Японы усгүй, үнэргүй эко-жорлон

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА нь хувийн хэвшлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Ликсил корпорацитай хамтран Эко-Сани хэмээх ус ашигладаггүй, үнэр ялгаруулдаггүй жорлонг 2015 онд бүтээсэн байна. 2015 оны байдлаар Кени улсын хүн амын 41% буюу 19 сая хүмүүс эрүүл мэндийн шаардлага хангаагүй бохир усыг ундны усандаа хэрэглэж байжээ. Тиймээс Кени улсад усны хомсдолын асуудал нь нэн тулгамдаж буй асуудлуудын нэг болсон байна. Үүнээс энэхүү байгальд ээлтэй жорлонг Кени улсад амжилттай туршсан бөгөөд уг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Та бүхэнд орчуулан хүргэе.

Африкын Кени болон хөгжиж буй орнуудад ариун цэврийн өрөөнд усыг дэмий урсгах нь дэндүү үнэтэй хэрэглээнд тооцогддог. Тиймээс үнэр ихтэй нүхэн жорлонгууд нь энгийн үзэгдэл болон хувирдаг байна.

Ерөнхийдөө нүхэн жорлон нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй төдийгүй өвчний тархалтыг нэмэгдүүлдэг. Тиймээс ч дэлхий дээр 2,6 тэрбум хүмүүс эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд амьдарч байна.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА нь хувийн хэвшлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Кени улсын Китэнгэла мужид ус ашигладаггүй, үнэр ялгаруулдаггүй эко-жорлонг Японы Ликсил корпораци болон Жомо Кениатагийн Хөдөө Аж Ахуй, Технологийн Их Сургуультай хамтран бүтээжээ. Энэхүү жорлонг Эко-Сани гэдэг бөгөөд гаднаасаа их тухтай харагдах аж.

Нүхэн жорлонд шингэн болон хатуу хаягдал холилдоход, исэлдэж эвгүй үнэр гардаг байна. Харин энэхүү эко жорлонд тэдгээр хаягдлууд нь тусдаа хадгалагдсанаар хоорондоо исэлдэх боломжгүйн улмаас үнэр ялгаруулдаггүй байна.

“Уг жорлон нь цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн, үнэр ялгаруулдаггүйгээрээ онцлог юм. Түүнчлэн тэдгээр хаягдалууд нь гадагшаа хаягдахаасаа өмнө химийн бодисоор цэвэрлэгддэг” гэж жорлонг хийхэд Япон талаас оролцсон Юү Яамаками хэлжээ.

Үнэргүй, ус ашигладаггүй Эко-санигийн бас нэгэн давуу тал нь ангилагдсан хаягдлуудаа бордоо болгон ашиглах боломжтойд байгаа юм.

Ликсил корпораци нь дотооддоо хүрэлцээтэй материалуудыг ашиглахыг илүүд үзэж байгаа ба ингэсэнээр энэхүү жорлонг ядуу иргэд ч худалдан авах боломжтой болж байгаа юм.

 

Эх сурвалж: https://www.jica.go.jp/english/news/field/2014/150127_01.html  

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.