Нийгмийн тэгш хүртээмж

Нийгмийн үйлчилгээ, баялгийн хуваарилалт адил, тэнцвэртэй оногдох. Хүн бүр нэг ижил гараанаас эхэлдэг, тэгш боломжууд бүхий нийгмийн зөв бүтэц юм.

Харамсалтай нь Монгол Улс хараахан нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангахгүй байна. Сүүлийн 10 орчим жил манай улсын эдийн засаг өссөн ч хүртээмжтэй хуваарилагдаж чадаагүй.

2017 оны эцсийн ашиглалтын аргаар тооцсон Монгол Улсын ДНБ оны үнээр 2017 онд 28028.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3658.8 (15.0%) тэрбум төгрөгөөр өссөн. Харин 2017 оны 10-р сард Ядуурлын түвшинг 29% гэж зарласан. ДНБ өссөн ч, ядуурал нэмэгдсэн нь нийгмийн тэгш хүртээмж муу байгааг илтгэж байна.

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.