Цаг уурын өөрчлөлт ба Ази, Номхон далайн бүс

Ази, Номхон далайн бүс Дэлхийн хамгийн их гамшиг тохиолддог бүс нутаг гэж тооцогддог. Их хэмжээний талбайг хамарсан далайн эргийн бүсүүд, нам дор байрлал болон олон тооны арал улсуудтай нь цаг уурын гамшигт үзэгдлүүд болон далайн түвшний өсөлтөд өртөмтгий болгодог. Хэт халуун агаар, ган гачиг зэрэг нь хоол тэжээл, эрүүл мэнд, аюулгүй байдал, орлого гээд бүхий л амьдралын хэмжүүрт нөлөөлдөг ба Ази Номхон далайн улсууд, хөгжингүй улсуудаас ялгаатай тал нь тэд байгалийн гамшигт үзэгдлүүдтэй тэмцэхийн зэрэгцээгээр амьдралын чанараа дээшлүүлэхийг хичээж байдаг. Харамсалтай нь Ази, Номхон далайн хамгийн ядуу улсууд нь Дэлхийн дулааралд хамгийн бага нөлөөлдөг боловч, хамгийн ихээр хохирдог. Таамаглашгүй цаг уур нь ургацад сөргөөр нөлөөлөх, хүнсний үнийг өсгөх, өвчин тахал дэгдээх зэргээр хэдэн арван жилийн туршид бий болгосон хөгжлийг устган сүйтгэдэг.  

Далайн түвшний нэмэгдэлт

Хүн болгон л дэлхийн дулаарлын улмаас усны эзлэхүүн нэмэгдэж, мөсөн хавтангууд хайлж далайн усны түвшин нэмэгдэнэ гэдгийг мэддэг тэгвэл 2-хон метрээр далайн түвшин ихэсхэд 180 сая хүний амьдралд өөрчлөлт гарна гэдгийг мэдэхүү?. Яагаад энэ асуудал болно гэж үү? эрдэмтдийн таамгаар бол  энэ зууны төгсгөл гэхэд далайн түвшин 65см-аар нэмэгдэх бөгөөд Азийн маш олон оронд аюул занал болох ба Бангладеш л гэхэд 18 сая хүн эргийн бүсэд амьдардаг ба далайн түвшин 1 метрээр нэмэгдснээр тэд орон гэргүй болно. Харин Индонезид бол нийслэл Жакартагаа хүн амыг нь үерийн гамшгаас аврахын тулд Борниоруу нүүлгэхээр төлөвлөөд байгаа. Далайн түвшний нэмэгдэлттэй зохицон амьдрах нь энэхүү бүс нутагт томоохон сорилт болж буй бөгөөд мангро мод болон далайн шүрийг хамгаалах, гамшгийн эрсдэлтэй бүс нутгийг тодорхойлох зэрэг нь эмзэг бүлгийн иргэдийн хамгаалах арга хэмжээнүүдийн нэгээхэн хэсэг болж байгаа боловч урт хугацаандаа дулаарлыг 1,5 хэмээс доогуур байлгахад анхаарах  чухал байна.

Өсөн нэмэгдэж буй үер, шуурга болон хөрсний гулгалт 

Азийн хүн амын тэн хагас нь буюу 2,4 их тэрбум хүн далайн эргийн бүсэд амьдардаг ба нэмэгдэж буй далайн түвшин нь үер, шуурга болон давстай уснаас болсон хөрсний доройтлын шалтгаан нь болсоор байна. Дунджаар 43 000 хүн Ази, Номхон далай бүс нутагт дээрх шалтгаанууд болж амиа алдаж байна. Энэ жилийн хувьд Шриланка, Миянмар, Балба улсууд нь хөрсний гулгалт болон үерийн гамшигт өртсөн. Виетнам болон Энэтхэгт халуун орны шуурга ихээр тохиолдсон нь хүний аминд хүрэх, орон гэрээс нь салгах, дэд бүтцийг устгах, цэвэр усны нөөцүүдийг бохирдуулах, ХААн зорилгоор ашигладаг газруудыг устгах гэх мэтээр нийгэм болон эко системийг устгасаар байна.

Ази болон Номхон далай орчинд амьдардаг хүмүүсийн хоол хүнс болон орлого нь байгалийн нөөц баялагт тулгуурладаг учраас дээрх хохирлуудыг илүү хүндээр тусган авч, энэ жилийн хувьд 675 их наяд долларын  хохирол учирчээ.

Энэхүү бүс нутагт амьдарч буй хүмүүсийн хувьд байгалийн гамшгийг даван туулах чадварт суралцсаар байгаа бөгөөд мэдлэг мэдээллээр хангаж, урьдчилан сэргийлэх системүүдийг бий болгон гамшгаас амь нас болон амьжиргаагаа хамгаалахад бэлтгэгдэж байна.

Хэт дулаарал болон ган гачиг

Энэхүү бүс нутагт оршин байгаа ихэнх улсууд нь хэт халууныг мэдэрсээр байна. Пакистан, Энэтхэгт 50 хэмээс дээш халах үзэгдлүүд гарч 2019 он нь хамгийн халуун жилээр бүртгэгдсэн. Хэт халууны давтамж нэмэгдэхийн зэрэгцээ наршилт, зүрхний шигдээс гэх мэт нь эрүүл мэндэд нөлөөлж, хумхаа, чичрэг гэх мэт шумуулаар дамждаг өвчлөлүүдийг тархахад хялбар нөхцлийг бий болгож байна.  

Хэт халалт, ган нь ХАА-н үйлдвэрлэлийн үр бүтээлийг бууруулахаас гадна хүнсний аюулгүй байдалд нөлөөлдөг. Бага хэмжээний ургац нь үнийн өсөлтийг бий болгож хүмүүсийг гэр бүлээ тэжээхэд нь улам л хэцүү болгодог. Ази Номхон далайн бүс нутагт амьдрагчдын 60 хувь нь цаг уурын өөрчлөлтөд өртөмтгий салбаруудад ажилладаг ба тэдний хүнсний хангамж цаг уураас бүрэн хамааралтай. Усны хангамжийг сайжруулах, ургацын төрлийг олон болгох нь хүмүүсийг амьдрахад нь дэм болно.

Далайн ус хүчиллэг болж далайн шүр цайрах болжээ.

Цаг уурын өөрчлөлт нь далайн шүрний цайралттай шууд холбоотой бөгөөд далайн эко системийг эрсдэлд оруулахын зэрэгцээ Ази, Номхон далай даяар хэдэн зуун сая хүн амьтан, ургамлыг эрсдэлд оруулж байна. Далайн шүрний цайралтаас болж далайн амьтадын хүнсний сүлжээ устаж, хэдэн зуун сая хүний амьжиргаа, ажлын байр устах аюултай.  

Ази, Номхон далайн энэхүү бүс нутагт 200 сая хүний амьдрал загасчлахаас бүрэн хамааралтай байдаг ба шүрэн арлуудыг хамгаалах нь зөвхөн богино хугацааны урьдчилан сэргийлэх арга хэмжээ бөгөөд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах явдал нь далайн эко системийг хамгаалах цорын ганц найдвартай шийдэл юм.

Зураг: Балид хөрсний элэгдлийг бууруулах зорилгоор Мангрүвийн модны суулгалтын ажил хийгдэж буй нь

Ирээдүйгээ тольдоход

Цаг уурын өөрчлөлт бол манай эринд тулгараад байгаа хүндхэн сорилт бөгөөд  бидний хийх ёстой зүйл бол 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын 50 хувиар, 2050 онд огт ялгаруулдаггүй болох юм. Мэдээж энэхүү зорилгыг биелүүлнэ гэдэг хэцүү байх ба эрчим хүчний эх үүсвэрүүдээ өөрчлөх, тээвэрлэлтээ эко болгох, газар ашиглалтаа ногооруулах хэрэгтэй. НҮБ-ийн цаг уурын чуулган, НҮБ-ийн хэлэлцээрүүд болон КОП/ COP 25-26-ийн тусламжтайгаар ирэх 16 сарын хооронд бидэнд юу хийх,  хаашаа явахаа тодорхойлох боломж олгогдож байна.

 

Эх сурвалж: НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр

3 сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
  • DR Rush Qin

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

    2022-03-14 хариулах
  • Б.Бундхорол

    hhhe

    2021-03-10 хариулах
  • Б.Батхишиг

    hhhe

    2021-03-10 хариулах
    • Б.Бундхорол

      hhhe

      2021-03-10