Арга хэмжээ
Ногоон бизнес ба ногоон зээл хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллагдав. Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд салбар хоорондын уялдааг сайжруулах зорилготойгоор “Ногоон бизнес ба ногоон зээл”-ийн талаарх нээлттэй ярилцлагыг энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр явуулж, салбар салбарын мэргэжилтэнгүүд, иргэд санал бодлоо чөлөөтэй солилцлоо.
Ногоон сэргэлтийн яриа хэлэлцээр цувралын “Ногоон эдийн засаг ба ирээдүй” вебинар боллоо Ногоон сэргэлтийн яриа хэлэлцээр цувралын “Ногоон эдийн засаг ба ирээдүй” вебинар боллоо
Ногоон эдийн засгийн холбооны “Байгаль ба хүмүүст зориулсан Улаан код” сэдэвт хурал 2021 “COVID-19 нөхөн сэргэлтийг нэмэгдүүлэх ногоон, шилдэг шийдлүүд” дэлхийн хурал зохион байгуулагдлаа.
Монголын Тогтвортой Санхүүгийн форум 2021 Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2021 (ТоС Форум) чуулган нь “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!” уриан дор биет болон цахимаар зэрэг амжилттай зохион байгуулагдлаа.
Ногоон эдийн засгийн холбооны уулзалт 2020 Ногоон эдийн засгийн холбооны (НЭЗХ) 2020 оны уулзалт, хэлэлцүүлэг 2-р сарын 4-6 өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан билээ. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэсэн тайланг НЭЗХ-ноос танилцууллаа.
“Ногоон эдийн засаг ба загварчлал: Талуудын зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдлаа Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийх ажлын хүрээнд “Ногоон эдийн засаг ба загварчлал” талуудын зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 12-р сарын 4-нд зохион байгууллаа.
Плэйтайм хөгжмийн наадамд ногоон эдийн засгийг сурталчлав Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Ногоон эдийн засгийн холбоо (GEC)-ны төслийн хүрээнд 2019 оны 7-р сарын 5-ны өдөр Плэйтайм олон улсын хөгжмийн наадамын үеэр “Ногоон амьдралын хэв маяг & DIY” арга хэмжээг зохион байгуулав.
"Ногоон эдийн засаг уу, ногоорсон эдийн засаг уу" хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь "Ногоон эдийн засаг уу, ногоорсон эдийн засаг уу" хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.