Арга хэмжээ
Ногоон эдийн засгийн холбооны уулзалт 2020 Ногоон эдийн засгийн холбооны (НЭЗХ) 2020 оны уулзалт, хэлэлцүүлэг 2-р сарын 4-6 өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан билээ. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэсэн тайланг НЭЗХ-ноос танилцууллаа.
“Ногоон эдийн засаг ба загварчлал: Талуудын зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдлаа Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийх ажлын хүрээнд “Ногоон эдийн засаг ба загварчлал” талуудын зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 12-р сарын 4-нд зохион байгууллаа.
Плэйтайм хөгжмийн наадамд ногоон эдийн засгийг сурталчлав Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Ногоон эдийн засгийн холбоо (GEC)-ны төслийн хүрээнд 2019 оны 7-р сарын 5-ны өдөр Плэйтайм олон улсын хөгжмийн наадамын үеэр “Ногоон амьдралын хэв маяг & DIY” арга хэмжээг зохион байгуулав.
"Ногоон эдийн засаг уу, ногоорсон эдийн засаг уу" хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь "Ногоон эдийн засаг уу, ногоорсон эдийн засаг уу" хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.