Тогтвортой санхүүжилт

Монгол улсын тогтвортой, ногоон эдийн засаг руу шилжих оролдлогод асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Монголын банкны холбоо-гийн үзэж байгаагаар эрчим хүч бага хэрэглэсэн, сэргээгдэх эрчим хүч, барилга, хог хаягдал болон тээврийн салбарт чиглэсэн үндэсний төслүүдийг бүрэн санхүүжүүлэхэд 7 тэрбум ам доллар шаардлагатай. Мөн агаарын болон хөрсний бохирдолтой тэмцэхэд 4.3 тэрбум ам доллар хэрэг болно.

Өдийг хүртэл Монголын санхүүгийн салбар ногоон эдийн засаг руу чиглэсэн шилжилтийг бага хэмжээгээр дэмжсээр ирсэн. 2015 он хүртэлх гурван жилд байгалийн нөөцүүдийг хамгаалах болон нөхөн сэргээхэд зарцуулсан хөрөнгө оруулалт 26%-аар өссөн хэдий ч, 2016 онд 13%-аар буурчээ.

Үүнийг үл харгалзан, Монголын санхүүгийн салбар ногоон эдийн засаг руу шилжихэд дэмжих сонирхолтой ба хамтран ажиллаж байгаа эерэг дүр зургийг харж болно. Монгол улсыг ногоон эдийн засагтай болгоход хэрхэн дэмжиж болох талаар засгийн газрын гол агентлагууд, салбарын манлайлагчид болон санхүүгийн институтүүд нийлж 2013 оноос хойш жил бүр "Монголын тогтвортой санхүүжилтийн форум" (Монголын банкны холбоо ивээн тэтгэж) зохион байгуулдаг болсон.

Линк: Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй

Хэд хэдэн хэрэгжүүлж эхэлсэн санаачилгуудаас харахад ногоон болон тогтвортой хөгжлийн төслүүдэд тодорхой хэмжээний санхүүжилт нээлттэй болж байна. Жишээ нь 2016 оны 12 дугаар сард ХасБанк Уур амьсгалын сантай (УАС) магадлан итгэмжлэлийн гэрээ байгуулж, 2017 оны 7 дугаар сард Монголын микро, жижиг, болон дунд хэмжээний байгууллуудын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах санаачилгуудыг дэмжих 60 сая ам долларын төслийн хүрээнд УАС нь ХасБанк-д 20 сая ам доллар шилжүүлж дуусгасан байна.

Монгол Улсад тогтвортой санхүүжилтийг дэд бүтцийг бий болгох, түүнийг дэмжих зорилгоор Монголын банкны холбооноос 2017 оны 12 дугаар сард  Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо ТоС Холбоо”-г  үүсгэн байгуулсан ба одоогийн байдлаар Монголын банкны салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бүх 15 банкийг нэгтгэн үйл ажиллагагаагаа явуулж байна. 

"ТоС Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг. Түүнчлэн тогтвортой санхүүтэй холбоотой тулгарч буй асуудлуудад Гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлж, шийдэл боловсруулан, Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд хувь оруулан ажиллах зорилттойгоор ажиллаж байна." хэмээн ТоС Холбооноос мэдэгджээ. 

Тогтвтортой санхүүжилтийг дэмжих бас нэгэн байгууллага нь БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан (БОУАС) –ийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж (УАӨТХН) юм.  УАӨТХН нь Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний зохицуулагчийн ажлын албын үүргийг гүйцэтгэн ажилладаг байна.

Эдгээр алхмууд бидэнд урам өгч, үүнийг илүү дэлгэрүүлэх нь чухал хэдий ч, ногоон Монголыг бий болгоход санхүүжилт нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байгаа нь тодорхой байна.

Санал болгох