Сэргээгдэх эрчим хүч

Сэргээгдэх эрчим хүчний зонхилох эх үүсвэрт нар, салхи, ус, газрын гүний дулаан энерги ордог. Сэргээгдэх эрчим хүч бол хэзээ ч шавхагддаггүй бөгөөд хүн төрөлхтөний өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг байгаль орчинд ээлтэйгээр хангах нөөц бололцоог бий болгодог.

Монгол Улс 2020 онд 5,664,484.67 мянган кват цаг буюу 5,6 тэрбум цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Эрчим хүчний салбарын статистик мэдээ, Эрчим хүчний яам

Монголд үйлдвэрлэж буй сэргээгдэх эрчим хүчний 37,4% буюу 154,9 сая кват цаг эрчим хүчийг “Салхит СЦС”, 35,3% буюу 146,2 сая кват цаг эрчим хүчийг “Цэцийн СЦС” тус тус үйлдвэрлэж байна.  

Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын стратегийн 1 дэх зорилтыг байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү зорилтыг эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг  2030 он гэхэд 30 хувьд хүргэх замаар хангана хэмээн ногоон хөгжлийн бодлогод тусгасан байна.

Эрчим хүчний салбарын хүрээнд Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль батлагдсан бол 2015 оны 6-р сард төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг баталсан.

Холбоос: Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Ц.Цэрэн: “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд хоёрт буюу Канадын дараа ордог. Монголын урд хэсэг буюу говь нутгаар нар болон салхины нөөц ихтэй. Нөөцөө бүрэн ашиглаж чадвал жилд БНХАУ-ын хэрэглээний 92,5 хувьтай тэнцэхүйц эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Одоогоор Монгол Улс нийт хэрэглээнийхээ ердөө 4,3 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Энэхүү хэрэглээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг Монгол Улс тавьж ажиллаж байна.

Санал болгох