Хариуцлагатай уул уурхай

Монгол Улс байгалийн асар их баялагтай. Өнөөгийн байдлаар ашигт малтмалын 50 гаруй төрлийн 3000 гаруй орд, илрэц мэдэгдэн судлагдаад байна. Үүнийг дагаад эмх замбараагүй уул уурхайн олборлолт газар авсан нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 2 дугаар сарын статистик мэдээгээр Монгол Улсад хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 3029 буюу нийт нутаг дэвсгэр дэх тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 5,5%-д хүрээд байгаа билээ.

Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 2 дугаар сарын статистик мэдээ

Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын 2018 оны статистик мэдээллээр 2017 онд Монгол Улсын уул уурхайн салбар ДНБ-ний 22%, аж үйлдвэрийн салбарын 74%-ийг эзэлсэн үзүүлэлтийг гаргажээ. Түүнчлэн уул уурхайн салбар нь экспортын орлогын 90%-ийг бүрдүүлж байна.

2018 оны 7-р сарын байдлаар 26,3 сая тн нүүрс, 764,4 мян.тн зэсийн баяжмал, 9,2 тн алт, 3,1 мян тн молибдений баяжмал тус тус экспортолсон байна. Эндээс дүгнэхэд энэ том салбарт хариуцлагатай уул уурхайг дэлгэрүүлэхгүй бол Монголын байгаль орчинд ноцтой хохирол учруулахаар байна.

Холбоос: Швейцарийн хөгжлийн агентлаг: Тогтвортой бичил уурхай төсөл

Холбоос: Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачилга ТББ

Холбоос: Хариуцлагатай уул уурхайн талаарх бодлогын баримт бичиг

 

Тэгвэл хариуцлагатай уул уурхай гэж юу вэ?

Хариуцлагатай уул уурхай сангаас бэлтгэн гаргасан “Хариуцлагатай уул уурхай индекс 2018” тайлангаас үзвэл, хариуцлагатай уул уурхай нь дараах зургаан үндсэн шаардлагыг хангасан байх шаардлагатай байна.

2018 оны Хариуцлагатай уул уурхайн индексийн судалгаанд нийт 30 компани хамрагдсан ба үүний нэг нь Рио Тинто байлаа. Судалгааны үр дүнгээс хамгийн сайн гэж нэг компанийг онцлох боломжгүй байсан ба 30 компанийн 19 нь багадаа нэг салбарын үзүүлэлтээрээ шилдэг гүйцэтгэлтэй компанийн тоонд орсон байна. Рио Тинто нь Эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээр 11-р байранд, бизнесийн ёс зүйгээр 7-рт, хөдөлмөрийн нөхцөлөөр 8-рт, байгаль орчны хариуцлагаар мөн адил 8-р байранд бичигджээ. 

Хариуцлагатай уул уурхайг дэмжих УИХ дахь лобби бүлгийг УИХ-ин гишүүн А.Ундраа,  Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар байгуулаад байна.

Танд хэрэгтэй холбоосууд:

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход иргэдийн оролцооны талаарх мэдээлэл

Хариуцлагатай уул уурхай индекс 

Санал болгох