"ногоон хөтөч" цахим хуудас

Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжил, ногоон эдийн засагруу шилжиж буй өнөө үед Монгол Улс ч гэсэн хөгжлийн замаа ногоон болгох гэж хичээж байна. Монгол Улсыг ногоон эдийн засагт шилжихэд нийгмийн бүхий л төлөөлөл хувь нэмрээ оруулж байгаа билээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн (ЭЗБӨЧСТ) судалгааны үндсэн чиглэлүүдийн нэг нь ногоон эдийн засаг болоод байна.

Холбоотой судалгааны ажлууд

2016 онд ЭЗБӨЧСТ нь Ногоон эдийн засгийн холбооны (НЭЗХ) гишүүн бөгөөд Монгол дахь түнш байгууллага болсон. НЭЗХ-ны гишүүн болсноор хамтарч хийсэн хамгийн эхний ажил нь ногоон эдийн засгийн барометр судалгааг 2017 оны сүүлчээр хийж дуусгав. Ногоон эдийн засгийн барометр судалгаагаар Монгол Улсын ногоон эдийн засгийн хөгжлийг ерөнхийд нь судалсан болно. Харин НЭЗХ-той хамтран хийсэн 2 дахь ажил маань nogoonhutuch.mn байлаа.

Nogoonhutuch.mn-г хийх болсон шалтгаан юу вэ?

Ногоон эдийн засгийг хөгжүүлэхийн тулд маш олон байгууллагууд, хувь хүмүүс гар бие оролцож байгаа хэдий ч тэдний ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаарх мэдээлэл олон нийтэд маш хангалтгүй хүрдэг. Тийм учраас эдгээр байгууллагууд, хувь хүмүүсийн үйл ажиллагааг нийгэм хүргэх “гүүр” хэрэгтэй гэж бид үзсэн.

Nogoonhutuch.mn-с ямар мэдээлэл авч чадах вэ?

Бид бүхэн вэб сайтдаа Монгол Улсад хамааралтай ногоон эдийн засгийн талаарх бүхий л мэдээ мэдээллийг оруулж байхаар төлөвлөн ажиллаж байна. Тэгэхийн тулд ногоон эдийн засгийн салбар бүрт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай бид хамтарч ажиллах болно. Nogoonhutuch.mn дээр ногоон эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэдээллийг үнэгүй байршуулах болно.

Ногоон эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аливаа албан байгууллага, хувь хүн та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

 

 

 

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.