Монгол орны байгаль, хүрээлэн буй орчин

Монгол Улс нь төв Азид оршдог, хойд хэсгээрээ Оросын Сибирийн нутаг, зүүн болон урд хэсгээрээ Хятадын Өвөр Монголын нутаг, баруун хэсгээрээ Хятадын Шинжан мужтай хил залгадаг.

Байгаль орчны мэдээллийн сан, гео мэдээллийн сангийн Монгол орны газар зүйн зургаас үзэхэд Монгол орны хойд хэсэг мөнх ногоон ой, шилмүүст болон навчит ойгоор бүрхэгдсэн бол төв хэсэг нь хуурай болон сөөгт хээрийн бүстэй, өмнөд хэсгээр цөлийн хээр, заримдаг цөл болон цөлийн бүс зонхилон байгааг харж болно. 

Эх сурвалж: https://eic.mn/geodata/

Монгол орон нь далайд гарцгүй, Евроазийн эх газрын төв хэсэгт өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн тул эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай.

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлэснээр,

Монгол орны уур амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалд өргөргийн болон өндрийн бүслүүрийн ялгаа тодорхой илэрдэг явдал юм. Монголд богино (VI сараас VIII сарын дунд хүртэл үргэлжлэх), хуурай зун, ихээхэн хүйтэн, урт (XI сараас IV сар хүртэл үргэлжлэх) өвөлтэй, хавар намрын улирлын үргэлжлэх хугацаа жилээс жилд өргөн хүрээнд хэлбэлздэг онцлогтой.

Монгол орон нь уул нуруудын байршил, тэдгээрийн өндөршил зэрэгтэй уялдан жилд орох тунадасны хэмжээ газар нутаг бүхэнд харилцан адилгүй байна. Тухайлбал: Хангай, Хөвсгөл , Хэнтийн уулархаг нутаг, томоохон голын хөндий  нутгаар жилдээ  250-390мм тунадас ордог бол Алтайн уулархаг нутгаар 90-130мм болон тал хээрийн нутгаар 180-280мм орчим тунадас ордог байна. Ийнхүү хур тунадасны хэмжээ хойноосоо урагшлах тусам багасаж говийн нутгаар хамгийн бага  жилдээ 70-150мм тунадас орно. Алтайн өвөр говь болон өмнөд хил орчмоор 40-60мм түүнээс ч бага  хур тунадас орох тохиолдол байдаг.

Эх сурвалж: https://eic.mn/geodata/

Монгол орны дундаж температурын талаарх сонирхолтой мэдээллийг доорх хүснэгтээс авна уу. 

жилийн дундаж температур  0.2°С (32°F)
өвлийн улирлын дундаж температур -10°<t<-30°С (14°<t<22°F)
зуны улирлын дундаж температур 10°<t<27°С (50°<t<80°F)

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/atmosphere/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%BE%D1%80%D1%87%D0%BD%D1%8B-%D1%83%D1%83%D1%80-%D0%B0%D0%BC%D1%8C%D1%81%D0%B3%D0%B0%D0%BB 

Харамсалтай нь уур амьсгалын нөлөөнөөс болж 1940-2012 оны хооронд өвлийн улирлын дундаж температур -19.5 байснаас сүүлийн 73 жилд 2.6 ээр нэмэгдэж дулаарсан. Харин зуны улирлын дундаж температур 17.1 байснаас сүүлийн 73 жилд 1.4-ээр нэмэгдэж дулаарсан байна.  https://eic.mn/climate/#prettyPhoto

Манай орон уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?

Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид 1993 оны 6 дугаар сарын 1-ний өдөр нэгдэн орсон бөгөөд УИХ Парисын хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр соёрхон баталсан. Нийслэлийн байгаль орчны газраас 2018 онд бэлтгэн гаргасан "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох дэд хөтөлбөр"-т заасны дагуу 

Монгол орон нь газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь газрын доройтол, агаарын бохирдол, цөлжилт, усны болон ойн сангийн хомсдол, байгалийн гамшигт үзэгдлийн тоо давтамж зэргээр хүчтэй илэрч байгаа болно. Монгол Улс болон Улаанбаатар хотын хувьд ХХЯ харьцангуй бага харин нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээ, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулж байгаа байгалийн нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог.

 

 

 

Санал болгох
Байгалийн үнэ цэнэ