Ногоон эдийн засагт шилжсэнээр
Нийгмийн тэгш хүртээмж Манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өсч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 2010 оноос хойш тогтмол нэмэгдэж, 2019 онд нэг хүнд ногдох ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, 2010 оноос 1.6 дахин нэмэгдсэн[1] сайн үзүүлэлттэй байсан бол дэлхий дахинаа тархаад буй COVID-19 цар тахлын улмаас ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар буурсан[2].  
Эрүүл байгаль орчин Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа л байгалиас үр шимийг хүртэж байгалийн баялагт түшиглэн амьдарч ирсэн бөгөөд байгаль бол бидний зайлшгүй хадгалж үлдэх үнэт зүйл мөн билээ.