Экологийн мөнгөн гүйлгээ: Санхүүгээ хуваалцан байгалиа хамгаалах нь

     Шинэ санаачлага болон найдвар төрүүлэм бодлогын шийдвэрүүд нь хэний ч төсөөлөөгүй газруудад биелэлээ олох эсвэл хэнд ч анзаарагдахгүй үлдэх тохиолдол бий. Тэдгээрийн нэг бол экологийн мөнгөн гүйлгээ юм.

   1990-д оноос хойш Бразилын хэд хэдэн мужын засгийн газрууд НӨАТ-ын орлогыг хаана байгаль хамгаалах ажил илүү хийгдэж байна тэнд илүү хуваарилах маягаар “Экологийн мөнгөн гүйлгээ”-г хэрэгжүүлсээр иржээ. Мөнгөн гүйлгээ гэсэн сэдэв нь зөвхөн орон нутгийн удирдлага болон нягтлан бодогчдод л зориулагдсан уйтгартай сэдэв мэт санагдаж буй хэдий ч эх байгалиа хамгаалах үйл хэргийн эхний эгнээнд байдаг сэдэв бол энэ юм.

   Экологийн мөнгөн гүйлгээ (ЭМГнь байгалийг хэрэглээнд оруулахгүйгээр хадгалан авч үлдэх бодлогыг хөхүүлэн дэмждэг ба үүгээрээ дамжуулан орон нутгийн удирдлагиудад ногоон эдийн засгийн ач холбогдлыг ойлгоход нь тусалдаг.

            Зөв байдлаар урамшуулах нь

  Засаг захиргааныхны хувьд тухайн хамгаалагдсан газар нутгуудын статусыг баталгаажуулах хэрэглээнд оруулах хууль эрхзүйн эрх мэдэл нь байдаг. Гэвч тэдний татварын орлого нь бизнесийн үйл ажиллагаа болон хүн амын тооноос шууд хамааралтай ба үүнд тийм муу зүйл байхгүй хэдий ч “Тогтвортой хөгжлийн зорилтууд” нь хүн төрөлхтний сайн сайхан хүрээлэн буй орчноос шууд хамааралтай гэдгийг харуулсаар байна. Тиймээс бид биологийн олон талт байдлын хамгаалалтыг орлого хувиарлалтын системтэй хослуулах хэрэгтэй байна. Ингэснээр тогтвортой хөгжлийн талаарх бодлогын зөрүүг арилгах болно. Орон нутгийн засаг захиргаанд байгаль хамгааллийн ажлынх нь төлөө урамшуулал олгосноор тэд байгаль хамгааллын ажлаа эрчимжүүлэх болно.

  Судалгааны үр дүнд өгүүлснээр санхүүгийн урамшуулал нь хамгаалалттай газрын хэмжээ ихсэхэд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж байна. Бразил, Португал гэх мэт орнуудад ЭМГ хэрэгжсэнээр засаг захиргааныхан өөрсдийн мэдлээр шинээр хамгаалагдсан бүс нутгуудыг бий болгох боломж бүрдсэн. Энэтхэгт л гэхэд мужууд нь ойжуулалтынхаа төлөө нөхөн төлбөр авдаг ба хоорондоо өрсөлдөөн хүртэл үүсчээ. Үүнээс харахад ЭМГ нь орон нутгийн мэдэлд байдаг газруудын хамгаалахад олон нийтийн хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх боломжтой юм.

   

Дээрх графикт Бразилын Минас Гэрайс мужийн ЭМГ-г 1996-2005 оны хооронд хэрэгжүүлснийг үзүүлсэн ба анх нэвтрүүлсний дараа маш өндөр өсөлт бий болсон ба аажмаар тогтворжсоныг харж болохоор байна.

               Нийтийн мөнгийг нийтийн сайн сайханд

   ЭМГ нь экологийн хэмжүүрийг татварын орлого хуваарилах схемтэй нэгтгэж өгдөг ба төсвийн орлогыг нийгмийн эдийн засгийн хэмжигдэхүүнээс гадна экологийн хэмжигдэхүүний дагуу тогтвортой арга хэрэгслээр дамжуулан зарцуулдаг. Үүнээс гадна, нийтийн сайн сайхан, байгаль хамгааллыг төсвийн зарцуулалтаар дамжуулан урамшуулдаг. Экологийн нөхөн төлбөр нь байгалийг хэрэглээнд их хэмжээгээр оруулдаг хэмээн шүүмжлэгддэг бол ЭМГ нь байгалийг бүтнээр нь авч үлддэгээрээ давуу ба татварын орлогын систем болон экологийн шалгуур үзүүлэлтүүдийн хоорондын тогтвортой байдлыг бий болгож өгдөг

Хэрвээ засгийн газрууд иргэддээ эрүүл аюулгүй орчинг бий болгож, Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийг хүсч байгаа бол ЭМГ нь тодорхой эдийн засгийн урамшууллыг бий болгох замаар тусалж чадна. Гэвч санхүүгийн урамшууллууд нь  байгаль хамгаалалаар дамжуулан төсвийн хуваарилалтыг хэт тэнцвэргүй хуваарилах явдлыг бий болгох магадлалтай гэсэн шүүмжлэл бас бий. Гэхдээ миний бодлоор одоо байгаа татварын орлого хуваарилах системийн тогтворгүй байдал нь эдийн засгийн өсөлт болоод байгаль хамгаалах гэсэн хичээл зүтгэл хоёрын хоорондын түвшингийн ялгаа юм.

        Урамшууллыг өөрчлөн тэгш байдлыг дэмжих нь

   Татварын орлогыг бид хамгаалагдсан газар нутгийг агуулдаг орон нутгийн засаг захиргаанд хуваарилснаар энэ нь орлогын эх үүсвэр болж хувирдаг ба тухайн бүсийн хадгалалт хамгаалалт хир хатуу чанга байна төдий хэмжээгээр нэмэлт мөнгө хуваарилагдана гэсэн үг. Ийм байдлаар нийтэд сайн сайхныг түгээх нь илүү хямд өртөгтэй болдог. Бразил болон Португалийн туршлагаас харахад онолын хувьд хамгаалагдсан бүс нутгуудын хэмжээ цаашдаа улам л нэмэгдэх болно.

  Түүнчлэн энэхүү ЭМГ систем нь эдийн засгийн хувьд чадвартай мужаас авч хамгаалагдсан газар нутаг ихтэй алслагдмал мужуудад өгдөг учраас Бразилийн Минас Гэриас мужид Робин гүүдын хууль хэмээн үүнийг албан бусаар нэрлэдэг. Хамгаалагдсан газар нутаг ихтэй хэсгийг хамгаалахад илүү амар хялбар ба ЭМГ нь хүн ам бага суурьшсан алслагдмал газруудад байгаль хамгаалахад нь илүү дэмжлэг болж байгаа. Гэвч ЭМГ-г анх санаачлагчдын хувьд урамшуулал болон хуваарилалтын хооронд тэнцвэрт байдлыг бий болгохыг зорьсон болов уу.  

     Үндэсний болон олон улсын түвшинд хүргэх нь

  Бразил улсад хэрэгжсэн ЭМГ схем нь холбооны засгийн газраас мужийн засаг захиргааруу хийгдэж буй гүйлгээ бол Португалын нэгдмэл засгийн газрын хувьд  үндэсний засгийн газраас мужуудруу хийгддэг. Бразил болон Германы хувьд ЭМГ-г хэрэгжүүлэхдээ улс болон мужийн түвшинд “Төсвийн тэнцвэржүүлэлтийн схем”-ийг ашиглах санал гаргаад байна. Харин Индонезийн улсад ойн устгалаас бий болдог хүлэмжийн хийн ялгарлыг багасгаснаар нь хуваарилалтыг хийх аргыг санал болгож байна.

  Улс, үндэстний түвшинд экологийн шалгууруудыг орлогын хуваарилалтын схемтэй нэгтгэхийн тулд нарийн аргачлал хэрэгтэй. Учир нь төсөв хуваарилалтын систем нь он цагийг дамжин бий болсон бөгөөд  төсөв хуваарилалттай холбоотой тодорхой хэмжээний төвөгтэй байдлуудтай тулгарах магадлалтай.   

    Гэвч ЭМГ-г үндэстний болон үүнээс дээгүүр түвшинд хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үг биш бөгөөд ЭМГ-г хэрэгжүүлэх олон санхүүгийн механизмууд боловсруулагдсан. Эдгээр нь улс орнуудын байгаль хамгааллын талаарх хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх, урамшуулах зорилготой.

Бидэнд өөрчлөлт хийх бодлого хэрэгтэй. ЭМГ нь тэдгээрийн нэг юм.

    Одоогоор тохиолдоод буй биологийн олон янз байдлын доройтол болон цаашид нөхөн сэргээхийн тулд хийх ёстой ажлуудын хооронд байгаа ихээхэн зайг ойртуулахын тулд бид нийгмийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Энэхүү зорилгоор биологийн олон янз байдал болон экологийн үйлчилгээний бодлогын 132 олон улсыг хамарсан төлөөллүүд “ үүнээс цааш бидний уламжлалт загварын бизнес оршин байх боломжгүй” гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Одоогийн байдлаар эдийн засгийг илүү ногоон байдлаар хөгжүүлэх боломжуудын нэг нь корона вирусын цар тахлаас эдийн засгийг сэргээхэд зориулагдаж буй мөнгийг  зарцуулах юм. Ингэснээр “Тогтвортой хөгжлийн” хэд хэдэн зорилтуудад хүрэх боломж байна. ЭМГ-нээс бидний сурах ёстой нэг зүйл бол газар эзэмшигчид, хууль  эрх зүйн байгууллагууд гэх мэт бүхий л холбогдох байгууллагуудыг хамруулснаар байгаль орчны доройтлоос сэргийлэх эрс өөрчлөлтийг хийж чадна.  

Эх сурвалж: https://www.greeneconomycoalition.org/news-analysis/ecological-fiscal-transfers-sharing-money-protecting-nature

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.