Хөгжлийг хэрхэн хэмжих вэ?

Өнөөгийн хөгжлийн гол хэмжүүрүүд аливаа улсын эдийн засаг, хөгжлийг зөв, бодитоор үнэлж чадаж байна уу?

Жишээ нь гэмт хэрэг, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг нь ДНБ-ний хувьд эдийн засгийн өсөлт хэмээн тооцогддог. Учир нь ДНБ нь тухайн улсын хил хязгаар дотор нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлбэр дүнг харуулдаг ба хэрэв тухайн жилд газар хөдлөлт, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдэл болсон тохиолдолд гамшгаас үүдсэн хохирлыг барагдуулах үүднээс сэргээн засварлах хөрөнгө нь тухайн жилийн ДНБ-д орлого болон харагддаг байна.

Тоон утгаар нь харвал ДНБ их байх тусам тухайн улс орны эдийн засаг өсөлттэй хэмээн үзэгддэг ч, чанарын хувьд ДНБ-ийн хэмжээ их байх тусам тухайн орны иргэд сайхан амьдарч байгаа гэсэн үг биш юм. Хэдийгээр ДНБ нь хөгжлийн гол хэмжүүрүүдийн нэг боловч, орлогын тэгш хуваарилалт, иргэний сайн сайхныг илэрхийлэх боломжгүй байдаг.

Тэгвэл ямар хэмжүүр бидний нөхцөл байдлыг илүү бодитоор тусгаж чадах вэ?

Тэгш, хүртээмжтэй, иргэний сайн сайхныг тусгасан хөгжлийн хэмжүүрийг бий болгоход чухал алхам болгож 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ)-г баталсан билээ.

ТХЗ нь 17 зорилго, 169 зорилт, 244 үзүүлэлттэй ба 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. 2015 онд хэрэгжилт нь дууссан "Мянганы хөгжлийн зорилтууд"-ын үргэлжлэл болсон ТХЗ нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжилд хүрэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. 

Эх сурвалж: Stockholm Resilience Center, Стокгольм Их Сургууль

"Хэнийг ч орхигдуулахгүй байх"-ыг гол зарчимаа болгосон ТХЗ-ын нийт 244 шалгуур үзүүлэлтээс Монгол Улсад хамааралгүй 11 үзүүлэлт байна. (далай тэнгисийн нөөцтөй холбоотой болон халуун оронд элбэг тохиолдох өвчин гэх мэт) 2019 оны 1-р сарын байдлаар 233 шалгуур үзүүлэлтээс 118 шалгуур үзүүлэлтийн мэдээллийг тооцож гаргасан ба гарахгүй 115 шалгуур үзүүлэлт байна. 

ТХЗ-ын хэрэгжилтийг хангахад хэн ямар оролцоотой вэ?

ТХЗ-ыг хэрэгжилтийг хангахад улс орнуудын засгийн газар, яамд, төрийн бусад байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, холбогдох бусад байгууллагууд болон иргэд оролцоно.

ТХЗ нь ногоон хөгжил тэр дундаа ногоон эдийн засагтай хэрхэн холбогдож байна вэ?

Тогтвортой хөгжил бол дэлхий нийтийн урт хугацааны зорилго юм. Өөрөөр хэлбэл ганцхан хүн төрөлхтөн төдийгүй бидний амьдарч буй эх дэлхий, түүн дээр орших бусад төрөл зүйлийн эрүүл энх, тогтвортой байдлыг урт хугацааны турш хангахын тулд бидний биелүүлэх ёстой 17 зорилгыг хэлнэ.

Тэдгээр зорилгод хүрэх арга замын нэг нь ногоон хөгжил, ногоон эдийн засаг билээ.

Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох зорилготойгоор МУ-ын ногоон хөгжлийн бодлогыг 2014 оны 6-р сарын 13-ны өдөр УИХ-ын 43 дугаар тогтоолоор баталсан.

Эх сурвалж: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, МУ-ын ногоон хөгжлийн бодлого, МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгүүдийн уялдаа, БОАЖЯ

Ногоон хөгжлийн бодлого нь 6 стратегийн зорилттой ба үйл ажиллагааны хэрэгжилтийн 1,2 дугаар үе шатанд гаргасан ахицыг 14 шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ.  

Эх сурвалж: Ногоон хөгжлийн бодлого, БОАЖЯ

ТХЗ-г үндэсний бодлогод тусгах, нэн тэргүүний зорилтууд болон тэдгээрийн зорилтот түвшинг тодорхойлох зорилгоор Монгол Улсын түвшинд дараах хууль дүрэм батлагдсан байдаг. 

 

Хэрэгцээт холбоосууд:

Тогтвортой хөгжлийн зорилго

Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030

 

Санал болгох