Монгол хүний эрүүл амьдрах орчин ба бохирдол

Монгол Улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 2-т Монгол хүн бүр “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй[1]” гэж заасан байдаг.

Тэгвэл Монгол хүн та Монгол Улсын үндсэн хуульд тусгагдсан эрхээ эдэлж чадаж байна уу? Ихэнх тохиолдолд

....МЭДЭЭЖ ҮГҮЙ....

Шалтгаан нь ойлгомжтой...

Жилийн жилд л яригддаг өвлийн утаа буюу агаарын бохирдол, хавар, зуны улиралд хөндөгддөг ус, хөрсний бохирдол цаашлаад хог хаягдлын менежментийн асуудлууд юм.

Тэгвэл бид үнэхээр дэлхийн улс орнуудтай харьцуулахад бохирдолтой байгаад байна уу гэдгийг холбогдох байгууллагуудаас гаргадаг бохирдлын үзүүлэлтүүдээр авч үзье.

Бохирдол болон Ногоон хөгжлөөр Монгол Улс хаана байдаг вэ?

Хүснэгт 1: Ногоон эдийн засаг болон бохирдлын тайлангуудад Монгол Улс

Тайлангууд

Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан

Агаарын чанарын индекс

Global Green Economy Index 2022

Байгууллагын нэр

www.imd.org

www.iqair.com

www.dualcitizeninc.com

Үзүүлэлт

Бохирдлын асуудал эдийн засагт үзүүлэх хор нөлөө /Санал асуулга/

Агаарын чанар үзүүлэлт хамгийн муу улсууд

Ногоон хөгжлийн индекс

Нийт улсын тоо

64

117

160

Монгол Улсын эрэмбэ

63

20

125

Хүснэгтээс харахад бохирдлын түвшин болон ногоон хөгжлийн индексээр маш хангалтгүй түвшинд байгаа нь харагдаж байна.

Ногоон хөгжил сул болон бохирдлын түвшин өндөр байгаа юм бол үүнийг засаж сайжруулах хөгжлийн бодлогын баримт бичгүүд бий юу гэвэл.

Хүснэгт 2: Бодлогын баримт бичгүүд,

Бодлогын баримт бичгийн  мэдээлэл

Ногоон хөгжлийн бодлого

Тогтвортой хөгжлийн зорилт

МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030

Алсын хараа 2050

Батлагдсан он

2014

2015

2016

2020

Баталсан байгууллага

МУ-ын ЗГ, БОАЖЯ

НҮБ

МУ-ын ЗГ

МУ-ын ЗГ

1.1 Агаарын бохирдол

  • Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2020 онд 20%, 2030 онд 40%
  • Зорилт 7:
    Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх

 

Хүчингүй

 

  • Хүлэмжийн хийн ялгарлын бууралтын хувь 2025 онд 12.5%, 2030 онд 22%
  • Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын жилийн дундаж агууламж 2025 онд 40, 2030 онд 25
  • Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын жилийн дундаж агууламж 2025 онд 88, 2030 онд 50

1.2 Усны бохирдол

  • Баталгаат ундны усаар хангагдах хүн амын эзлэх хувь 2020 онд 80%, 2030 онд 90%
  • Сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдах хүн амын эзлэх хувь 2020 онд 40%, 2030 онд 60%
  • Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах
  • Шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангагдсан хүн амын эзлэх хувь 2025 онд 85%, 2030 онд 87%, 2050 онд 90%
  • Шаардлага хангасан ариун цэврийн байгуулам-жаар хангагдсан хүн амын эзлэх хувь  2025 онд 70%, 2030 онд 75%, 2050 онд 90%

1.3 Хөрсний бохирдол

  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хувь 2020 онд 20%, 2030 онд 30%

 

  • Зорилт 6.2.2: Хөрсний үржил шим, чийгийг хамгаалж, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэн, эвдрэлд орсон, доройтсон газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэд оруулна.

1.4 Хог хаягдал

  • Хог хаягдлын дахин боловсруулалтын хэмжээ, хувь 2020 онд 20%, 2030 онд 40%

Зорилт 12:
Хариуцлагатай хэрэглээг дэмжих

  • Дахин боловсруулсан хог хаягдлын эзлэх хувь 2025 онд 27%, 2030 онд 40%, 2050 онд 50%
  • Хот, суурин газрын тогтмол цуглуулж, шаардлага хангасан байдлаар устгах хог хаягдлын эзлэх хувь 2025 онд 52%, 2030 онд 64%, 2050 онд 90%

Ногоон хөгжлийг дэмжих, бохирдлыг бууруулах талаар Монгол Улсад хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хангалттай тусгагдсан байдаг буюу бид хүрэх түвшнээ тодорхойлсон, явах чиглэл нь тодорхой болсон байна.

Ийм бодлогын баримт бичгүүд байсаар байтал бид яагаад ногоон хөгжлийг дэмжиж, бохирдлыг хангалттай бууруулж чадахгүй байна вэ, асуудал юунд байна вэ?

Мэдээж бүх зүйлийг өргөс авсан мэт хурдан сайжруулж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. Асуудал нь ногоон хөгжил, бохирдлын эсрэг хангалттай хөрөнгө оруулалт байхгүйд байна уу, эсвэл Монгол хүний амьжиргааны түвшинг дагасан хэрэглээнд байна уу гэвэл аль алинд нь бий.

1. Ногоон хөгжилд арилжааны банкуудын олгосон санхүүжилтийн тайлан

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Монгол Улсад мөрдөгдөх Ногоон таксономи батлагдсантай холбогдуулан Монголбанк ногоон зээлийн статистик мэдээллийг банкуудаас авч нэгтгэн, олон нийтэд зарлаж байна[2].

Арилжааны банкуудын ногоон зээлийн үлдэгдэл 2022 оны 2-р улирлын байдлаар 3555 зээлдэгчдийн 329,6 тэрбум төгрөг байна. Эдгээр зээлүүдийн дийлэнхийг ногоон барилгын салбарт нийт 57 зээлдэгчдэд 85,8 тэрбум, Тогтвортой ХАА, газар ашиглалт, ойн болон эко аялал жуулчлалын 424 зээлдэгчдэд 84,3 тэрбум, Тогтвортой ус, хаягдлын хэрэглээний 114 зээлдэгчдэд 64,2 тэрбум, Эрчим  хүчний хэмнэлтийн 1609 зээлдэгчийн 61,5 тэрбум төгрөгийн, бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагааны 279 зээлдэгчийн 3,6 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

 Арилжааны банкуудын олгосон нийт ногоон зээлийн үлдэгдлийн 93.8% хувь нь хувийн байгууллагад, 6.2% нь иргэдэд олгогдсон байна.

Арилжааны банкуудын ногоон зээлийн хүү[3]

2020 оны 1-р улирлаас ногоон зээл олгож эхэлсэн бөгөөд зээлийн хүүний хувьд савлалт маш их байна. 2022 оны 1-р улиралд хамгийн бага түвшиндээ хүрч байсан зээлийн хүү 2022 оны 2-р улиралд энгийн бизнесийн зээлийн хүүтэй ижил түвшинд хүрсэн байна. Ногоон зээлийн хүү өндөр байх тохиолдолд ногоон бизнес эрхлэх хувь хүн, ААН-үүд төдийлөн олдохгүй л болов уу.

Зураг 1: Бизнесийн болон ногоон зээлийн хүү

 

2. Монгол хүний хэрэглээний хандлага

Монгол хүний өдөр тутмын хэрэглээ хэр ногоон буюу байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай, нөөцийн үр ашигтай байдаг бол....

Энэ талаар нарийн гаргасан судалгаа байдаггүй ч гэлээ хувь судлаачийн зүгээс байгаль орчинд ээлгүй, нөөцийн үр ашиггүй гэж үзэж байна.

Учир нь,

  1. Улаанбаатар хотын айл өрхийн 58% нь гэр хороололд амьдарч байна. Үүнийгээ дагаад орчны бохирдол маш их байдаг нь байгаль орчныг ихээр доройтуулж байна.
  2. Иргэдийн амьжиргааны түвшин багатайгаас болж өдөр тутмын хэрэглээгээ хамгийн хямдыг нь сонгож байна. Тухайлбал, байгаль орчинд ээлгүй түлээ, түлш, хогны уут, машинаа голд угаах гэх мэт
  3. Ногоон эдийн засгийн ойлголт сул байдаг нь хойч үедээ үлдээх эх дэлхий, эрүүл байгаль, хүрээлэн буй орчин үлдээх магадлал бага

Иймд бид ногоон бизнесүүдэд олгож буй зээлийн хүүг бага, урт хугацаатай байлгах, “Ногоон хэрэглээтэй Монгол хүн”-ийг бэлдэх нь хамгийн чухал нэн тэргүүний анхаарах асуудлууд болоод байна.


[1] https://legalinfo.mn/mn/detail/367

[2] https://mongolbank.mn/liststatistic.aspx?id=21

[3] https://mongolbank.mn/documents/statistic/GreenLoan/green_taxonomy.pdf

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.