Хүртээмжтэй үйлдвэрлэлийг дэмжин Эдийн засгаа дахин ачаалах нь: КОВИД-19 цар тахлын үеэр ба дараа нь

   КОВИД-19 цар тахал дэлхий даяар бүх улсын эдийн засаг, айл өрх, бизнесийн салбаруудад маш их өөрчлөлтийг авчирч байна. Ихэнх эдийн засгуудын хувьд зөвхөн эрүүл мэндийн салбарт анхаарахаас илүүтэйгээр бүхий л салбартаа анхаарлаа хандуулж байна. Хэд хэдэн Африкийн орнуудын хувьд цар тахлын гамшгийн хохиролд үнэлэлт хийж бизнесийн салбараа хэрхэн гаргах талаарх эдийн засагт түлхэц болох хөтөлбөрүүд бий болгож байна

Тооцооллоос гадна

  Харамсалтай нь маш олон бичил ЖДҮ-үүд энэхүү хөтөлбөрийн гадна үлдсээр байгаа ба ихэнх хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүд нь байгальд ээлтэй ЖДҮ-үүдэд зориулагдсан нийгэм болон хүрээлэн буй орчны бодлого дутагдаж байна.

  ЖДҮ нь бидний эдийн засгийн тулгуур болдог бөгөөд тухайн орон нутгийнхаа эдийн засаг, ажил эрхлэлт болон байгалийн нөөц баялгийн тогтвортой хэрэглээнд голлох үүрэгтэй оролцдог. ЖДҮ эрхлэгчид бол нийгэм, хүрээлэн буй орчны асуудлуудад шийдэл болдог эдийн засгийн идэвхтэй эмэгтэйчүүд, залуучууд гэх мэт нийгмийн олонх болох бөгөөд сэргээгдэх эрчим хүч, хогийн менежмент, дахин боловсруулагдсан материалаар хийгдсэн үнэ хямд, эдэлгээ удаан  бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлт, хэрэглээг бий болгодог.

  "АМААТИ" ХХК буюу SEED олон улсын байгууллагын хөтөлбөрт хамрагдсан Гана улсын ЖДҮ нь эрдэнэ шишийн өглөөний цай үйлдвэрлэдэг. Тэдний бүтээгдэхүүнүүд нь нүүрс ус, амин дэм, төмөр гэх мэтийг агуулсан байдаг ба эмэгтэйчүүдэд ажлын байр олгохын зэрэгцээгээр үржил шимгүй газрыг нөхөн сэргээж ашигладаг байна.

  Цар тахалтай бизнесийн загвар, арга барилаа өөрчлөн тэмцэхийн зэрэгцээгээр бичил боловч маш их нөлөөтэй ЖДҮ-үүдэд анхаарахгүй байх нь ирээдүйд бий болох маш том боломжуудыг алдахтай адил юм. Бидний амьдран буй дэлхийн цаг уур, биологийн олон янз байдал, ойн санд аймшигтай ихээр нөлөөлөөд буй бидний бизнес эрхлэх хуучин хэв маяг болох “АВ, ҮЙЛДВЭРЛЭ, ХАЯ” гэсэн арга барилруугаа цар тахлын дараа эргэн шилжих ямарч боломжгүй бөгөөд эдийн засгаа эрчимжүүлэх хөтөлбөрүүд нь бичил ЖДҮ-үүдийг дэмжих зайлшгүй шаардлагатай юм.

Зорилтот дэмжлэг: Цар тахлын дараа

  ЖДҮ-д зориулсан зорилтот дэмжлэг гэж юу вэ? Гэвэл зориудаар бүтээлч бөгөөд байгальд ээлтэй ЖДҮ-г сонгон сургаж, хөрөнгө оруулах явдал бөгөөд үндэсний болон олон улсын өртгийн сүлжээнд нэвтрэхэд нь мөн туслах хэрэгтэй. Мэдээж ийм төрлийн цогц дэмжлэг үзүүлэх явдал ховор боловч санхүүжилт болон гамшгийн хохирлыг даван туулах хөтөлбөрт хамрагдаагүй эсвэл дээрх хөтөлбөрүүд нь дууссан үед илүү хэрэгтэй.   

https://afrikeveil.org/en/ghanaHub/rebooting-the-economy-during-and-after-covid-19-crisis-by-supporting-eco-inclusive-enterprises

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.