. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь цаашид хийгдэх ажлын суурь болж, Тогтвортой хөгжлийн зорилтууд болох цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, хүрээлэн буй орчны бодлогуудыг шинэчлэх, хэрэгжүүлэх, дэлхийн удирдагчдын хувьд байгалийн доройтлыг зогсооход чухал хувь нэмрээ оруулна.

Хэрхэн байгаль болоод хотууд хамтдаа хөгжих вэ?

  Бид бүгдээрээ эрүүл бөгөөд харилцан холбогдсон эко системээс хамааралтайгаар амьдардаг ба загвар дизайн, хөгжил, хот төлөвлөлт гээд бүгд л байгальтайгаа зохицсон байх ёстой. Амралт чөлөөт цагаа өнгөрөөх, агаарын цэвэр байдлыг сахих гээд нягтшил ихтэй хэсгүүдийн ногоон байгууламжыг хамгаалах явдлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Зөв хот төлөвлөлт болоод хэрэгжилт нь хүн болоод байгалийг анхаарлынхаа төвд байрлуулахын зэрэгцээгээр эрүүл, дасан зохицох чадвар өндөртэй орчин болоход тусална. Хот суурингийн зөв бодлого, төлөвлөлт дээр суурилсан амьдрах боломжтой, нягтралтай, холимог хотууд нь хүн амынхаа тооноос хурдан өргөжиж буй захын хотуудын тэлэлтийг удаашруулах, тэмцэх шийдэл юм. Үр дүн нь байгаль орчны устгал, газар хөрвөлт эрчимтэй нэмэгдэж байгаа ба биологийн олон янз байдлын бодит гамшгаас сэргийлэх боломжтой

  Хотууд нь шугаман эдийн засгаас илүү тойрог буюу харилцан уялдаатай эдийн засгийг бий болгох гол түлхүүр болж өгдөг ба хотуудад нөөц бололцоо, ур чадвар, мэдлэг, шинэ технологи болон дэд бүтэц бүгд нэг дор цугладаг. Эрчим хүч, хүнс, ус, хог хаягдал, тээвэр зэргийг нэгтгэснээр эдгээрийг бий болгох, хэрэглэхтэй холбоотой байгальд учруулах нөлөөллийг бууруулах боломжтой. Жишээ нь барилгын үйлдвэрлэл орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаваас барилгын чанар хэрэглээ дээшилж барилгын материалын хог хаягдлын дахин боловсруулалт, бохир ус болон эрчим хүчний хэмнэлтийг бодитоор бий болгох боломжтой.

2020 оны хувьд хүмүүс бид хоорондоо харилцан холбоо бүхий эрүүл мэндийн гамшигтай нүүр тулаад байгаа ба ирэх 12 сарын бидэнд өөрсдийнхөө байгальтай харьцдаг харилцаагаа ухамсарлах, байгаль болоод хүмүүст аль алинд нь ээлтэйгээр энэхүү цар тахлын гамшгаас гарах боломжийг олгож байна.

Дэлхийн эрүүл мэнд болоод бидний хотын ирээдүй хоорондоо нягт уялдаатай байдаг. Бид хотуудын өөрчлөлтийн чадавхыг хангах хэрэгтэй. Шинэ хот байгуулалтын хөтөлбөрт тусгагдсан бол үндэсний засгийн газрууд хотуудад бэлэн байдал, хариу арга хэмжээ авахад чиглэсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх ёстой. Энэхүү ээлж нь бүх хүмүүст, ялангуяа хотын ядууст хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд төр, хувийн хэвшлийн үүргийг тэнцвэржүүлэх талаар яриа хэлэлцээ хийх шаардлагатай болно.

Засгийн газруудын хувьд үндэсний төлөвлөлтөө COVID-19-ийн нөлөөгөөр эдийн засгийн сэргэлтийг өдөөхөд чухал ажлын байр бий болгож, тогтвортой өөрчлөлтийг бий болгодог чухал дэд бүтэц, байгаль орчныг нөхөн сэргээх, эрүүл хот системд анхаарлаа хандуулах онцгой боломж гарч ирж байна.

Эх сурвалж: 

https://medium.com/@WWF/lets-make-the-world-s-cities-a-little-greener-bbe48847c3f

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.