Яагаад ЖДҮ цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналтаас сэргэхэд чухал вэ?

   КОВИД-19 цар тахлын улмаас дэлхий даяар засгийн газрууд нийгэм эдийн засгийнхаа эмзэг хэсгүүдэд гамшгаас гэтэлгэх тусламж, дэмжлэгийг олгоход хүрсэн. Жишээлбэл, Африк тивийн Угандад л гэхэд аль хэдийн газар нутгийг нь нөмрөөд байгаа царцааны нүүдэл дээр нэмэгдээд хүчтэй борооны улмаас үер усны гамшиг нөмрөөд байна. Тиймээс Угандагийн засгийн газраас хувийн хэвшлийнхэнтэй хамтраад гамшигт өртсөн хэсэгт нь хоол хүнс, эм тариагаар хангах ажил эхлүүлээд байгаа ба Төв банкных нь хувьд бодлогын хүүгээ бууруулж, санхүүгийн байгууллагууд зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа хойшлуулах зэргээр эдийн засгаа дэмжиж байна.

  Дээрх маягийн дэмжлэг маш их хэрэгтэй боловч эдийн засгийн гол бүрэлдэхүүн хэсэг болох бичил бизнес эрхлэгчдэд тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээ даван туулахад нь илүү хэрэгтэй байна. Учир нь ихэнх Бичил Жижиг Дунд Үйлдвэрлэл (БЖДҮ) нь ихэнхдээ санхүүгийн тусламжид хамрагдах боломжгүй байх ба нөөц баялаг хомс үед томоохон компаниудад тусламж үзүүлэх нь эдийн засагтаа үр дүнгээ үзүүлдэггүй. Тиймээс зорилтот хэсэгтээ зөв тусламжийг үзүүлэх буюу БЖДҮ нар нь зөвхөн ашиг хардаггүйгээс гадна ажлын байрыг бий болгож тухайн нийгэмдээ эрүүл мэнд болоод нийгмийн ашиг тусаа өгдөг ба тиймээс ч байгальд ээлтэйгээр эдийн засгаа дэмжих хамгийн зөв арга бол энэ юм.

  Ихэнх улсуудад эдийн засгийн бараг 80 хувийг ЖДҮ бүрдүүлдэг ба Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 70 орчим хувийг дангаараа хангадаг гэсэн тооцоо бий.

Алдах эрх үгүй

   Ихэнх байгальд ээлтэй Бичил ЖДҮ нь бизнес загварчлалыг ашигладаг боловч бизнес эрхлэх өндөр зардлаас болоод хөл дээрээ тогтохын тулд дэмжлэг хэрэг болдог. “Тусафиш” нэртэй Угандагийн ЖДҮ ус цэвэршүүлэх системийг сургуулиуд болон эмзэг бүлгийнхэнд нийлүүлдэг  бөгөөд усаар дамжих халдварт өвчнүүдээс сэргийлэхэд нь тусалдаг. Гэвч одоогоор тэднийх үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоод байгаа ба ус цэвэршүүлэх системгүйгээр өвчин тахал болон түүнд зориулагдсан эм тариа, эмнэлгийн хэрэглэл гээд хүмүүс болоод тухайн орон нутгийн эдийн засагт хүнд хохирол учрах магадлалтай.

  Үүнтэй нэгэн адилаар Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй ЖДҮ-г ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг, ямар ашиг олдог гэдгийг нь тооцож үзэхээс илүүтэйгээр тухайн байгууллагын үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнгүйгээр нийгэмд ямар нөхцөл байдал бий болох вэ гэдгийг нь урьдчилан тооцож зээл тусламжаа олгох хэрэгтэй.

   SEED олон улсын байгууллагаас дэмжлэг авсан "ВАНА" эрчим хүчний шийдэл нь Уганда улсын Кампала хотоос 14 км-ийн зайтай оршдог ба орон нутгийнханд шингэн шатахуун/хийн түлшийг уламшлалт хийн түлшний оронд ахуйн хэрэгцээнд нь нийлүүлдэг ба үүнийгээ биомасс буюу байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийн хаягдлаас гарган авдаг. Мөн айл өрхүүдэд  болон ААН-үүдэд хамгийн бага өртгөөр дахин цэнэглэх боломжоор хангадаг. Энэхүү бүтээгдэхүүн нэвтэрснээр модны нүүрс болон модоор л хоолоо хийж, их хэмжээний бохирдол бий болгодог байсан нутгийн иргэдэд хямд өртгөөр цэвэр түлш авах боломж олгосон. Саяхан КОВИД-19-аас болж засгийн газрынх нь хэрэгжүүлж байгаа хол хорионы дэглэмийн улмаас тус улсын ААН-үүдийн 15 хувь нь л үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.  

Хөл хорионы улмаас ихэнх улсуудад хэдэн саяараа хүмүүс ажлын байраа алдаж байгаа ба харамсалтай нь ихэнх эдийн засгаа сэргээх санхүүгийн тусламжууд нь "PR" сайтай томоохон компаниудад очиж байгаа ба Бичил ЖДҮ-ийн хувьд банкны шаардлага ханган зээл авах боломжоор бага бөгөөд тийм боломж байдаг талаарх ч мэдлэг хомс байдаг.

Дасан зохицох чадвар өндөр ЖДҮ

  Цар тахлын үед бизнесүүд дэмжих нь ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт мөн бөгөөд хүмүүсрүү чиглэсэн, дасан зохицох чадвар өндөр байлгахад нь анхаарах хэрэгтэй.

Байгальд ээлтэй БЖДҮ-үүдэд зориулан доорх 3-н төрлийн үйл ажиллагааг хийх хэрэгтэй.

1-рт, Сэргээн засах үйлчилгээ. Үүнд  шууд санхүүгийн тусламж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүүгүй эсвэл маш бага хүүтэй зээл, тусгай даатгалын үйлчилгээ гэх мэтээр БЖДҮ-д ирж буй дарамтыг бууруулах

   2-рт, БЖДҮ-г санхүү, менежментийн хувьд илүү зохион байгуулалттай болгох, дасан зохицох чадвар суулгах чиглэлээр нөөц боломжийн хөгжүүлэлт хийх.

3-рт буюу дунд хугацаандаа авах арга хэмжээ бол байгальд ээлтэй БЖДҮ-г хөгжихөд нь зориулагдсан бодлого болоод орчинг бий болгох. Аливаа засгийн газруудын хувьд БЖДҮ-г дэмжих үйл ажиллагаагаа нийгмийн хамгааллын хөтөлбөр хэмээн ойлгож боловсрол багатай, ядуу, хоол хүнсний хомсдол бүхий хүн амын ажилгүйдлийг БЖДҮ-ээр дамжуулан багасгах, арилгахад анхаарах хэрэгтэй. Иймэрхүү үйл ажиллагаа нь БЖДҮ-г дэмжихийн зэрэгцээгээр тухайн улсын албан бус секторт ажиллаж буй иргэдийг албан болгоно. Цаашлаад БЖДҮ-г дэмжих явдал нь олон улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шууд нэмэр болох ба нэмэлтээр засгийн газруудын урт хугацааны бодлогод орох ёстой.  

  Цар тахлын үед эдийн засгаа нөхөн сэргээхэд БЖДҮ гэх мэтээр бизнесийн байгууллагуудыг дэмжих, нийгэмдээ хөрөнгө оруулалт хийх явдал нь тухайн эдийн засаг болоод нийгмийг илүү дасан зохицох чадвартай болгож өгдөг. Үүнд БЖДҮ нь гараа бизнес эрхлэлтийг дэмжих, экологид ээлтэй хөгжлийг бий болгоход хамгийн ихээр дэмжлэг үзүүлэх салбар юм.

Эх сурвалж:

https://www.seed.uno/articles/blog/why-smes-are-essential-to-uganda-s-post-pandemic-economic-recovery

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.