Хөрсний бохирдолын талаар хэвлэлийнхэн юуг онцолж байв?

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үед хөрсний бохирдолын талаар ямар мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж байсныг Танд тоймлон хүргэж байна. 

www.medee.mn  
2017.05.04

ШУА-ийн Газар зүй геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрхлэгч, доктор О.Батхишиг: Хөрсний бохирдлын гол шалтгаан ахуйн хог хаягдал болж байна

Манайх хамгийн сүүлд 2014 онд хөрсний бохирдлын судалгаа хийсэн юм. Тэр судалгаагаар 2-3 бүлэг элементэд хувааж судалсан байгаа юм. Тухайлбал, хүнд металууд болох хар тугалга, никель, цайр гэх мэтчилэн хүнд металд хамаарагдах бодисууд нь хүний цул эрхтэнд хуримтлагдаж, хорт хавдар үүсгэдэг, биеээс гадагшлахгүй байдгаараа онцлогтой. 


www.news.gogo.mn

2017.06.15

Гэр хорооллын хөрсний бохирдол ундны усанд нөлөөлж байна гэв

Нийслэлийн хүн амын ус хангамж ариутгах татуургын системийг боловсронгуй болгох цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлээр салбарынхан санал солилцов. Улаанбаатар хотын 60 орчим хувь нь амьдардаг гэр хорооллын хөрсний бохирдол ундны усны бохирдолд нөлөөлж буйг хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд тодотгосон.
 

montsame.mn
2017.09.15

Хөрсний бохирдлыг цэвэрлэх жишиг төсөл боловсруулна

Чехийн байгаль хамгаалах салбарын мэргэжилтнүүд хүнд металл илэрсэн Налайхын хуучин шилний үйлдвэр, Булган аймгийн хуучин мал эмнэлэг, зоорь, Зүүнбаянгийн нефтийн талбайн химийн бохирдлыг цэвэрлэх жишиг төслийг боловсруулах болжээ. Хүний үйл ажиллагаанаас үүссэн байгалийн бохирдлыг арилгахад чех мэргэжилтнүүдийн туршлагыг Монголчуудад эзэмшүүлэх зорилготой "Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах" төсөл Монгол Улсад хэрэгжиж байна.
 

mnb.mn
2017.10.13

Арьс ширний үйлдвэрийн газруудын хөрсний бохирдол аюултай хэмжээнд хүрчээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх арьс, ширний үйлдвэрийн газруудын хөрсний бохирдол аюултай хэмжээнд хүрсэн байна. Энэ тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнөөдөр мэдэгдлээ.
 

montsame.mn
2017.10.21

2015 онд агаар, ус ба хөрсний бохирдлын улмаас 9 сая хүн амиа алджээ.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, АНУ, Их Британи болон өөр хэд хэдэн улс орны 50 орчим байгаль орчин судлаач хамтран судалгаа хийсэн байна. Ази болон Африкт агаар, ус ба хөрсний бохирдол нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Бохирдлын улмаас Энэтхэгт хамгийн олон буюу 2.5 сая хүн амиа алдсан бол Хятадад 1.8 сая гаруй хүн амиа алдсан аж.
 

unuudur.mn
2017.11.17

Хөрсний бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх "НӨЛӨӨ"

Бохирлогдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг гэдгийг мэргэжилтнүүд улирал тутамд сануулсаар ирсэн. Мөн хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.


undesniishuudan.mn
2018.01.09

Агаарын бохирдлоос дутахааргүй хөрсний аюул айсуй

Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгээс Улаанбаатар хотод хийсэн хөрсний судалгаагаар нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн (шивтэр) бохирдолт байх ёстой хэмжээнээс хэд дахин давсныг тодотгосон байна.
 

ub.inspection.gov.mn
2018.01.30

ИНФОГРАФИК: Хөрсний бохирдолыг үүсгэгч хүчин зүйлс, хор хөнөөл болон урьдчилан сэргийлэх талаар
 

ikon.mn
2018.03.21

Нийслэл эрүүл хөрсгүй болжээ

Дэнжийн 1,000-ын apын дэнж, “Бөмбөгөр” худалдааны төв, Зурагт, Баянхошуу, Баруун болон Зүүнсалаа, Хайлааст, Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаа, Монел, Шархад, Улиастайд хөрсний бохирдол хамгийн их бий. Судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэж гарсан.Нийслэлийн хэмжээнд 400 мянга орчим нүхэн жорлон бий. XXI зууны Монгол Улсын нийт хүн амын 72.7 хувь нь ариун цэврийн шаардлага хангаагүй нүхэн жорлон хэрэглэж байна гэдэг ичмээр үзүүлэлт.
 

unuudur.mn
2018.03.27

Хаврын "бэлэг"-ээ хүлээж авахад бэлэн үү, нийслэлчүүд ээ

Хөрсний бохирдлыг сэдрээгч хүчин  зүйлүүдийн нэг нь шар усны үер. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлд ийм үер 39 удаа буужээ. "Сүхбаатар дүүрэгт 18, Сонгинохайрханд 17, Хан-Уулд гурав, Налайх дүүрэгт нэг удаа үер буусан" гэж нийслэлийн Онцгой байдлыг газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлсэн. Үүний улмаас Улаанбаатарт элдэв халдварт өвчин дэгдэхэд ойрхон байгаа. Он гарснаас хойш 521 хүн цусан суулгаар өвчилсөн болохыг ЭМЯ-наас мэдээлсэн юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 231 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт аж. Цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл сальманеллёз, энтеровирусын халдвар авах хүмүүсийн тоо олшрох хандлагатай байгаа гэнэ.

 

 

 

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.