Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх нь

Ногоон санхүү гэдэг нь хөрөнгө оруулалт хийх боломжтой өгөөж, байгаль орчинд ээлтэй үр дагаварт хүргэх олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, түгээхэд уламжлалт хөрөнгийн зах зээлийг оролцуулах явдал юм.[1]

Ногоон санхүүжилт нь хөрөнгө оруулалтын ил тод байдал, урт хугацааны сэтгэлгээг дэмждэг бөгөөд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтоор тодорхойлсон тогтвортой хөгжлийн бүх шалгуурыг багтаадаг.

Ногоон санхүүжилт нь санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг хамардаг бөгөөд үүнийг хөрөнгө оруулалт, банк, даатгалын бүтээгдэхүүн гэж хуваах боломжтой. Ногоон санхүүжилт нь ихэнхдээ өр болон өөрийн хөрөнгөөр санхүүждэг. Ногоон санхүүгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд ногоон банк, ногоон сан зэрэг санхүүгийн шинэ байгууллагуудын хамт ногоон бонд, эрчим хүчний бонд зэрэг санхүүгийн шинэ хэрэгслүүдийг бий болжээ.[2]

Ногоон санхүүжилтийн өгөөж

НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн үзэж буйгаар хүн, байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэх боломжтой бөгөөд ногоон хөрөнгө оруулалтын урт хугацааны эдийн засгийн өгөөж нь өндөр байх аж.[3]

Ногоон санхүүжилтийн түвшин

Байгаль орчны санхүүжилтийн хэмжээ сүүлийн арван жилийн хугацаанд тогтвортой нэмэгдэж 2020 онд 632 тэрбум ам.доллар болжээ. Байгаль орчны бодлогын санаачилга (CPI)-аас үзэж буйгаар дэлхийн дулаарлыг 1.5°C-д барихын тулд байгаль орчны жилийн санхүүжилтийн хэмжээ 2030 он гэхэд 2020 оны дүнгээс 590 хувиар өсөж жилийн 4.35 их наяд ам.доллар болох шаардлагатай байна. [4]

Ногоон санхүүг бий болгоход тулгарч буй бэрхшээлүүд

Байгаль орчны санхүүжилтийг зорилтот түвшинд хүргэхэд дараах бэрхшээлүүд тулгарч байна. Үүнд:

1. Хөрөнгө оруулалтын хугацаа

Хөрөнгө оруулагчид аль болох богино хугацаанд өндөр өгөөжийг хүлээдэг байхад ногоон санхүүжилт нь урт хугацааны өгөөжийг амладаг.

2. Бодлогын дэмжлэг

Ногоон санхүү нь бодлогын түвшинд бүрэн дэмжигдэж амжаагүй байна.[5]

 


Эх сурвалж:

[1] Ногоон санхүү, Азийн хөгжлийн банк, 2018 [ЭНД]

[2] Explore Green Finance, Green Finance Platform, 2021 [ЭНД]

[3] The Financial System We Need: Aligning the Financial System with Sustainable Development, UNEP, 2015 [ЭНД]

[4] Global Landscape of Climate Finance 2021, Climate Policy Initiative, 2021 [ЭНД]

[5] Explore Green Finance, Green Finance Platform, 2021 [ЭНД]

Санал болгох