Байгалийг хэрхэн үнэлэх вэ?

Байгаль бол манай дэлхий дээрх амьд болон амьд бус организмуудыг дэмжигч хамгийн том бөгөөд цогц тогтолцоо юм. Ойролцоогоор 500 гаруй сая хөдөө аж ахуйн жижиг бизнес эрхлэгчид эрүүл хөрснөөс амьдралаа залгуулж байна. Австралийн “Great Barrier Reef” байгалийн цогцолбор газар гэхэд Австралийн эдийн засагт 56 тэрбум долларын орлого оруулаад буй бөгөөд 64,000 хүнийг ажлын байраар хангадаг. Дэлхийн эм үйлдвэрлэлийн 640 тэрбум долларын хагас нь байгаль дээр буй унаган төрөл зүйлүүдээс генетикийн өөрчлөлтөөс гаргаж авдаг бүтээгдэхүүнүүд дээр суурилдаг. Байгаль бол бидний зайлшгүй хадгалж үлдэх үнэт зүйл мөн[1].

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж байгалийн доройтол хурдацтай явагдаж байгаа билээ. "Олон улсын ул мөрийн сүлжээ" (Global Footprint Network) байгууллагаас гаргасан судалгаанаас харахад Монгол улсын экологийн ул мөр буюу Монгол орны байгалийн нөөц баялагийн хэрэглээ болон тухайн нөөцийг нөхөн сэргээхэд шаардлагатай газар нутгийн хэмжээг дэлхийн нөөцтэй харьцуулхад хэдэн дэлхий шаардлагатай байгааг доорх графикаас харж болно.

Эх сурвалж: Олон улсын ул мөрийн сүлжээ

Бидний зорилго

НЭЗХ-ны гишүүн байгууллагууд байгаль орчныг үнэлэх ажлыг иргэдээс эхэлдэг. Байгальтай хамгийн ойр байгаа хүмүүс нь ядуу иргэд, уугуул оршин суугчид, орон нутгийн холбоод зэрэг эдийн засгийн хүч хамгийн багатай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс бодлогын түвшинд дуу хоолойгоо илэрхийлж чаддаг байх ёстой. Мөн түүнчлэн нөөцийг үр ашигтай ашиглах нь манай дэлхийг хамгаалахад хангалтгүй юм гэдгийг ойлгуулах юм.  

Байгаль хамгаалах үйл ажиллагаанд мөнгөний үнэ цэнийг оруулах нь хамгийн чухал бөгөөд тэгж байж байгаль орчин, эдийн засгийн харилцан ашигтай байдал үйлчилнэ.

Байгалиас хүртэж буй үнэ цэнэ

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,334.4 МВт. Үүний 18 хувь буюу  240.4 МВт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд байгаа. Өнгөрсөн 2018 онд 468.8 сая.кВт.ц цахилгааныг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлсэн байна.[2]

2017 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар эхлүүлсэн Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй "Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги" төслийн нэгдсэн тайлан”-д “Монгол орны нутаг дэвсгэрт нарны нөөц 200 гигаватт, салхины нөөц нь 1,200 гигаватт” гэжээ. Энэ нь Монгол оронд суурилагдсан эрчим хүчний өнөөдрийн хүчин чадлаас 1,400 дахин их гэсэн үг юм[3]