Сэргээгдэх эрчим хүч

Сэргээгдэх эрчим хүчний зонхилох эх үүсвэрт нар, салхи, ус, газрын гүний дулаан энерги ордог. Сэргээгдэх эрчим хүч бол хэзээ ч шавхагддаггүй бөгөөд хүн төрөлхтөний өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг байгаль орчинд ээлтэйгээр хангах нөөц бололцоог бий болгодог.

Эрчим хүчний салбарын 2018 оны статистик мэдээгээр Монгол Улс 2018 онд 5,664,484.67 мянган кват цаг буюу 5,6 тэрбум цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Эрчим хүчний салбарын 2018 оны статистик мэдээ, Эрчим хүчний яам

Өнөөгийн байдлаар Монгол Улсад 12 станц сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байгаа ба 2018 оны байдлаар нийт эрчим хүчний 7,3% буюу 413,8 сая кват цагийг усан болон салхин станцууд үйлдвэрлэсэн байна. Эдгээр станцуудыг дурдвал:

- “Дөргөн УЦС”

“Тайшир УЦС” 

- “Гуулин УЦС”

“Богдын голын УЦС” 

“Тосонцэнгэл УЦС” 

- “Хүнгүйн УЦС”

- Галуутайн УЦС

- Баянтоорой. Алтай сум

“Салхит СЦС” ХХК 

- “Цэций СЦС” ХХК

- “Нар НЦС” ХХК

- “Моннаран НЦС” ХХК

Монголд үйлдвэрлэж буй сэргээгдэх эрчим хүчний 37,4% буюу 154,9 сая кват цаг эрчим хүчийг “Салхит СЦС”, 35,3% буюу 146,2 сая кват цаг эрчим хүчийг “Цэцийн СЦС” тус тус үйлдвэрлэж байна.  

Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын стратегийн 1 дэх зорилтыг байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү зорилтыг эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх замаар хангана хэмээн ногоон хөгжлийн бодлогод тусгасан байна.

Эрчим хүчний салбарын хүрээнд Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль батлагдсан бол 2015 оны 6-р сард төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг баталсан.

Холбоос: Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Ц.Цэрэн: “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд хоёрт буюу Канадын дараа ордог. Монголын урд хэсэг буюу говь нутгаар нар болон салхины нөөц ихтэй. Нөөцөө бүрэн ашиглаж чадвал жилд БНХАУ-ын хэрэглээний 92,5 хувьтай тэнцэхүйц эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Одоогоор Монгол Улс нийт хэрэглээнийхээ ердөө 4,3 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Энэхүү хэрэглээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг Монгол Улс тавьж ажиллаж байна.”

 

Салхит СЦС

http://www.cleanenergy.mn/mn/ 

"Монголын анхны салхин парк болох Салхит нь Улаанбаатар хотоос 75 км зайнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг бөгөөд 2013 оны 6 дугаар сараас бүрэн ашиглалтанд орж одоог хүртэл амжилттай ажилласаар байна. Энэ нь жил бүр 180 мянган тонн нүүрс хүчлийн хий, 122 мянган тонн нүүрс шаталт, 1,6 сая тонн цэвэр ус хэмнэдэг. Мөн Салхит дэд станцын барилга нь Термо блокоор баригдсан Монголын хамгийн анхны барилга болсон юм. Термо Блок гэдэг нь дулаан хадгадах чадвар маш өндөртэй, эрчим хүчний өндөр хэмнэлттэй, хөнгөн, байгальд ээлтэй материал юм."

 

Санал болгох