"Жорлонгоо өөрчилье" сургалт зохион байгуулагдлаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс (ЭЗБӨЧСТ) хэрэгжүүлж буй “Бидний оролцоот шийдэл” аяны хүрээнд 2019 оны 5-р сарын 7-ны өдөр “Жорлонгоо өөрчилье” сургалтыг “Нутгийн шийдэл” ТББ-тай хамтран зохион байгууллаа. Энэхүү сургалтад Чингэлтэй дүүргийн 9,10-р хорооны иргэд болон хэсгийн ахлагч нар идэвхи санаачлагатай оролцсон юм.

2019 оны 3-р сарын 6-д ЭЗБӨЧСТ-өөс зохион байгуулсан “Хөршийн болзоо” иргэдийн чөлөөт уулзалтын үеэр нүхэн жорлон нь иргэдэд тулгамдаж буй асуудлуудын нэг байсан нь тодорхой харагдсан юм. Дахин шинээр жорлон ухах газаргүй эсвэл одоо хэрэглэж байгаа жорлонгоо байгальд ээлтэйгээр удаан хэрэглэх боломж байна уу? гэсэн иргэдийн асуултад хариулт олох зорилготойгоор ЭЗБӨЧСТ-ийн багийнхан “Жорлонгоо өөрчилье” сургалтын хамт олонд хамтран ажиллах санал тавьсан билээ. Ингэснээр энэхүү сургалт нь иргэд өөрсдөө жорлонгоо өөрчлөх эхний чухал алхам болж байна.

Сургалтад хамрагдсан иргэд нүхэн жорлон шинээр барих эсвэл худалдан авах үед юуг анхаарах хэрэгтэй болон одоо байгаа жорлонгоо хэрхэн цэвэрлэх, удаан хугацаанд ашиглах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бодит жишээнүүд дээр тулгуурлан авлаа.

Жорлонгоо өөрчилье сургалтаар дамжуулан иргэд жорлонгийн талаар мэдээлэл аваад зогсохгүй, удаан уулзаагүй хөршүүдтэйгээ уулзаж тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ярилцах боломж бий болсон юм.

Биднийг үргэлж дэмжин ажилладаг Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 6-р хэсгийн иргэд болон 10-р хорооны хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.

Манай аянтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

 

1 сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nogoonhutuch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
  • DR Rush Qin

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

    2022-03-14 хариулах