Монгол Улс хаана явна вэ?

Хэдийгээр ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлж тайлагнах албан ёсны судалгаа байхгүй ч Монгол Улсын ногоон эдийн засагт шилжиж буй шилжилтийг тодорхойлох болон бусад улс орнуудтай харьцуулахад хаана явааг харуулах хэд хэдэн бие даасан олон улсын тайлангууд байна.

Юун түрүүнд ТХЗ-ын шалгуур үзүүлэлтийг хэр хангаж байгаа, бусад улс орнуудтай харьцуулахад хэр амжилттай явааг харуулдаг “Тогтвортой хөгжлийн зорилтын индекс”-г жил бүр “Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ” байгууллагын судлаачид гаргадаг байна. Энэхүү индексээр Монгол Улс 2018 оны байдлаар 156 улсаас 95-д жагссан ба энэ нь хөгжиж буй орны хувьд харьцангуй тогтвортой статустай юм. Монгол Улсын ерөнхий индекс оноо 63,9 бөгөөд энэ зүүн болон өмнөд Азийн орнуудын дундажтай (64,1) маш ойролцоо юм.

Өнгөрсөн онуудын өгөгдөл дээр үндэслэн ТХ-ийн зорилго тус бүрд 2030 он гэхэд хүрэхийн тулд бидний өнөөгийн түвшин хангалттай байгаа эсэхийг энэхүү судалгаанаас харах боломжтой билээ. Монгол Улсын хувьд 2018 оны судалгааны үр дүнгээс харахад:

Татаж авах: Тогтвортой хөгжлийн зорилтуудын индекс

Ногоон өнгөөр тэмдэглэгдсэн буюу ядуурлыг устгах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх зорилгууд нь одоогийн түвшингээр байвал 2030 он гэхэд зорилгодоо хүрч болох боломжтой юм. Харин улбар шар өнгөөр тэмдэглэгдсэн буюу өлсгөлөнг зогсоох, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжих зорилгууд нь зогсонги байдалтай байгаа ба шар буюу эрүүл мэнд, боловсрол, баталгаат ус, хуурай газрын эко систем, энх тайвныг цогцлоох зорилгууд нь бага өсөлттэй байна хэмээн судалгаанд дурджээ.

Улс орнуудын ногоон эдийн засгийн гүйцэтгэлийг үнэлдэг “Дэлхийн ногоон эдийн засгийн индекс” гэж байдаг. Энэхүү индекс нь дэлхийн 80 улс орнуудыг ногоон эдийн засагт шилжиж буй шилжилтийн амжилтаар нь харьцуулан эрэмбэлдэг. 2016 оны байдлаар дэлхийн ногоон эдийн засгийн индексээр Монгол Улс 80 улсаас 79-д эрэмблэгдсэн.

Татаж авах: Дэлхийн ногоон эдийн засгийн индекс

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгод хүрхэд бэлэн үү?

Швейцарийн тогтвортой хөгжлийн төвөөс 2017 онд дэлхийн улс орнууд ТХЗ-д хүрэхэд ямар асуудал тулгарч байгаа болон зорилго тус бүрийг биелүүлэхэд хэдэн оноо дутуу байгааг илэрхийлэх статистик тоо баримтыг гаргасан. Монгол Улсын хувьд засаглал, байгаль дэлхий, нийгмийн үзүүлэлтээр аюултай түвшинд байгаа бол эдийн засгийн үзүүлэлтээр гамшгийн түвшинд байна. 

 

Санал болгох