Усаа хэмнэж, ухаалаг амьдарцгаая! (2)

Бид нийт усны хэрэглээнийхээ дөнгөж 10%-ийг ахуйн зориулалтаар ашигладаг ба үлдсэн 90%-ийг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон хүнсний бүтээгдэхүүн ургуулан тэдгээрийг услахад зарцуулдаг байна. Ингээд бодохоор бидний өдөр тутмын хүнсний хэрэглээ нь ахуйн хэрэглээнээс илүү их ус шаарддаг болох нь харагдаж байна. Тэгвэл өргөн хэрэглээний бараанууд үйлдвэрлэгдэхэд хэдий хэмжээний ус ордог талаар дээрх зургаас харцгаая.

Жишээ нь талхны гол орц болох гурилыг үйлдвэрлэхэд улаан буудайг ургуулах шаардлагатай. 1 кг улаан буудайг ургуулж үйлдвэрлэхэд 1827 л ус зарцуулна. Энэхүү 1 кг улаан буудайнаас 790 гр гурил үйлдвэрлэнэ. Ингээд гурилаа исгэх, талх болгон зуурах гэх мэт дамжлагыг дамнасаар 1 КГ ТАЛХ бий болгоход 1608 ЛИТР УС зарцуулагдаж байгаа юм.

 

 

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.