Усаа хэмнэж, ухаалаг амьдарцгаая! (1)

Дэлхийн нийт усны нөөцийн 2.5%-ийг давсгүй цэвэр ус эзэлдэг. Хүн төрөлхтөн бид зөвхөн энэ 2.5%-ийг уугаад, хэрэглээд байдаг гэвэл үгүй юм. Үүний дөнгөж 1.2%-ийг л бид шууд хэрэглэж болно. Түүнчлэн судалгаанаас үзэхэд дэлхийн нийт хүн ам жил бүр 4,600 км3 ус хэрэглэдэг ба үүний 70%-ийг газар тариалангийн усжуулалтад, 20%-ийг үйлдвэрийн үйл ажиллагаанд, үлдсэн 10%-ийг ахуйн зориулалтаар хэрэглэдэг нь тогтоогдсон байна. Манай дэлхий цэнгэг усаар бялхсан гариг мэт боловч энэхүү их усны өчүүхэн бага хэсгийг л хүн төрөлхтөн бид хэрэглэх боломжтой юм. Тиймээс усаа хэмнэж, ухаалаг амьдарцгаая.

сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.