Тогтвортой санхүүжилт санаачилга

Санхүүгийн зах зээлийн 95%-ийг хангадаг банкны салбарынхан тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрлөө. 2013 оны 11-р сарын 21-ний өдөр “Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй оролцож буй банкны салбарын төлөөлөл санал нэгтэйгээр гарын үсэг зурж улмаар “Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн (ТоС) хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон.

ТоС хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй  

Монголын банкны холбоо, арилжааны 14 банк, Монголбанк, БОАЖЯ болон СЗХ-ны төлөөллөөс бүрдсэн тогтвортой санхүүжилтийн ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар ажлын хэсэг Монгол Улсын байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй чухал асуудлуудыг авч үзсэн Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн зарчмууд болон уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэр зэрэг салбарын удирдамжуудыг боловсруулсан. ТоС-ын зарчмууд болон салбарын удирдамжуудыг бүх банкууд 2015 оны 1-р улирлаас эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. ТоС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн форумыг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2017”-ын үеэр БОАЖЯ, Сангийн яам, МБХ, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нэгдэн ногоон эдийн засгийг дэмжих “Монгол Улсын ногоон зээлийн сан”-г байгуулж байгааг мэдэгдсэн юм. 

ТоС-ын 8 зарчим

 

Санал болгох
"ногоон хөтөч" цахим хуудас
Засаглал