Бидний дуу хоолой: НЭЗХ-ны гишүүд нь нийгмийн бүх давхаргын төлөөлөл төдийгүй ялангуяа ядуу, ажилчид, бичил бизнес эрхлэгчдийг төлөөлж ажиллана. Бид хамтдаа өөрчлөлтийн төлөөх сэдлийг доороос дээш чиглэлтэйгээр бий болгоно.

Бидний зорилго: Ногоон эдийн засаг бид бүгдэд өргөн боломжийг авчирна гэдэгт итгэдэг. Гэвч энэхүү боломжийг эх дэлхийнхээ нөөц баялгийн хүрээнд ялангуяа ядуу хүмүүст хүртээхийн төлөө бид хичээж ажиллах болно. Энэхүү эдийн засгийн шилжилт нь ногоон төдийгүй шударга байх ёстой.

Бидний загвар: Эдийн засгийн шинэчлэлийг ганц байгууллага хийх боломжгүй учир нийгмийн олон талын дэмжлэг чухал үүрэгтэй. Тиймээс ч бид олон салбарын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэж нэгдсэн байр суурь, хамтын үйл ажиллагааг цогцлоон босгохыг зорьж байна.

ЭЗБӨЧСТ нь салбартаа манлайлагч хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилгаар 2010 онд байгуулагдсан улс төрөөс хараат бус, ашгийн төлөө бус байгууллага юм. Бид Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан, Монгол Улсын аймгуудын өрсөлдөх чадварын тайлан, Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан болон олон улсын байгууллагуудтай хамтарч бусад судалгаа, төслүүд дээр ажилладаг. 2016 онд ЭЗБӨЧСТ нь НЭЗХ-ны гишүүн бөгөөд Монгол дахь түнш байгууллага болсон.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://ecrc.mn/ 

 

Бүгд Найрамдах Сенегал Улс

Ногоон эдийн засгийн талаар ярилцаж эхлэхэд, Сенегал улс нь боломжоор дүүрэн газар мэт харагддаг.  Сүүлийн үед гарсан судалгаанд 2035 он гэхэд ногоон хөрөнгө оруулалт нь 30’000
шинэ ажлын байр бий болгож, хагас сая хүнийг ядуурлаас гаргах боломжтой хэмээн дүгнэсэн.

Үүгээр зогсохгүй, тогтвортой болон олныг хамарсан хөгжил нь Сенегалын байгалийн нөөцийн доройтлыг зогсоож, нүүрстөрөгчийн ялгарлыг 10%-аар бууруулна хэмээн онцолсон. 2018 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 20%-г сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч, зөвхөн Өмнөд Африкийн дараа орох нарны эрчим хүчний төслүүдийг барьж байгаа нь Сенегалыг Сахарын өмнөд бүсийн сэргээгдэх эрчим хүчний манлайлагч болгоод байна.
Эерэг байдлын түншлэл Гэвч ногоон ирээдүйг бодит болгоход, Сенегал өнөөгийн сорилтуудыг давах шаардлагатай. Сенегал бусад Сахарын өмнөд бүсийн орнуудын адилаар ядуурал, тэгш бус байдал болон
байгаль орчны доройтолд нэрвэгджээ. Аз болоход, ногоон хөгжлийн бодлогууд нь эдгээр хүндрэлүүдийг даван туулахад туслах
боломжтой ба манай бүс нутгийн түншүүд Сенегалын ногоон боломжуудыг тодорхой үйлдэлд хөрвүүлэхэд тусалдаг. Манай улсын IED Afrique болон IUCN Senegal нь тэсвэртэй ба нийгмийн
хариуцлагатай бүлгүүд байгуулах туршлагатай хоёр байгууллага юм. Хамтдаа бид ногоон шилжилтийг дараах байдлаар хөтөлдөг:

  •  Сенегалд ногоон технологиуд болон үйл ажиллагаанууд хэрхэн тархсаныг загварчилж, хэрхэн хурдасгах талаар судалдаг
  • Төр болон бизнесүүдтэй хамтран өмнө нь батлагдсан ногоон бодлогын давуу ба сул талыг ойлгож, сайжруулах боломжуудыг илрүүлдэг
  • Аль арга нь үр дүнтэйг олж, ногоон шилжилтийг бий болгож байгаа хүмүүстэй сурсан мэдсэнээ хуваалцаж байна.

“IED Afrique Ногоон эдийн засгийн холбоотой хамтран ажиллаж Сенегалын эдийн засгийг ногооруулахад, бодлого гаргагчид болон бодлого хэрэгжүүлэгчидтэй үр дүнтэй харилцаа үүсгэнэ.” –Мамадоу Бара Гүэеэ, Захирал, IED Afrique.