Хөрсний бохирдол

Жил бүр урин цаг наашилж, өвлийн куртикээ арай гэж хаврын ганган пальтогоор солих үед бидний санааг зовоосон нэгэн тулгамдсан асуудал “газраас” гарч ирдэг. Энэ бол ХӨРСНИЙ БОХИРДОЛ юм. 

Хөрсний бохирдол гэж юу вэ?

Хөрсний бохирдол гэдэг нь тухайн хөрсний хэвийн үйл ажиллагаа гадны ямар нэгэн нөлөөгөөр байгалийн шинжээ алдах үйл явцыг хэлнэ. Ерөнхийдөө хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас жил бүрийн 5, 10 дугаар саруудад Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрын хөрсний тогтоосон 50 гаруй цэгээс дээж авч, шинжилгээ хийлгэж, хөрсний бохирдлын түвшинг тогтоодог байна.

 

Хөрсний бохирдлын хэлбэр

Химийн бохирдол: хүнд металлууд, цацраг идэвхит бодисууд, нефтийн нүүрс усууд, эрдэс бордоонууд.

Биологийн бохирдол: мал амьтны сэг, хөдөө аж ахуйн, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлууд, ойн хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд.

 

Халдвар дамжих зам

Хүмүүс бохирдсон хөрсөнд шууд гар хүрсэнээр, түүнчлэн тухайн хөрснөөс ууршин гарах хорт бодисноос үүдэн амьсгалын замаар халдвар авна. Үүгээр зогсохгүй гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар орсон гуталтайгаа гэр дотроо явах,  бохир гутлаар гишгэсэн шалан дээр хүүхэд нь тоглож байгаад халдвар авах, хоол унд хийхдээ гараа угаахгүй байх, зэргээс халдварт өвчин дамжих эх үүсвэр болдог.

Бохирдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг ба халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Бохирдсон хөрснөөс эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.

 

 

Бохирдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг бөгөөд тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч 2-4 сар хадгалагддаг байна. ЭМЯ-наас өгсөн мэдээллээр энэ онд цусан суулга өвчнөөр 521 хүн өвчилсөн нь өмнөх оны мөн үеэс 231 тохиолдлоор ихэссэн, өвчлөлийн тохиолдлын дийлэнх хувь нь бага насны хүүхэд байна.

Халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед Нийслэлийн мэргжэлийн хяналтын газраас “ХӨРСНИЙ БОХИРДЛООС ҮҮСЭХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ” хэмээх зөвлөмжийг өөрсдийн цахим хуудаснаа гаргасан байна. 

Эх сурвалж: http://ikon.mn/n/pgx,  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

7 сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
  • Neymar jr10

    fak

    2023-08-23 хариулах
  • Халиун

    Нэг л тодорхой биш бн

    2023-05-05 хариулах
  • HxydhzyeyshdgforuhfiyhhejGsgAhgdehsgaghshsvgGggShggggGHjhJgJfGtTgDHg

    BEhzvyebeyBgezvgwVgwzvtwsvyesvwgsvqsevs yI v

    2022-10-11 хариулах
  • Michael Jackson

    Hex znuzeyzbhwzbywxvwhzhwjgxwyvzwtvzwtzvtwvztwzfercxwr

    2022-10-11 хариулах
  • Michael Jackson

    Hi guys I am going back in town to get some food for the house for dinner so we will have a nice time with the kids tomorrow

    2022-10-11 хариулах
  • Oyunzaya

    .

    2021-11-14 хариулах
    • HxydhzyeyshdgforuhfiyhhejGsgAhgdehsgaghshsvgGggShggggGHjhJgJfGtTgDHg

      BEhzvyebeyBgezvgwVgwzvtwsvyesvwgsvqsevs yI v

      2021-11-14
  • Пунцаг

    СХД-21хороо 361-р гарам 1-р гудамжинд фермийн аж ахуй эрхэлдэг Бавуудорж гэдэг айл малын баас ялгадасыг айлын хашааны хажууд асгаж орчныг бохирдуулж үнэр танар нь хүн тогтохын аргагүй болсон энд арга хэмжээ авдаг хүн байдаггүй засаг дарга ч яаж ч чаддаггүй юм шиг байнаа .Та нар арга хэмжээ авч чадах болов у

    2018-04-04 хариулах